
Хэрэв тэр “ Дараа хоёулаа тэгж байгаад уулзана аа “ гэвэл энэ нь “ Би чамаас болзоонд хамт яваач гэж асуумааргүй байна. Эхлээд би чамайг дуртай байгаа үгүйг мэдмээр байна” гэсэн үг юм.
Тэдний ингэж хэлдэгийн учир нь үүнийг хамгийн найдвартай арга гэж үздэгтэй холбоотой. Хэрэв та зөвшөөрч, утасны дугаараа өгвөл тэр бүх зүйл гарт нь байгааг ойлгоно. Харин эмэгтэй зөвшөөрсөн хэрнээ юу ч хийхгүй бол хамт явахгүй нь тодорхой болно. Татгалзсан хариу авах нь эвгүй тул эмэгтэй хүнээс ингэж асуух нь эр хүн өөрийгөө доош нь оруулалгүй, эвгүй байдлаас эвтэйхэн мултрах арга юм.
Тэр “ Та ямар гоё гутал өмсөө вэ? “ гэвэл түүнд гутал чинь таалагдсан нь гарцаагүй ч, хэрэв та хоёр болзоод удаагүй байгаа бол тэр таны гадаад байдалд их татагдсаных. Ийм үгсийг эрчүүд эмэгтэй хүнтэй учраад удаагүй байхдаа хэлдэг. Эдгээр үгс нь эмэгтэй хүний дур булаам үзэсгэлэнтэйг харуулахаас гадна өөртөө итгэх итгэлийг улам нэмэгдүүлдэг. Харин эмэгтэй хүнд “Урьд нь ийм байгаагүй гэж үү? “ гэсэн бодол байсаар байдаг.
Хэрэв тэр “ Хоёулаа нэг хэсэгтээ тус тусдаа байх нь дээр байх” гэж хэлвэл тэр тантай илүү нээлттэй байх гэснийх.
Үүгээр тэр ингэж хэлэх хэцүү байгаа ч ийм зүйл байж л байдаг шүү дээ гэж хэлж байгаа хэрэг. Бүсгүйгээ гомдоохоос айж, эсвэл түүнтэй муудалцахгүйг хичээхдээ эрчүүд ийм шийдвэр гаргадаг. Харамсалтай нь эмэгтэй хүн ингэж үнэнээ хэлснийг нь талархан хүлээж авдаг. Гэвч надад итгээрэй, хэрэв эр хүн өөрт чинь үнэхээр хайртай л бол тантай аль болох хамт байхыг хүснэ.
“ Би чамайг сонсч л байна ш дээ !”
Энэ нь “ Би чиний ярьж байгааг сонсч байгаа ч үглэж, яншихыг чинь яг одоо бол сонсмооргүй байна. Эрчүүдийг ингэж өөрийгөө өмөөрөхөд эмэгтэй хүн үүнийг “Амаа хамхи” гэж байгаа мэтээр ойлгодог. Үнэндээ тэр зүгээр л үглэж яншихаас залхсандаа тэр. Эрчүүд илэн далангүй, шууд хэлэхэд дуртай байдаг.
Эрчүүд “ Би чамд тохирох хүн биш” гэж хэлдэг.
Энэ нь би чамд хэрэггүй гэсэн үг. Тэд цаашид хамт байхыг хүсэхгүй байгаа ч таныг үүнийг ойлгоосой гэж хүсч байгаа. Өөр нэг шалтгаан нь тэр таныг өөрөөс нь илүү сайн хэн нэгэнтэй учраасай гэж хүссэндээ тэр. Эрчүүд яагаад зүгээр л үнэнийг хэлж чаддаггүй юм бэ? Хэрэв та нялх хүүхэд л биш бол эрчүүд ярилцахдаа тааруу гэдгийг эрхбиш гадарлах байх. Ялангуяа салах гэж хэлэхдээ эв дүйгээ олдоггүй. Гэхдээ л тэд хэлэхгүй гэж бодсон бүх зүйлээ эцэст нь хэлнэ.
Хэрэв тэр “ Би чамд дурлачих шиг боллоо” гэвэл тэр хайртай гэдэг үгийг хэлэхэд маш ойрхон байгаа ч үүнийг хэлсний дараа таныг ч бас хэлээсэй гэж хүсч байгаа нь тэр.
Энэ бол сайн дохио бөгөөд тэр таны юу гэж бодлыг тандаж байна. Эмэгтэйчүүдийн хувьд сэтгэлийн хөдөлгөөнтэй, эмзэг уян байх нь хэн нэгнийг хайрлах нэг арга нь юм. Харин эрчүүд энэ эмзэг уян байдлыг эерэгээр хүлээн авах нь ховор. Тиймээс л эрчүүд хайртай, дуртай гэж шууд хэлэхээс зайлсхийдэг аж.
Бэлтгэсэн Н.Энх