С.Диордица: Covid-19-ийн эсрэг вакцин 12-18 сарын дараа гарна

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

COVID-19

С.Диордица: Covid-19-ийн эсрэг вакцин 12-18 сарын дараа гарна

Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица монголчуудад хандан, Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд, нэгдүгээр сараас хойш Монгол Улс covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажиллагаа, түүний туршлагыг онцлох тэмдэглэв. Мөн энэ цаг үед монголчууд эв нэгдэлтэй байж чадаж байгааг тодотгов. Гэхдээ ирээдүйгээ бодох цаг нь болсон гэдгийг онцлов.

Хүн бүр ЭМЯ-ын байгууллага, коронавирусийн эсрэг тэмцэж буй алба хаагчдыг дэмжихийг уриалж байна. Ингэхдээ хүн бүр гараа угааж, ханиаж, найтаахдаа амны хаалтаа зүүж, зайгаа барих гэх мэтээр коронавирустэй тэмцэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэв.

Монгол Улсад 98 тохиолдол бүртгэгдлээ. ЭМЯ-ны гаргаж буй заавар, зөвлөмжийг дагахгүй бол дотооддоо алдах эрсдэл байна. Хэрвээ дотооддоо алдвар хөл хориог улам чангатгах шаардлага гаргах вий. Одоогоор дэлхий дахинд вакцин болон эмчилгээ гараагүй байгаа тул Засгийн газар, ЭМЯ-ны гаргаж буй зөвлөгөөг чандлан сахихыг зөвлөж байна.

Эцэст нь, Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэе. Учир нь, Монгол Улс дотооддоо алдаагүй цөөн орны тоонд орж байна гэлээ.

Мэдээллийн дараагаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

-Корейн эйр компани нислэгээ сэргээж байна. Европын олон улс хөл хориогоо зөөлрүүлж байна. Хөл хориог зөөлрүүлж байгаа нь коронавирусээс айх аюулгүй гэсэн мэдээ гарч байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Вакцин гарах хүртэл эндэгдэл болон нас баралтын тоо өснө гэж харж байна. Иймээс үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзэж, өөрсдийгөө хамгаалах нь чухал. Хөл хориог удаан тайван аажим аажмаар цуцлах нь зөв гэдгийг ДЭМБ-ын тэргүүн саяхан хэлсэн. Энэ төрлийн шийдвэрийг гаргахад бид маш нухацтай хандаж байна.

-Монгол Улсад covid-19-ийн тохиолдол нэмэгдэж байна. ЭМЯ хэр хангалттай сайн ажиллаж байна гэж харж байна. Вакцин гарахад хэр хугацаа шаардлагатай вэ?

-Монгол Улс өвөрмөц нөхцөлд байна. Монгол Улсад гадаадаас зөөвөрлөгдөн орж ирж байна. Тэдгээр иргэдээ яаралтай эмчилгээнд хамруулж, эмч мэргэжилтнүүд хувийн хамгаалах хэрэгслээ өмсч, хамгаалалтаа сайн хийж байна. ЭМЯ Монгол Улсын бүх байгууллагуудад техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлж ажиллаж байна.

Вакцин үйлдвэрлэлд сайшаалтай мэдээлэл гарч байна. Зарим үйлдвэрлэгчид 12 сарын дараа вакцин гарна гэсэн бол зарим нь 18 сарын дараа гарна гэж мэдээлж байна.

-Сонгууль зохион байгуулах нөхцөлд ямар зөвлөмж өгөх вэ? Сонгууль зохион байгуулахыг ДЭМБ дэмжиж байна уу?

-ДЭМБ олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой байгууллага. Хэрвээ Монгол Улс олон нийтийн арга хэмжээ зохион байгуулна гэвэл бид энэ асуудалд зөвлөгөө дэмжлэг үзүүлээд явна.

ДЭМБ цар тахлыг 4-5 жил үргэлжилнэ гэж мэдээлсэн байсан. Миний хувьд бол үүнээс өмнө цар тахал намжина гэж бодож байна. Учир нь, баруун Номхон далайн улс орнууд, түүнд Монгол Улс багтаж байгаа вакцин байхгүй байгаа ч хөл хорио, хязгаарлах арга хэмжээг дорвитой авч хэрэгжүүлж байгаа тул тохиолдлын тоо буурч байна. Үүний хажуугаар Баруун Номхон далайн орнууд шинэ тохиолдлыг илрүүлэх, хавьтлыг олох, эмчлэх зэрэг арга хэмжээг цаг алдалгүй авч чадаж байгаагаараа цар тахлыг дарж эхэлж байна. Хоёр дахь давалгаа гарсан ч өмнө нь хуримтлуулсан туршлагаараа цар тахлын давалгааг даван туулж чадна гэж хувьдаа итгэж байна. Вакцин гарсны дараагаар бидний амьдрал өөрчлөгдөнө. Өмнөх H1N1 тахлаас харахад бид вакцинтай байхад covid-19-ийг дарж чадна гэж найдаж байна.

Монгол дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Thursday, May 14, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж