Японы Ерөнхий сайд Абэ Шинзо өчигдөр /2020.05.14/ улсынхаа 47 мужийн 39-т тогтоосон онцгой байдлын дэглэмийг цуцалж байгаагаа мэдэгджээ. Ингэснээр тус улсад зарим үйлчилгээний байгууллагуудыг шат дараатайгаар үйл ажиллагааг нь сэргээх боломжтой болж байна.
Гэхдээ Токио, Осака, Чиба, Канагава, Сайтама, Киото зэрэг хүн амын дийлэнх нь оршин суудаг бүс нутагт халдварын шинэ тохиолдол бусад бүс нутгуудыг бодвол харьцангуй өндөр байгаа учир хорио цээрийн дэглэмийг хэвээр үлдээсэн байна.
Тус улсад өнгөрсөн долоо хоногт 100 мянган хүн тутамд ногдох шинэ тохиолдлын тоо 0.5-аас буурсан учир ийм шийдвэр гаргажээ. Японд өнөөдрийн байдлаар 16 мянга 800 гаруй хүн халдвар авч, 726 хүн коронавирусийн улмаас нас бараад байна. Үүнд “Diamon Princess” аяллын хөлгийн халдвар авсан зорчигчдын тоо багтсан болно.
Эх сурвалж: KYODO NEWS
Холбоотой мэдээ