Шоронгийн харгалзагч халдвар авснаар Сөүлийн шүүхүүдийг хаажээ

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

Шоронгийн харгалзагч халдвар авснаар Сөүлийн шүүхүүдийг хаажээ

Шоронгийн харгалзагч халдвар авснаар Сөүлийн шүүхүүдийг хаажээ

Сөүл хотын захад орших хорих төвийн харгалзагч коронавирусийн халдвар авснаар нийслэл дэх шүүхүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаажээ. Аньян хотын оршин суугч, 28 настай эрэгтэй нь Сөүлийн хойд хэсэг дэх Добонг дүүрэгт найзынхаа хуримд оролцсоны дараа халдвар авсан нь тогтоогджээ. Уг халдвар нь Итэвон дүүрэгт шоудаж, халдвар тараасан хүнтэй холбогдож байгаа аж.

Өмнөд Солонгосын Хууль зүйн яамны мэдээлснээр халдвар илэрсэн хорих төвийг түр хугацаагаар хааж, халдваргүйжүүлэлт хийж, 23 ажилтан, 254 хоригдлыг тусгаарласан байна. Харин халдвартай харгалзагчтай харьцсан бусад зургаан хүнд халдвар илрээгүй гэнэ.

Сөүлийн дүүргийн төв шүүх, Дээд шүүхийн өнөөдрийн шүүх хуралдаанууд хойшлогджээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж