Нурж болзошгүй хашааг буулгаж, аюулгүй байдал хангахыг үүрэг болгов | News.MN

Нурж болзошгүй хашааг буулгаж, аюулгүй байдал хангахыг үүрэг болгов

Нурж болзошгүй хашааг буулгаж, аюулгүй байдал хангахыг үүрэг болгов

Нурж болзошгүй хашааг буулгаж, аюулгүй байдал хангахыг үүрэг болгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Их Тэнгэрийн амнаас зүүн зүгт байрлах Туул голын хойд хэсэг дагуух нурж орхигдсон хашаатай газруудаар явж ажиллалаа.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Зайсан толгойн зүүн хэсэгт туслах зам дагуух явган хүний замыг сүйтгэж, хашаа татсан барилгын хашааг буулгаж цэгцлэх үүргийг хотын Захирагч С.Амарсайхан Газар зохион байгуулалтын алба болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг өглөө.

Хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Нийтийн эзэмшлийн гудамж талбайг сүйтгэж барилгын хашаа татсан асуудлыг яаралтай цэгцлэх хэрэгтэй. Салхи шуурганд хийсч улмаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй хашаануудыг буулгаж, холбогдох эзэдтэй нь холбогдож стандартын дагуу аюулгүй байдлыг хангасан хашаа татах ажлыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар хариуцаж ажилла. Цаг агаарын аюултай үзэгдэл болохыг сануулж байхад иргэдийн аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй. Зайсангийн туслах зам дагуух нурсан, далийсан, өнгө үзэмжгүй хотын стандарт хангаагүй эдгээр олон хашаануудыг аж ахуйн нэгжүүдтэй нь холбогдож яаралтай буулгаж стандартын шаардлагад нийцсэн хашаа хороо татах ажлыг яаралтай эхлүүл. Нийтийн эзэмшлийн талбайг сүйтгэж хашаа татсан аж ахуйн нэгжүүдийг явган хүний зам талбайг нөхөн сэргээх, тохижилтын ажлыг яаралтай хийлгэхийг үүрэг болго. Барилга барих нэрийдлээр явган хүний зам талбайг эвдэлж болохгүй” гэдгийг санууллаа.

Мөн барилгын ажлыг эхлүүлэхдээ норм стандартыг дагаж мөрдөөгүй аж ахуйн нэгжүүдэд стандартын дагуу хамгаалалтын хашааг татаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайг нөхөн сэргээж тохижуулах хугацаат үүрэг өгч ажиллахыг Захирагчийн Ажлын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын дарга нарт даалгаж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-15 202.126.89.123

Яг зөв хавар шуурганд хүүхдүүд дарагдах магадлал маш өндөр шүү ЯЯРАЛТАЙ!!!

Avatar

Зочин 2020-05-15 103.229.122.33

Han uul duureg 18 horoo SS clubiin baruun urd hashaa mash evgui, salhitai ued nurchih geed bdag. Mun hashaan dotroo duuren shoroo asgraad 5 jil zavaarch bna. Hurd enter tegj ih shoroo asgadaggui barilga barij bh shig. Ter shoroogoo taeverlemeer bna.

Avatar

Зочин 2020-05-15 180.149.93.98

ЭНЭТХЭГ ШИГ ХАШАА ХАЙСААР ДҮҮРСЭН УЛС, ЕВРОПЫН ОРНУУДАД БОЛ ЯМАР Ч ХАШАА БҮҮ ХЭЛ ХАШЛАГА Ч БАЙХГҮЙ. ХАШЛАГАТАЙ ХОТЫГ ТЭНЭГ ГЭДЭГ

Avatar

1 2020-05-15 202.179.13.34

1 uulaa hund uguhgui baij chaddaggui malnuud. nuguu ih su huchit HUUK yasan be

Avatar

Иргэн 2020-05-15 202.70.34.70

ЭН ОДОО ЗАЙСАН ТОЛГОЙ ДЭЭР БАЙШИН БАРИХ НЬ ЭЭ??????? ХЭН ГАЗРЫГ НЬ ОЛГОСОН БЭ????

Avatar

иргэн 2020-05-15 202.131.227.82

зайсан толгойг тойрсон хашаануудыг бүгдийг хүчээр буулгаж хураах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж