Япон 47 мужийн 39-ийнх нь хөл хориог цуцаллаа | News.MN

Япон 47 мужийн 39-ийнх нь хөл хориог цуцаллаа

COVID-19

Япон 47 мужийн 39-ийнх нь хөл хориог цуцаллаа

Япон 47 мужийн 39-ийнх нь хөл хориог цуцаллаа

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо өчигдөр /2020.05.14/ улсынхаа 47 мужийн 39-т тогтоосон онцгой байдлын дэглэмийг цуцалж байгаагаа мэдэгджээ. Ингэснээр тус улсад зарим үйлчилгээний байгууллагуудыг шат дараатайгаар үйл ажиллагааг нь сэргээх боломжтой болж байна.

Гэхдээ Токио, Осака, Чиба, Канагава, Сайтама, Киото зэрэг хүн амын дийлэнх нь оршин суудаг бүс нутагт халдварын шинэ тохиолдол бусад бүс нутгуудыг бодвол харьцангуй өндөр байгаа учир хорио цээрийн дэглэмийг хэвээр үлдээсэн байна.

Тус улсад өнгөрсөн долоо хоногт 100 мянган хүн тутамд ногдох шинэ тохиолдлын тоо 0.5-аас буурсан учир ийм шийдвэр гаргажээ. Японд өнөөдрийн байдлаар 16 мянга 800 гаруй хүн халдвар авч, 726 хүн коронавирусийн улмаас нас бараад байна. Үүнд “Diamon Princess” аяллын хөлгийн халдвар авсан зорчигчдын тоо багтсан болно.

Эх сурвалж: KYODO NEWS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-15 202.9.40.184

Монгол одоо хилээ нээгээч ээ, арай дэндүү тэнэг юмаа. Эрүүл Монгол хүмүүсээ өвчтэй гэж хараад гаднаас оруулахгүй байдаг балмад, ухамсаргүй хөл хориотой улс дэлхий дээр байхгүй шүү.

Avatar

Эби 2020-05-15 66.181.161.3

Нээж болохгүй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж