46 нярай эцэг эхтэйгээ уулзаж чадахгүй, Киевийн зочид буудалд гацжээ | News.MN

46 нярай эцэг эхтэйгээ уулзаж чадахгүй, Киевийн зочид буудалд гацжээ

46 нярай эцэг эхтэйгээ уулзаж чадахгүй, Киевийн зочид буудалд гацжээ

46 нярай эцэг эхтэйгээ уулзаж чадахгүй, Киевийн зочид буудалд гацжээ

Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Украин хилээ хааснаар Киев хотод тээгч эхээс төрсөн 46 нярай эцэг, эхтэйгээ уулзаж чадахгүй зочид буудалд гацжээ.

Хэвлэлээр цацагдсан мэдээллээр “хүн үйлдвэрлэгч” хочтой, тээгч эхийн Биотекском компани 46 нярайг Венец нэртэй зочид буудалд байрлуулж, асран хамгаалж буй аж. Компанийн зүгээс хүүхдийн эцэг, эхчүүдэд "Хил хаалттай, ямар ч аргагүй үед ирэх гэж хичээх хэрэггүй, эмнэлгийн ажилчид хүүхдүүдийг тогтмол хооллож, цэвэр агаар амьсгалуулж байгаа учир санаа зоволтгүй" хэмээн хэлсэн байна.

Хүүхдүүдийн эцэг, эхчүүд АНУ, БНХАУ, Британи, Герман болон өөр орны иргэд гэнэ. "Биотекском"-ын цацсан бичлэг цахим орчинд хурдан тарж, хүүхдийн эрхийг хамгаалагч Людмила Денисовад хүрчээ. Тэрбээр “Тээгч эх хөлслөх нь дээд зэрэглэлийн, өндөр ашигтай бизнес үйлчилгээ хэдий ч зарим талаар хүүхдийн эрхийг зөрчиж байна” хэмээн байр суурь илэрхийлэн “Засгийн газар иргэдээ хангалттай хамгаалж чадахгүй байна. Украины хувьд өөрийн иргэдээс төрж буй хүүхдүүдийг гадагш нь зүгээр өгөөд явуулж байгаа нь буруу” хэмээн ярьжээ.

Тээгч эхээр хүүхэд тээлгэж, төрүүлэх нь Украины хуульд хориотой биш ч энэ бизнесийн цаана хүний наймааны асуудал хурцаар сөхөгддөг учир хүмүүсийн эсэргүүцлийг ихээр дагуулдаг билээ. Гэсэн хэдий ч өндөр албан тушаалтнууд улсдаа нэгэнт хөгжсөн энэ төрлийн бизнесийг хязгаарлах нь амаргүй байгаа бололтой.

Үүнээс өмнө ч тээгч эхийн асуудал Украинд хэд хэдэн удаа сөхөгдөж байсан билээ. Хамгийн сүүлд долоо хоногийн өмнө Украины цагдаа нар тээгч эх хөлслүүлдэг нэгэн хувийн компани шинэ төрсөн нярайг Хятад эрчүүдэд зарж байсныг илрүүлсэн байна.

Хүүхдээ тээгч эхээр төрүүлэхийг хүссэн эцэг, эхчүүд тээгч эхэд үр суулгуулахын тулд дунджаар 50 мянган ам.доллар төлөх хэрэгтэй болдог бөгөөд хүүхдээ хил давуулж авахын тулд олон үе асуудал туулдаг аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-05-15 103.212.117.207

Зүгээр л нөгөөхөөрөө тээгч эхэд түрс шахаж болохгүй юм уу? Надад хээлтүүлгийн бүхэл бүтэн эрүүл бригад байна хүүхэнтэй ганц ойртоход нас хамаарахгүй хээл авсан болжмор болж байгаа юм

Avatar

Зочин 2020-05-15 66.181.161.3

Украйнууд мөнгө олохын тулд бохир бүхнийг хийж бн даа. Дайны дараа өмнөд Солонгосчууд хүүхдээ зарж байсан шиг.

Avatar

Зочин 2020-05-15 146.115.161.230

СОЦ ын зүүн европын часс хийсэн орнууд одоо баруунд я***н л гаргадаг болсон. Татра шкода румын тавилга болгар салат унгар эм. Чех гутал No 1 л байлаа. Одоо бүгд барууных. Югославын дайны дараа балканы орнуудад хүний эрхтэний наймаа цэцэглэсэн. Албанид бол бүр амьдрах арга. Одоо ч хэвээр. Араас Украйн. Хүүхдүүдээ барууныхан гоё б**в үмхүүлж байгаал хутга шаады шүү.

Avatar

Зочин 2020-05-15 139.5.217.59

оросууд Украйны бөгсийг ухаад дууслаа даа оросууд ялгаагүй хүүхэд үйлдвэрлэдэг донор эхийн компаниуд нууцаар ажилладаг ш дээ

Avatar

зочин 2020-05-15 103.57.92.198

Хөөрхийн Украйн. Хүүхдийг үйлдвэрлэдэг болж дээ.

Avatar

Зочин 2020-05-15 203.169.49.124

Ядуурал гэж мөнгөний төлөө хачин юм хийх юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж