Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ

Хотын төвийн авто зогсоолуудыг нэгдсэн менежментэд оруулж эхэллээ

Улаанбаатар хотын иргэдэд тулгамдаж буй  зайлшгүй шийдвэрлэх ёстой  томоохон асуудлын нэг бол авто зогсоол байдаг. Төрийн байгууллага, зах худалдаа, үйлчилгээний төвүүд гаднаа зогсоолтой ч тухайн байгууллагын ажилчдын автомашинаар дүүрчихдэг учраас иргэд автомашинаа явган хүний зам дээр тавих, эсвэл зогсох хориотой газар тавихаас өөр аргагүйд хүрэх нь цөөнгүй. Харин нөгөө талаас одоо үйл ажиллагаа явуулж буй төлбөртэй зогсоолууд нь нэгдсэн стандарт, зохион байгуулалтгүй, зарим тохиолдолд төлбөрийн баримт олгодоггүйгээс гадна дур мэдэн хаалт хийснээс үүдэлтэй зохиомол түгжрэл үүсгэн иргэдийн бухимдлыг төрүүлдэг. Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэж, авто зогсоолуудыг нэгдсэн нэг стандартад оруулах төслийг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК “Улаанбаатар паркинг” ХХК-тай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Талууд 2020 оны тавдугаар сарын 13-нд  “Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд зогсоолын тэмдэг, тэмдэглэл, үйл ажиллагаа, өнгө төрхийг нэгдсэн нэг стандарттай болгохоос гадна ухаалаг технологийн системд суурилсан шийдлүүдийг нэвтрүүлж зогсоолын төлбөр, тооцоог хялбарчлах, төлбөрийн олон төрлийн сонголттой болгох, зогсоолыг байнгын камерын хяналттай болгох, жолооч нарт сул зогсоолын мэдээллийг хүргэдэг болох зэрэг шинэлэг боломжийг бүрдүүлэх юм.2020 онд багтаан хотын төв рүү чиглэсэн замын түгжрэлийг бууруулах зорилгоор Бага тойруугийн авто зогсоолуудыг ухаалаг, нэгдсэн менежментэд шилжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Нийслэлийн ИТХ-аас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр баталсан. Уг дэд хөтөлбөр батлагдсанаар Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийх боломж бүрдсэн билээ

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж