Жамал Кроуфорд: “Би Лэйкерст хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

Жамал Кроуфорд: “Би Лэйкерст хэрэгтэй”

Жамал Кроуфорд: “Би Лэйкерст хэрэгтэй”

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн шилдэг тоглогчдын нэг Жамал Кроуфорд өөрийгөө Лэйкерс багт хэрэгтэй гэж үзэж байгаа ажээ.

Тэрбээр “Мэдээж би та нарын харсан бүхнийг харсан. Над шиг сайн оноо авагч тэдэнд хэрэгтэй. Ялангуяа плэйофф болон шийдвэрлэх мөчүүдэд. Тэд надтай холбогдоогүй учир би тэдэнтэй холбогдсон. Лэйкерс үнэхээр намайг багт нь ямар хэрэгтэй эсвэл яаж тохирохыг мэдэхгүй байна” хэмээжээ.

Өдгөө 40 настай түүний хувьд 2019 онд NBA-ийн хамгийн сүүлийн тоглолтдоо Финикс Санс багийн өмсгөлтэй оролцон 51 оноо авч гайхалтай тоглолтыг үзүүлсэн боловч одоог хүртэл баггүй, чөлөөт агент байгаа юм. 2000 оны NBA-ийн драфтын наймдугаар сонголтоор Чикаго Буллс багт сонгогдож байсан тэрбээр гурван удаа “Оны шилдэг зургаа дахь тоглогч”-ийн шагналыг хүртэж өөрийгөө хэр сайн сэлгээний тоглогч вэ гэдгээ харуулсан.

Жамал Кроуфордоос гадна лигийн түүхэнд Луи Уильямс л дээрх шагналыг гурван удаа хүртэж байсан юм

Харин Лос Анжелес Лэйкерс багийн хувьд хамгийн сүүлд Трой Даниелсийг багаасаа хасч, Дион Уайтерстай гэрээ байгуулсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж