Да.Ганболд: Дубай дээр УИХ, Засгийн газрын шийдвэрийг биелүүлсэн бид ямар буруутайгаа ойлгохгүй байна | News.MN

Да.Ганболд: Дубай дээр УИХ, Засгийн газрын шийдвэрийг биелүүлсэн бид ямар буруутайгаа ойлгохгүй байна

Да.Ганболд: Дубай дээр УИХ, Засгийн газрын шийдвэрийг биелүүлсэн бид ямар буруутайгаа ойлгохгүй байна

Да.Ганболд: Дубай дээр УИХ, Засгийн газрын шийдвэрийг биелүүлсэн бид ямар буруутайгаа ойлгохгүй байна

Монгол Улсын Шадар сайд асан Да.Ганболдтой ярилцлаа.

Хэрэгжээгүй гэрээний төлөө хэн нэгнийг баривчилж, үндэслэл олдохгүй болохоор нь албаны хэрэгцээнд жип машин худалдаж авсан учраас гээд алх тогшчихлоо. Ингээд байвал энэ улсад хөгжлийн том шийдлүүдийг гаргах УИХ, Засгийн газар олдох уу?

-Асуудлыг өргөн барьдаг субъект нь М.Энхсайхан биш, Засгийн газар.

М.Энхсайхан мега төсөл хариуцсан сайдын хувьд кабинетдаа саналаа оруулдаг л субъект. Өнөөхийг нь Засгийн газар кабинетаараа хэлэлцээд шийдвэр гаргасан. Тухайн шийдвэр сайн, муу ямар ч байж болно.

Яг нарийндаа муу шийдвэр гаргана гэдэг нь алдаа болохоос гэмт хэрэг биш. Аль муу шийдвэр гаргахыг тэр гэх вэ дээ. Коронавирустэй холбоотой хориог өчнөөн сараар сунгаад яваа нь улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаа талаас харвал буруу байж болно. Засаг коронавирусийн хөл хориогоо удаашруулж эдийн засагтаа балаг тарилаа гэж шүүмжлэх нь байх зүйл.

Харин ингэлээ гээд ял тохож болохгүй. Ял тохож эхэлбэл дарангуйлал болж хувирна. Муу шийдвэр гаргалаа гэсэн шалтгаанаар Эрүүгийн хууль ашиглаж хүнийг хорино гэдэг шуудхан хэлэхэд дарангуйлал. Сөрөг хүчнээ нам дарж байгаа, ардчиллаас өчнөөн алхмаар ухарч буй үйлдэл.

Ардчиллаас хэдэн алхам ухарсан гэж хүн бүр ярьж байгаа ч АН таг дуугүй байна. Дарангуйлал эхэлсэн учраас зүрх зориггүй болчихжээ дээ….?

-Өнөөдөр ардчиллаас ухарсан гэдэг үгийг хэдхэн хүн зоригтой хэлж байна. Баабар, Э.Бат-Үүл, Д.Сосорбарам, М.Энхсайхан бид хэд нэг жижиг сувгаар “дело” энэ тэр гээд яриад суугааг та харсан уу?

Харалгүй яах вэ. Гэхдээ МҮОНТВ гэх мэт олон хүн хардаг сувгаар ярих боломж байгаагүй юм уу?

-Эрх мэдэлтэйчүүд нь атгачихсан байна. Эрхтэн дархтнууд нь циркийн илбэчин, ард түмэн нь үзэгчид шиг дүр зураг амилж тодроод олон жил болчихсон.

Өнөө циркчин нь нэг гараа дохиж цэцэг гаргаж ирж, нөгөө гараа савчуулж дарцаг харуулангуут үзэгчид “хөөх” гэж дагаж хуйлраад яваа. Үүнийг нь бид хэд ярьж сууж байгаад М.Энхсайханыгаа шоронд хийлгэчихлээ.

Жирийн иргэд, шударга хүмүүсийн хувьд санасан хэмжээнд реакци үзүүлэхгүй байна л даа. Өнгөрсөн зууны гучаад онд Гитлер анх гарч ирэх үед яг ийм байсан.

Мартин Нимёллерийн нэг алдартай үг бий. "Германд тэд эхлээд коммунистуудыг барихаар ирэв. Би коммунист биш учир дуугарсангүй. Тэд дараа нь еврейчүүдийг барихаар ирэв. Би еврей биш учир чимээгүй л байв… Дараа нь тэд ҮЭ-нхний хойноос ирэв. Би үйлдвэрчинтэй холбоогүй учир юм хэлсэнгүй. Удалгүй тэд католик шашинтнуудыг баривчлав. Би протестант учир эсэргүүцсэнгүй. Нэгэн өдөр тэд намайг барихаар ирэв. Миний төлөө дуугарах хүн эргэн тойронд үлдээгүй байлаа" гэсэн үг.

Муу шийдвэр гаргалаа гэсэн шалтгаанаар Эрүүгийн хууль ашиглаж хүнийг хорино гэдэг шуудхан хэлэхэд дарангуйлал.

Яг энэ үед бодож ухаж явах учиртай үг шиг санагдаад байна. Хүний эрхийг нэгдүгээрт тавьдаг, өндөр хөгжилтэй улсуудын өнгөрсөн түүхийг харахаар сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд дарангуйлал, хүний эрхийн эсрэг шийдэл, засаглалыг туршсан хэд хэдэн улс бий. Германд Гитлер, Италид Муссолини, Испанид Франко гээд жагсаавал өчнөөн түүх жагсааж болно.

Гэхдээ бүгдээрээ болохгүй гэдгийг нь ухаарч, алдаагаа засаж өнөөгийн өндөрлөгт хүрсэн. Манай улс сая хар жагсаалтад орчихлоо. Ийм цараа хүрээтэй жагсаалтад ганцхан үйлдлээс болж ордоггүй.

Цаана нь маш олон шалгуур бий. Магадгүй та бид хоёрын ярьж суугаа хүний эрхийн эсрэг, ардчиллын эсрэг алхмууд ч нөлөөлсөн байж болох талтай. Энэ шийдвэр манай бизнес эрхлэгчдэд ямар том эрсдэл авчрахыг таах аргагүй. Хэлж мэдэх ганц зүйл гэвэл эдийн засагт шууд утгаараа сөргөөр нөлөөлнө.

Та хэдПарламенттелевизээр дахиад ярих уу?

-Ярина. Өөр хэнд найдах юм.

Э.БатҮүлийн шүүх хурал ирэх сард болно, М.Энхсайхан шиг зүйл тохиолдох эрсдэл өндөр байгаа. Ингээд харахаар таны түрүүн онцолсон дарангуйлал гэдэг үг утгаа олж эхэлж байж мэдэх л юм…?

-Дэлхийн улс түмнүүдийг харахаар таатай сайхан амьдрал, хөгжил дэвшил гэх мэт бахархах зүйл тун ховор, нэр хүнд муутай улс орнууд цөөнгүй бий.

Ливи, Судан, Мозамбик, Сомали, Венесуэл гээд нэрлэвэл цөөнгүй улсын нэрийг хэлж болж байна. Эдгээр орны ихэнхийг манай улсын иргэдийн олонх мэдэх ч үгүй. Тэд юугаараа, яагаад, яг хэзээнээс ийм муу нэртэй, луу данстай болчихов? Зарим улсын түүхээс харахад харьцангуй богино хугацаанд сайн муу, хар цагаан, дарангуйлал эрх чөлөө, хөгжил ухралт болон бусад зовлон жаргалыг ээлжлэн туулсан жишээ ч цөөнгүй олдоно.

Бид Хойд Солонгос ийм тийм гэж ирээд толгой сэгсэрч ярьдаг. Гэтэл Хойд Солонгосын улс төрийн горим, тэндхийн арга барил манайд зугуухнаар орж ирээд байна л даа.

Хойд Солонгос гэхээр ямар ч хүнд “Би ийм улсад амьдармааргүй байна” гэсэн ойлголт төрдөг. Энгийнээр хэлэхэд муугийн жишээ болчихсон улс.

Ардчилал хөгжсөн улсууд сонгуулийн үед бие биенээ санаанд оромгүй зүйлээр хүртэл яллаж буруутгадаг. Тэглээ гээд гавлаж хорьдоггүй.

Үүнтэй адил эрүүл саруул ардчилсан үзэлтэй хүн шууд утгаараа байж болшгүй муу зүйл гэж ойлгохуйц арга барил, туршлага сүүлийн үед манайд нийтлэг анзаарагдах боллоо. Луйвраар сонгуульддаг, мөнгө тараадаг, эрх мэдэлд очсон нь албан тушаалаа урвуулан ашигладаг үзэгдэл нийтлэг болчихлоо.

Үүний эсрэг дуугарахаар хааж боогоод эхэлж байна. Миний хувьд лав сүүлийн үеийн Орос, Мозамбиктай адилтгах зүйл олон болж байна.

Нэг зүйлийг онцолж хэлье. ОХУ шууд утгаараа муугийн жишээнд орох орон биш. Манай хойд хөршид сүүлийн үед ардчилал, эрх чөлөөний эсрэг маш олон сөрөг хандлага сэргэж байна. Эрх баригчид тэр сөрөг хандлагыг нь дагаж яваа нь харамсалтай. Шуудхан хэлэхэд манай шүүх, хүчний байгууллагынхан энэ муу хандлагын манлайд нь яваад байна л даа.

Та сая АН дуугарсангүй гэлээ. АН-ын удирдлагууд, ялангуяа гишүүдийн хувьд цаанаасаа, гүнээсээ буцалж оргилоод босох учиртай болохоос бид дуугарах ёстой гэсэн хандлагаар байр сууриа илэрхийлэх асуудал биш л дээ.

Сонгууль дөхсөн учраас айж, болгоомжилж суугаа байлгүй дээ?

-Болгоомжилсон уу, өөр шалтгаан байгаа юу гэдгийг би хэлж мэдэхгүй. Удирдлага нь болгоомжилсон байлаа гэхэд гишүүд нь хаачсан бэ гэсэн асуулт гарч ирнэ ээ дээ. Тэд таг дуугүй суугаа гэхээр 1990 онд ардчиллыг эхлүүлсэн бидний л муугийнх. Хойд Солонгост гэхэд л энгийн гэмээр шалтгаанаар өчнөөн хүн шийтгүүлдэг. Тийм улсад төрсөн нь л тухайн хүний эз шүү дээ.

Хамгийн эмзэглэмээр өнцөг ньардчиллын автор”-ууд гэгддэг хүмүүсийг хоморголон шүүж, заримыг нь хорьж эхлээд байна. Засаглалын онол талаасаа жаахан гажуудал биш үү?

-Жаахан биш, асар том гажуудал. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хоёр тал болоод өрсөлдөж ирсэн. Спорт, улс төр аль нь ч ялгаагүй лидерүүдийг нь онилж байгаад намнадаг. Сонгуулийн босгон дээр хэний амыг таглах нь тодорхой шүү дээ. Гэхдээ цагдаа, шүүхийн, хүчний байгууллагын оролцоотойгоор гэм зэмгүй хүнийг хорих нь байж болохгүй гажуудал.

Энэ гажуудал ужгирвал өмнөх нийгэм рүү ухарчих вий, Венесуэлийн хувь заяаг давтах юм биш байгаа гэсэн айдас төрөөд байх юм…?

-Айдас төрөх нь зөв. Аливаа сайхан, нандин зүйлсийг хийж бүтээхэд маш их хугацаа, өчнөөн үеийн хүний хүч хөдөлмөр ордог.

Харин буулгаж эвдэхэд хоёр хоног байхад л хангалттай. Ардчилал яг тийм. Маш олон хүн сэтгэл, мэдлэгээ уралдуулж урагшилж байж босгож бүтээдэг. Ингэж босгосон ардчиллыг богинохон хугацаанд үгүй хийх шиг амархан зүйл үгүй.

Харамсалтай нь ардчиллаас ухарч байна гэдгийг хүн бүр мэддэггүй. Учир нь хүн бүр Жанрайсиг бүтээж, уран барилгын загвар гаргадаггүй. Нураахыг бол хэн ч чадна. Гэхдээ бүх зүйл өнгөрсний дараа бүгдийг ойлгодог нь хүн төрөлхтний гашуун үнэн.

Та түрүүн хэн ч алдаа гаргадаг, тэглээ гээд эрүүгийн хэрэг үүсгэж барьж хориод байдаггүй гэсэн утгатай үг унагасан. Жишээ нь, манайд улстөрч, эрх баригчдын алдаанаас болж нийт олноороо хохирсон, тэр алдаагаар нь эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй кэйс гэвэл юу байна?

-Налайхын замыг эвдэхийн оронд хажуугаар нь шинэ зам барьж болох л байсан. Гэтэл сонгуулийн жил учраас тэгээгүй. Буулгаж, эвдэх нь бас мөнгө гэж харсан хэрэг л дээ.

Үүнээс болж өнгөрсөн зунжингаа зүүн аймгаас ирэх, зүүн аймаг руу явах иргэд шороон замаар манаргасан. Эрүүл мэнд, машин техникийн эвдрэл гэх мэтийг мөнгөөр тооцвол овоо дүн гарна. Дарханы зам ч ялгаагүй. Асар олон тэрбум төгрөгийн гарз хохиролд иргэд, нийгмээ унагаж байна.

Улаанбаатар-Сэлэнгэ чиглэлийн авто зам Монгол Улсын хүний хөдөлгөөн, худалдаа арилжаа гээд эдийн засгийн гол судас болсон зам. Ийм ач холбогдолтой замд дөрвөн эгнээ ч алсдаа багадна. Ингэж холыг хараад үндсэн замыг нь хөндөлгүйгээр шинээр зам барьж болох байсан. Ер нь улс орнууд ийм жишиг барьдаг юм.

Дарханы замыг нураахад хүртэл их мөнгө орно гэсэн нүдээр харжээ дээ?

-Тодорхой шүү дээ. Аливаа төслөөс менгө унагаая, сонгуулийн мөнгөө босгож авъя гэсэн явцуу, ойрыг харсан бодлогын үр дүн.

Азаар Налайхын зам арай богино учраас цар тахлаас өмнө 90 хувь нь дуусчихсан. Мэдээж хэн ч цар тахал дэгдэж, гүйцэтгэгч талын хятад ажилчид хөл хорионд орчихно гэж урьдчилж харж чадахгүй. Ийм байхад “Та нар коронаг тооцсонгүй" гэж яллах нь утгагүй.

Гэхдээ төрөөс гаргаж буй ямар ч шийдвэр алсын хараатай байх ёстой. Арав, хорь, гучин жилийн дараахыг хардаггүй, явцуу, мэргэжлийн бус үйл ажиллагааны уршиг ганц Дарханы замаар тогтохгүй л дээ. Бодит амьдрал дээр өчнөөн том хохирол учирчихаад байхад Дарханы замыг эхлүүлсэн хүмүүсийг буруутгаж эрүүгийн хэрэгт яллахгүй байгаа.

Учир нь энэ бол улс төрийн буруу шийдвэрийн гарз хохирол. Ийм буруу менежмент аль ч улс оронд ажиглагддаг. Гэхдээ энэ нь эрүүгийн гэмт хэрэг биш. Улс төрийн гэмт хэрэг байж болно. Энгийнээр хэлбэл өрсөлдөж буй хоёр хүчин байр сууриныхаа дунд нэгнээ яллаж, буруутгадаг байж болно. Ардчилал хөгжсөн улсууд сонгуулийн үед бие биенээ санаанд оромгүй зүйлээр хүртэл яллаж буруутгадаг. Тэглээ гээд гавлаж хорьдоггүй.

Манайд бол улс оронд ямар хохирол учруулсан нь ч тодорхойгүй нөхцөлд барьж хорьж байна. Ер нь иймэрхүү хандлага ямар орнуудад илүү тод анзаарагддаг вэ?

-Улс оронд хохирол учруулсан эсэх нь нотлогдоогүй үед яллаж байгаагийн уг шалтгаан тодорхой. Социализмаар явсан цөөхөн улсад ажиглагддаг. Алга болж устаж яваа гэж бодсон ч янз байдал нь өөрчлөгдөөгүй архаг өвчин гэж хэлмээр санагддаг юм.

Засгийн газрынхаа шийдвэрийг биелүүлж хэрэгжүүлээд явж байгаа төсөлтэй холбоотой улстөрчдийн дүгнэлтийг шууд хөрвүүлээд эрүүгийн хэрэг болгож шүүхээр хэлэлцэж байгаа нь ардчилсан шударга, ил тод, иргэний нийгэмд огт байдаггүй зүйл.

Улстөрчдийн дүгнэлтийг хөрвүүлээд эрүүгийн хэрэг болгосон гэхээр Дубайн төлөвлөгөө тойрсон асуултуудаа тавих цаг болчихож. Гэхдээ эхэлсэн өнцгөө дуусгаадахъя. Улстөрийн алдаатай шийдвэрээс болж эдийн засгийн хувьд нийтээрээ хохирсон ямар улс байна. Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө улсад уршиг тарьсан гэж АТГ, прокурор дүгнэчихээд байгаа. Ямар уршиг тарив аа гээд харахаар жишээ олдохгүй байгаа учраас асуумаар санагдлаа…?

-Яг одоогийн төстэй хэрэг явдал гэвэл хойд хөрш байна. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ унаад багагүй хугацаа өнгөрчихлөө. Цар тахлаас болж хэрэглээ буурсан, буурсан хэрэглээ дагаад газрын тосны ханш унасан гэх шалтгаан бий. Гэхдээ гол шалтгаан нь энэ биш. Нефть олборлогч орнуудын байгууллага болох ОПЕК-ийг хүмүүс мэднэ. Зарим тохиолдолд тэд ОПЕК+ гэсэн тодотголтойгоор цуглаж хуралддаг.

Албан ёсны гишүүн нь биш ч газрын тос олборлолтын хэмжээгээрээ дэлхийд дээгүүр бичигддэг улсын оролцоотой арга хэмжээгээ тохиролцож зохицуулдаг загварыг ингэж тодотгодог юм.

Албан ёсны гишүүн биш улсуудын тухайд хуралдаанд нь суудаг, саналаа нэмэрлэдэг, өөрсдөд нь хэрэгтэй ашигтай гэж үзсэн тохиолдолд гаргасан шийдвэрт нь дэм болж олборлолтоо хасаж, нэмдэг гээд ойлгочихож болно.

Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээний хувьд уршиг тарьсан зүйл байхгүй. Харин ч өгсөн өгөөж, ашиг гэвэл том тоонууд хэлж болно.

Өнгөрсөн гуравдугаар сард Австрийн Вена хотод ОПЕК+ хуралдсан юм. Олборлогчид “Дэлхийн байдал хүндэрлээ. Нефтийн үнэ унаж байна. Тийм учраас олборлогч улс орнууд олборлолтоо танаж үнийн уналтаас сэрэмжилье. Ингэж байж нефть хийн салбарыг тогтвортой түвшинд байлгана” гэсэн санал гаргасан ч ОХУ -ын төлөөлөл тэр хурлыг орхиод гарсан.

Занарын технологиороо газрын тосны зах зээл дээр томоохон байр суурь эзэлж эхэлсэн АНУ-ын нөлөөллийг сааруулах гэсэн улс төрийн бодлогоор гаргасан Оросын Засгийн шийдвэр өнөөдөр ОПЕК-ийн олон орон, түүний дотор ОХУ-ын эдийн засагт маш хүнд цохилт үзүүлсэн. Өнөөг хүртэл, хоёроос гурван сарын турш энэ таагүй байдал үргэлжилж байна.

Хамгийн том нефть олборлогч олборлолтоо хасахгүй гэнгүүт ОПЕК ч зүгээр суугаагүй. Олборлоод байя гэсэн шийдэлд хүрч, бүр бонус амлаад эхэлсэн. Урьдчилсан хэлэлцээр энэ тэрийг нарийн тооцоод харвал газрын тосны үнэ зарим тохиолдолд бүр хасах руу орчихсон.

Тэр шийдвэрээс хэдхэн хоногийн дараа газрын тосны үнэ 60-аас 20 ам.доллар руу огцом уруудсаныг та мэдэж байгаа. ОХУ-аас гаргадаг “Уралс” маркийн нефть олон сарын дунджаар хорь ч хүрэхгүй доллар руу уруудсан. 5, 10 ам.доллар руу унасан тохиолдол ч бий.

Газрын тосны үнэ одоо ч сайнгүй байна. Ингэхэд АНУ, ОХУын эдийн засагт газрын тосны салбарынх нь үзүүлэх нөлөөлөл гэхээр эрс тэс тоо гарах байх шүү…?

-Эрс тэсээр барах уу. ОХУ-д ДНБ-ий 30-аас илүү хувийг түүхий нефть эзэлдэг бол бензин тос нефть Америкийн эдийн засгийн нэг орчим хувийг л эзэлдэг. Америкийн нефтийн салбар зуун хувь зогслоо гэхэд ДНБ-ийнх нь ганцхан хувь.

Зүй нь Оросын удирдлага ийм явцуу сонирхлоор асуудалд хандаж, ДНБ-ийх нь өчнөөн хувийг эзэлдэг салбараа олон сараар унагаж болохгүй л байсан болов уу. Энэ шийдвэрийн хаялга манайд эергээр тусч байхад Оросын эдийн засагт том цохилт болж байна.

Хэрвээ бид ОХУ-ын иргэд байсан бол энэ асуудалд яаж хандах бол? Удирдагчийнхаа буруу, харалган шийдвэрээс болж нефть олборлогчид олборлосон нефтиэ газар дээр нь шатааж байна гээд та бод доо.

Шатаах аа?

-Хойд хөршийн нефтийн зарим орд газар Хойд мөсөн далайн эргээр мөнх цэвдэгтэй бүсэд оршдог, маш гүнээс цооногоор гаргаж ирдэг онцлогтой. Ийм цооногуудыг зогсоож болдоггүй. Зогсоох л юм бол хөлдчихдөг. Хөлдсөн цооногуудыг хаяхаас аргагүйд хүрдэг юм.

Дахиж нефть олборлоё гэвэл шинэ цооног ухахаас аргагүй, тэглээ гэхэд өчнөөн сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагддаг. Ийм шалтгаанаар олборлолтоо хасаж чаддаггүй.

Өнөөдрийн хувьд бүр борлуулж чадахгүй байдалд хүрчихсэн. Зарим нэг цооногуудаас олборлож гаргаж ирсэн нефтиэ газар дээр нь шатааж байгаа нь цаанаа ийм учиртай. Венесуэл бас ингэж байгаа.

Өөрөөр хэлбэл зах зээлийн ерөнхий хандлага, олон улсын харилцааны онцлогуудыг дутуу буруу тооцож, зөвхөн явцуу улс төрийн сонирхолд хөтлөгдөж том шийдвэр гаргавал ямар уршигтайг харуулсан тод жишээ. Уршиг нь нүдэн дээр ил харагдаж байна. Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээний хувьд уршиг тарьсан зүйл байхгүй. Харин ч өгсөн өгөөж, ашиг гэвэл том тоонууд хэлж болно.

Одоо Дубайн гэрээ рүү ярианыхаа сэдвийг хазайлгая хоёулаа. Ч.Сайханбилэгийн гаргасан шийдвэрийг биелүүлсэн хүмүүсийг барьж хорих нь хууль ёст ардчилсан нийгэмд байж болох эрүүл үзэгдэл мөн үү?

-Энэ шийдвэртэй холбоотой шүүх хурал удахгүй болох учраас шүүх талын нарийн зүйл ярихад эрт байна. Таны асуултын тухайд гэвэл Ч.Сайханбилэг ганцаараа шийдвэр гаргаагүй.

Тийм л дээ.Тухайн үеийн Засгийн газрын кабинетад өнөөгийн Ерөнхий сайд ч байсан. Тэдний хамтын шийдвэрээр гарсан шийдвэр гэдгийг ойлгож байна. Бас өнөөгийн АНын даргын зөвлөх З.Энхболдын ахалсан УИХ асуудлыг хурдан шийд гэсэн чигийг хоёр ч удаа өгсөн…? 

-Таны сая ярьсныг бүгд мэднэ. Мэдэж байгаа хэр нь ямар процесс өрнөж явааг мөн л бүгдээрээ харж байна. Мэдсээр байж ийм шийдвэр гаргаад байгаа хүмүүсийг яалтай билээ.

Тэгвэл хууль хэнд хэрэгтэй юм бэ?

-Би танаас тэгж асуумаар байна.

Хариулахад хэцүү болчихоод байна л даа, өнөөдөр. За энэ сэдвээ түр орхиё. Дубайн төлөвлөгөө тойрсон асуудал дээр жишээ нь таныг яг юунд буруутгаж байгаа вэ?

-Товчхон базаж хэлбэл, Засгийн газрын илт хууль бус шийдвэрийг биелүүлсэн учраас буруутай гэж байна л даа.

Илт хууль бус шийдвэр гэдгийг яг юугаар яаж хэмжиж байгаа юм бол?

-Би мэдэхгүй байна. Хүн бүр хараад буруу гэсэн дүгнэлт хийх хэмжээний үйлдлийг илт гэж тодотгох байх. Илт хууль зөрчсөн шийдвэр юм бол шийдвэр гарснаас хойших таван жилийн хугацаанд ажилласан УИХ, Засгийн газар Оюу толгойн гүний уурхайн санхүүжилтийг зогсоох байсан.

Эрүүл ухаанаар бодоод үзэхэд нэмж алдахгүйн тулд зогсоох ёстой баймаар юм. Гэтэл Оюу толгой төсөл бүтэн таван жилийн турш зогсолгүйгээр Монгол Улсад асар их хэмжээний долларын орлого оруулсаар яваа.

2015 оноос өнөөг хүртэл бүтэн таван жилийн хугацаанд жил бүр улсын төсөвт 300 сая ам.долларын татвар төлж, ДНБ-ий 15 хүртэл хувийг ганцаараа бүрдүүлж байгаа. Энэ хугацаанд зөвхөн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотойгоор жил бүр 1.3-1.4 тэрбум, нийтдээ 6-7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт Монголд хийгдсэн.

Монгол шиг ийм жижиг эдийн засагтай улсад энэ дайны хөрөнгө оруулалт бол асар том тоо. Үүнтэй төстэй жишээ дэлхийд ховор. Ингээд харахаар Оюу толгой бол Монгол Улсад гарз хохиролтой, Монголд ашиггүй гэрээ гэдэг нь угаасаа худлаа болж таарч байна.

Хуулиар зөвшөөрөгдөж байгуулагдсан Засгийн газрын гаргасан шийдвэр илт хууль бус байж болох уу?

-Та наад асуултаа тийм дүгнэлт гаргасан хүмүүсээс нь асуувал зөв байх.

Засгийн шийдвэрийг дагаж, тушаалыг нь биелүүлсэн хүмүүсийн хувьд яаж ч харсан ойлгомжгүй буруутгал санагдаад байна л даа…?

-Хэн ч тэгж харахаар асуудал шүү дээ. УИХ-аас 2014, 2015 онд баталсан хоёр тогтоолын дагуу, өчнөөн процесс дамжиж гарсан засгийн шийдвэрийг биелүүлж Дубайд очоод гарын үсэг зурчихаад ирсэн Б.Бямбасайхан бид хоёр ямар буруутайгаа ойлгохгүй суугаа.

Бүр тодруулбал 2014 оны 34 дүгээр тогтоолд “Далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, уг төслийн хэрэгжилтэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах” гэж заасан бол 2015 оны 41 дүгээр тогтоолд “Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх” гэж онцгойлон заасан байдаг.

За тэгээд эдгээр тогтоолын дагуу Засгийн газрын захирамж тушаал гарч, удирдамжаа батлуулчихсан. Тэр удирдамж гэдэг нь хэн нэгэн хөнжилдөө орж лааны гэрэлд үйлдсэн бичиг биш. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж гаргасан шийдвэр.

Эсэргүүцсэн, дэмжсэн аль аль нь бий байх. Олонхоороо асуудлыг шийдээд явдаг нь төрийн ёс, ардчиллын зарчим. Ямар ч шийдвэр 100 хувь санал нэгтэйгээр батлагддаггүй. Социализм, коммунизмын үед л тийм байсан байх.

Яг үнэндээ Монгол Улсын төсвийн орлогын тэн хагас шахууг Эрдэнэт, Оюу толгой хоёр бүрдүүлж яваа хэр нь энэ бүхнийг амилуулж хэрэгжүүлсэн хүмүүс хамгийн муугаар хэлэгдээд явж байна.

Дубайд гарын үсэг зурсан учраас өнөөдөр Оюу толгой ажиллаж байгаа. Бүр хамгийн том татвар төлөгч болчихсон яваа. Бүх дэлхийн эдийн засаг хэцүүдчихсэн яваа ийм бэрх цагт Монголыг энэ төсөл л авч яваа нь бодитой үнэн. Аль муугаар нь хэлсээр ирсэн Эрдэнэтийн 49 хувь ч том нэмэр болж байгаа.

Орост өгдөг байсан ашиг Монголдоо үлддэг болчихоор ашиг нь өсөж таарна. Ийм ойлгомжтой шалтгаан байсаар атал “Эрдэнэт үйлдвэр түүхэндээ анх удаа өндөр ашигттай ажиллалаа” гэсэн мэдэгдэл хийгээд суух юм.

Аргагүй шүү дээ. 49-д ногдох бүх ашиг төрд татвар хэлбэрээр очиж байгаа. Яг үнэндээ Монгол Улсын төсвийн орлогын тэн хагас шахууг Эрдэнэт, Оюу толгой хоёр бүрдүүлж яваа хэр нь энэ бүхнийг амилуулж хэрэгжүүлсэн хүмүүс хамгийн муугаар хэлэгдээд явж байна.

Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Цар тахлын үед дажгүй яваа макро эдийн засаг, эрх баригчдын тарааж байгаа хүүхдийн 100 мянга, ноолуурын мөнгө Оюу толгойтой холбоотой. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжлээгүй бол бид өнөөдөр энэ дайны аж төрөхгүй байсан.

Илт хууль бус шийдвэрийг биелүүлсэн гэдгийг эрүүл логикоор хөөвөл хариу гарахгүй нь ойлгомжтой. Үүнээс өөрөөр таныг буруутгасан үндэслэл бий юү?

-Сая хэлсэн илт хууль бус шийдвэрийг учир мэдэх хүний хувьд эсэргүүцэж, гэрээг зогсоохын төлөө ажиллах ёстой байтал бүлэглэн хуйвалдчихлаа гэж буруутгаж байгаа.

Шаварт суусан машинаа гаргах санаатай бүгдээрээ уухайлж түлхэж байхад ганцаараа ухаантай царайлаад “Хувцас шавар болно, трос тасарна, машины эд анги эвдэрнэ” гээд “эх оронч” дүр эсгээд байгаа хүнийг та эергээр ойлгох уу?

Яаж ч бодсон эергээр харахгүй л дээ…?

-Хамгийн гол үр дүн нь бид шавраас гарсан. Машинаа аварсан, хүрэх газраа хүрсэн. Машинаа нийлээд түлхэж байгаа хүмүүс хуйвалдагчид мөн үү?

За ойл голоо. Тэс хөндлөн байж болох ч бидний ярианы сэдэвтэй наалдахаар нэг асуулт байна. Танд өнгөрсөн хоёрдугаар сараас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт орчихлоо. Монголын хууль, шүүхийн системийн талаар ямархуу сэтгэгдэл төрж байна вэ?

-Ердөө ганцхан сарын дотор яллагдагч болоод шүүх дээр очлоо. Заавар егөөд ганц хуудас маягт бөглүүлж байна. “Би яллагдагч тэр овогтой тэр” гэсэн үг нэг хуудас цаасанд дөрвөн удаа давтагдаж гарын үсэг зуруулах жишээний.

Ерөөсөө л Вышинскийгийн философи. Хүний сэтгэлд дарамт үзүүлдэг, лантуугаар цохидог төрийн машины сэтгэлгээ хэвээр явж байгааг мэддэг нь хэд бол гэж бодогдсон шүү. Баруунд ийм зүйл байдаггүй. Хууль зүйн сайд шударга шүүхийн төлөө явах ёстой.

Гэтэл мань эр өөрийгөө дургүй хүмүүсээ яллах, шийтгэх байгууллагын дарга гээд ойлгочихсон сууж байна л даа. Төр нь иргэнийхээ эсрэг ажиллаж байна. Манай Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй" гэсэн заалт бий. Тэр заалтыг ойлгож байгаа нь хэд бол, бас л эргэлзээтэй асуулт.

Дубайн төлөвлөгөө рүүгээ буцаад оръё. Учир мэдэх хэсэг нь С.Баярцогтын номноос Дубайд гарын үсэг зурсан гурван хуудас гэрээг олоод харчихсан байх. Эрх баригчид, хууль шүүхийнхэн нийт олонход та нарыгИйм шийдвэр гаргахын тулд баахан мөнгө идэж уусангээд ойлгуулчихсан яваа. Яг ямар учиртай гэрээнд гарын үсэг зурснаа энгийнээр тайлбарлаач?

-Шинээр тохирсон зүйл нэг ч байхгүй. 2009, 2010 оны гэрээний бүх тохиролцооноос халиагүй.

Харин манай татварын байцаагчид тэр гэрээний заалтыг зөрүүтэй ойлгож, 2010, 2011, 2012 онь санхүүгийн тайланг үндэслэн илүү татвар оногдуулсныг Оюу толгой компани үл зөвшөөрч маргаан үүссэн. Энэ маргааныг шийдэж чадалгүй бүтэн гурван жил болсон байсан үе.

Дубайн гэрээнд туссан цөөн хэдэн заалтын нэг нь ч 2009, 2010 онь гэрээнээс халиагүй. Харин энэ гэрээнүүдэд тусгалаа олоогүй нэг чухал заалт Дубайн гэрээнд бий.

Оюу толгойн ил, далд уурхай, ерөөс энэ том төсөгл хэрэгжих бүх л хугацааны нийт өгөөжийн 53-аас доошгүй хувь нь Монголынх байна гэж тохирсон. Энэ тохиролцоог цагаан дээр хараар буулгасан нь Дубайн төлөвлөгөөний том давуу тал.

Засгийн газраас бидэнд өгсөн удирдамжийн нэг чухал заалт нь энэ байсан юм Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хүртэх ёстой хувь хэмжээг албан ёсоор баталгаажуулсан Монголыг хохироосон, уршиг тарьсан гэдэг нь хэтээсээ худал.

Оросуудын хэлдгээр хурууныхаа өндгийг сорж суугаад гаргаж ирсэн санаа Хуруугаа сороод юу ч гарахгүй гэсэн утгатай хэлц л дээ. Товчхондоо бодитой биш зүйлийг оросууд ийм хэлцээр илэрхийлдэг.

Оюу толгой дэлхийн хэмжээний төсөл. Ийм аварга төслийн хувьд дурын нэг татварын байцаагч очиж акт тавиад дансыг нь хаах гэх мэт үйлдэл үзүүлж, тэр нь өчнөөн уршиг тарьж мэдэх нөхцөл үүссэн байсныг залруулж чадсан нь Дубайд rap барьсан шийдлийн нэг том давуу тал байсан шүү…?

-Манайханд байгаа маш том буруу ойлголтыг та хөндөж байна. Үнэхээр тийм.

Монгол Улсын төсвийн жилийн орлогоос тав дахин их мөнгө оруулсан компани бидний нөгөө талд байна. Тийм компанийн дансыг ном уншаагүй, хэл мэддэггүй нөхөр хаачихаар яах вэ. Сансарт нисэх гэж байгаа пуужинг “Тэр газар чинь би төрсөн юм, унасан газраа хөндүүлмээргүй байна” гэж хэлээд зогсоож байгаагаас ялгаагүй зүйл.

Эхлээд Оюу толгой гэдэг төслийн хэмжээ, царааг ойлгох хэрэгтэй. Оюу толгой бол Эрдэнэтээс хамгийн багаар бодоход 2-3 дахин том төсөл. Оюу толгой төсөл дангаараа жил бүр 300-330 сая ам.долларыг төсөвт төвлөрүүлж байна. Монгол Улсын төсөв дунджаар гурав орчим тэрбум ам.доллар.

Оюу толгойн данснаас өгч байгаа мөнгө нь төсвийн арав гаруй хувь гэдэг бол маш том тоо. Ханган нийлүүлэлт, төслийн дам нөлөө гэж ирээд тооцвол асар том тоо гарна. Дубайд гарын үсэг зурснаас хойш Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт Монголын төсөвт оруулж буй мөнгөөрөө гурван сая Монголын амьдралд эерэг, том нөлөө үзүүлж байгаа.

Өгөөж гэдэг үгийг Монголд ямар ч ашиггүй гэжорчуулаадяриад яваа харагдах юм.

Уурхайд ажиллаж яваа 10 гаруй мянган хүнээр энэ төслийн өгөөжийг тооцвол хэт өрөөсгөл хэрэг болно. Оюу толгойн тухайд улсын төсөвт, Өмнөговь аймагт, дам нөлөөгөөрөө нийгэм, эдийн засгийн салбар бүрт эерэг нөлөө үзүүлж яваа мега төсөл. Наад захын жишээ хэлье.

Өнөөдөр бүх дэлхийд агаарын тээвэр зогсчихсон. Ийм хэцүү цагт МИАТ-ийг байнгын нислэгтэй амьдруулж байгаа төсөл нь Оюу толгой. Цар тахлын үед нэг ч өдөр зогсоогүй хэвийн ажиллаж яваа том төсөл дэлхийд тун цөөн. Тэр цөөхөн төслийн нэг нь Оюу толгой. Хэрэв тэр үед Дубайд шийдвэр гаргаагүй бол бид цар тахлын үеэр хэцүүдэх байсан.

Ямар ч төсөлд гарз хохирол байдгийн тухайд бол би түрүүн Дарханы замаар жишээлж ярьсан учраас давтаж улиглаад яах вэ. Уг нь Дубайн жишээгээр асуудалд хандъя гэвэл шинэ зам барих төсөл баталгаагүй байхад хуучин замаа эвдэж мянга мянган иргэдийн амьдралыг хүндрүүлсэн, гарз хохирол, чирэгдэл авчирсан тул Дарханы замтай холбогдох хүмүүст эрүү үүсгэн шалгах ёстой биз дээ.

УлстөрчидМанай баялаг атал төслийн өгөөжийн 47 хувийг хүртэнэ гэдэг байж болохгүй явдалгэж хэлэх дуртай. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Хөрөнгөө оруулсан хүмүүс ашиг хүртэх нь бизнесийн жам ёсны харилцаа. Нөгөө тал мөнгө, технологио гаргасан, манай тал байгалийнхаа нөөц баялгийг гаргасан. Яаж хамтарч ашиглах вэ гэдгээ ярилцаж байгаад хүрсэн шийдэл шүү дээ.

Улс төрийн хувьд ял тулгах гэж оролдоод яваа хэсэг бүлэг хүмүүсийн цаана хоёр санаа их тод харагддаг. Илэрхий мэдлэггүй хүмүүсийн тархийг санаатайгаар эргүүлэх мэдээлэл цацаж байна.

Өгөөж гэдэг үгийг Монголд ямар ч ашиггүй гэж “орчуулаад” яриад яваа харагдах юм. Оюу толгой төслийн хувьд бүр анх 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсан өдрөөс эхлээд Монгол Улс өгөөжөө хүртээд эхэлчихсэн.

Товчхондоо Монгол Улс 11 жилийн турш энэ төслөөс олон тэрбумын өгөөж хүртсээр явж байна. Дубайн төлөвлөгөөг батлаагүй бол сүүлийн таван жил үгээр илэрхийлэх аргагүй гарз хохирлыг өнөөг хүртэл амсаад явах байсан.

Нийгмийн, олны ой санамж маш богино болчихсон шиг санагддаг. Дубайд гарын үсэг зурахын өмнө Монголын эдийн засаг ямар байсныг нэг сануулчихад гэмгүй байх. Нүүрсний үнэ 20 ам.доллар болчихсон байл уу?

-Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт 2013 оноос бүрэн зогссон. Үр дүнд нь 3,000 гаруй хүн шууд ажилгүй болж, туслан гүйцэтгэгч 500 гаруй компанийн ажил зогсож, эдийн засаг асар хүндэрсэн цаг шүү дээ. Муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр таны сая хэлсэнчлэн нүүрс, зэсийн үнэ шалдаа унасан байсан.

Ингэхэд заавал яагаад Дубайд гарын үсэг зурсан юм бол. Хоёр талтай хариултууд дуулдаад байгаа болохоор асуумаар санагдлаа…?

-Бүдүүн тоймоор хэлбэл, дундын нутагтаа уулзсан хэрэг. Гэхдээ энэ гол шалтгаан биш л дээ. Ерөнхий сайдын Дубайд хийх айлчлал яг тэр үед давхацсан. Тийм учраас Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслол Дубайд болсон юм.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

71 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ... 2020-05-15 202.131.245.6

ишшшшш чаавааас МАНАН-гийн хэдэн хулгайч нар хэрэг нь сөхөгдөөд шоронд орох болохоороо шээс нь гойжлоо…. Хулгай хийдэгээ хийгээд насныхаа хөрөнгийг гадагшаа зугтаалгачихсан хүмүүс ялаа зүгээр эдэлчихэлдээ үлдэх нас үлдвэл тэр хулгай хийсэн мөнгөө ид

Avatar

Зочин 2020-05-15 202.131.245.6

ишшшшш чаавааас МАНАН-гийн хэдэн хулгайч нар хэрэг нь сөхөгдөөд шоронд орох болохоороо шээс нь гойжлоо…. Хулгай хийдэгээ хийгээд насныхаа хөрөнгийг гадагшаа зугтаалгачихсан хүмүүс ялаа зүгээр эдэлчихэлдээ үлдэх нас үлдвэл тэр хулгай хийсэн мөнгөө ид

Avatar

Зочин 2020-05-15 202.21.96.134

Энэ төрд чинь эзэн алга. Хятадад бол цааз авсан. Албан тушаалын төлөө нүдээ ухаж өгөхөд бэлэн хүмүүс байдаг, гэтэл буруу юм хийсэн бол эзэн байхгүй. Хий үзэгдэл хийгээгүй биз дээ.

Avatar

монгол улсын иргэн 2020-05-15 119.40.102.1

хэдхэн луйварчинмонголын баялагияг идэж баяжихийг ардчилал гэх үүводоо болоо юм биш үүард түмэндээ хусамыг нь үлдээгээч ичих нүүргүй новшнууд

Avatar

Зочин 2020-05-15 202.21.113.66

Бүтэн унших тэвчээргүй, ойлгох чадваргүй нэг нь л хамгийн "ширүүн" шүүмжилж байгаа даа. Энэ хүн төрд хэрэгтэй, хийсэн юмтай, хэнээс ч илүү эх оронч, ухаантай хүн дээ.

Avatar

Зочин 2020-05-15 103.140.11.236

Ямар их үнэ цэнэтэй баялаг, ямар хэжээгээр гараад, бид хэдэн төгрөгний зээлийн хүү төлөөд, оронд нь энэ орж ирж байгаа мөнгөний тухай нэг сайхан яриа ч хөө, гэхдээ яг үнэнээр нь шүү! Аа бас удахгүй баялаг дуусна тэр үед хэдэн төгрөгийн ашигтай үлдэх талаар

Avatar

emma 2020-05-15 202.9.40.69

Яана даа энэ доор бичсэн нөхдүүд юу мэддэг гэж шүүмжилдэг юм бол доо. Ядаж ном сонин уншдаггүй нөхдүүд байгаа даа. Ард түмнээ ийм байлгахыг эрх барьж буй нөхдүүд хүсч байдаг байх

Avatar

Зочин 2020-05-15 103.212.116.207

Хэ хэ…. Тэр УИХ, Засгийн газар ба гаргасан шийдвэр нь угаасаа л бас та нарын л заль мэх, луйврын нэг хэсэг байсан шүү дээ. Ийм заль чинь одоо ил тод болчихоод байхад бас бултах санаатай. Явцгүй дээ… Яаж ч сайтар тооцоолсон, бодсон, төлөвлөсөн, далдалсан ч бай, угаасаа бузар хорон муу зүйлс, харанхуйн үндэстэй үйлс үйлдэл илчлэгддэг, богино насалдаг.

Avatar

зочин 2020-05-15 49.0.170.82

Ардчилал гэдэг бол нийгмийн хамгийн сайхан зүйл шүү дээ. Бип өөрсдийн өмч хөрөнгө эрх мэдэлтэй болж байна

Avatar

Зочин 2020-05-15 202.126.89.116

АРДЧИЛЛЫН НЭР ЗҮҮСЭН ЛУЙВАРЧИД 30 ЖИЛИЙН ӨМНӨ БҮГД ГУЙЛГАЧИД БАЙСАН, ОДОО БҮГД ТЭРБУМТАНГУУД! ТА НАР ЮУ Ч ГЭЖ ШААСАН НЭМЭРГҮЙ. ОДОО ТА НАРЫН СҮЙРЭЛ ИРСЭН!!!
30 ЖИЛ ИДЛЭЭ, УУЛАА, ТАНСАГ САЙХАН АМЬДАРЛАА. ОДОО ТӨЛБӨРӨӨ ТӨЛНӨ БАЙГАА!!! ДАРААГЫНХ НЬ ХҮЗҮҮГҮЙ ЭТГЭЭД, ТЭГЭЭД ХАЛЗАН ЭТГЭЭД. ОТ-ООС БАГАБАНДИ ТА 2 НИЛЭЭН ЦУСАЛСАН. ОДОО ТӨЛБӨРӨӨ ТӨЛ!!!

Avatar

зочин 2020-05-15 49.0.170.82

Ардчилал гарч ирсэнээр л чам мэтийн хүмүүс юу хүссэнээ ярьдаг болж зах замбраагүй болсон шт ээ. Ардчлалаа алдах гэж байж

Avatar

Zochin 2020-05-15 66.181.161.7

37-r Tochko kino uuriin chini heregiin talaar neleen duhuulsen shuu! Altaa haana nuusanaa yriachdee.

Avatar

Зочин 2020-05-15 42.73.104.63

Үгсэн хуйвалдаж, авлига авсан буруутай. Мэдсээр байж Монгол улсын эсрэг хорлон сүйтгэх ажиллагаанд "манлайлан" оролцсон буруутай…. өөр юу юу ч гарч мэднэ энэ илжиг даанаагаас

Avatar

зочин 2020-05-15 49.0.170.82

Бүтэн унших тэвчээргүй, ойлгох чадваргүй нэг нь л хамгийн "ширүүн" шүүмжилж байгаа даа. Энэ хүн төрд хэрэгтэй, хийсэн юмтай, хэнээс ч илүү эх оронч, ухаантай хүн дээ.

Avatar

bb 2020-05-15 150.129.143.13

erdenetiin 49 huviig luivardaj avahiig zavdsan hulgaich, mongoliig idej luivardaj, zarah l bodoltoi lalriin hujaa.

Avatar

зочин 2020-05-15 49.0.170.82

Энэ хүн хийсэн сурсанаараа онгирох дургүй хүн. Даруухан дөлгөөхөн эр хүн шиг эр хүн дээ

Avatar

Зочин 2020-05-15 64.119.16.21

Энэ халзан толгой савраас болж монгол улс з жил хохирлоо доо. Хуулийн хариуцлага даанч тооцохнгуй нь харамсалтай.

Avatar

зочин 2020-05-15 49.0.170.82

Mundag ediin zasagch bolowsroltoi gundvvgui saihan hun dee

Avatar

Зочин 2020-05-15 202.9.47.4

Ийм аварга том мега төслөөс баялагын эзэн бидэнд дусал шахуу жил бүр 300 сая доллар ордог ! Өдөр бүр 6 сая долларын баялаг гадагшаа гарч байгааг яагаад дурдахгүй бн ! Рио тинто дэлхийн 6 том банкнаас зээл авсан, зээлийн хүү болон үндсэн төлбөрын зарим хэсэг Монгол улсын нэр дээр өр болон бичигдэж бидний 34 хувиас хасагдаж бгаг бас дурьдсангүй ! Бас дэлхийн хэмжээний мега төсөл хэрэгжүүлэгчид хот байгуулах талаар огт дурьдахгүй бна ! Энэ бүхэнд хариулт өгсөнгүй,халзаадай Ганболд !!!

Avatar

Зочин 2020-05-15 66.181.190.181

Найз нарыхаа араас явах нь дээ халзкаа

Avatar

zochin 2020-05-15 192.82.74.84

muusain uxer mongolchuud togtoltsoogoo saijruul xuuli neriin dor 30 aad onii xelmeduulelt yavj baigaa ni ene tegeed erunxiilugchiin zasaglaltai bol muu uxej dald orson b***a naraa

Avatar

1 2020-05-15 192.82.76.165

Алт яаж алдсанаа яриач

Avatar

Зочин 2020-05-15 150.129.143.235

Та нар тийм сүрхий юм бол Оюутолгойн ашгийг ард түмэндээ хүртээхгүй өөрсдөө идчихсэн биздээ ашгаа авмаар байна муу идэмхий халзан толгой минь хуцаж далд ор Багабанди та нар 100сая саяар идээд бид төлөөд байхий муж хог н**ш минь

Avatar

Зочин 2020-05-15 64.119.20.142

Энэ хүн монголын төрд их гай тарьсан хүн дээ хурдан ялаа үүрээд зайлаасай

Avatar

Зочин 2020-05-15 150.129.143.11

монгол ард түмнийг энэ халзан толгой доромжилж ханахгүй юм даа.

Avatar

Зочин 2020-05-15 192.82.72.24

энэ эрлийзийг шоронд хийж юм ойлгодог болтол нь бандид

Avatar

Заагч 2020-05-15 202.179.31.252

Ганболд хужааг баривчилж идсэн хөрөнгийг нь хураах цаг аль хэдийн болоод дууслаа нам буудах хар луухаан Монголыг ер бодохгүй х***а хүн чинь арга ч үгүй дээ харваас хар гамин зэвүүн н**ш.Монголчууд дотоодын гамингуудыг бүрэн устгаж байж Монгол улс Монголыг бодох бодлого хэрэгжинэ.Түүнээс урд нөхдүүд хар хятадын л хоол болгоно.Буудах л хэрэгтэй хогийн данжаадыг.

Avatar

zochin 2020-05-15 58.109.161.167

ene bas Dubaid yu hiij yavsan yum bol idej uuj hanamaar

Avatar

irgen 2020-05-15 192.82.72.97

Als die Nazis die Kommunisten holten, habe ich geschwiegen, ich war ja kein Kommunist.
Als sie die Sozialdemokraten einsperrten, habe ich geschwiegen, ich war ja kein Sozialdemokrat.
Als sie die Gewerkschafter holten, habe ich geschwiegen, ich war ja kein Gewerkschafter.
Als sie die Juden holten, habe ich nicht protestiert; ich war ja kein Jude.
Als sie mich holten, gab es keinen mehr, der protestieren konnte.

Avatar

Otgonbold Emch. 2020-05-15 92.78.139.101

Martin Niemöller gej hunii ugiig buruu orchuulsan bn…Jude ba katolik gej baihgui…

Avatar

Дорж 2020-05-15 192.82.72.21

Монголчууд бид өөррсдөө юм хийхгүй, хийж чадах ч үгүй, өрөөлөөөр юм хийлгэхгүй арчаагүй ард түмэн. Өөдтэй өнгөтэй ажил хэрэгч хүмүүсээ үзэж чадахгүй, атаархуу, өөрсөд шигээ авилгач, авч идэхийн шуналын тулам гэж ойлгодог учир үргэлж хардаж сэрдэж орилолдоно. Оюутолгой Монгол улсын эдийн засагт асар их хувь нэмэр оруулж байгаа компани. Барууны энэ хөрөнгө оруулалт хойт хөршид огт таалагддаггүй тул өөрсдийн утсан хүүхэлдэйнүүдээр дамжуулан энэ төслиййг нураах гэж оролддог нь нууц биш

Avatar

Гана 2020-05-15 192.82.72.21

Оюутолгой ХХК 2010 – 18 онд Монгол улсын төсөвт 2,3 тэрбум доллар буюу 6,4 их наяд төгрөгийн татвар төлжээ. Зөвхөн 2018 онд 896 тэрбум, 19 онд 848,2 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.2018 онд дотоодын 700 орчим аж ахуйн нэгжтэй 1,1 их наяд төгрөгийн худалдан авалт хийжээ. Үүнд шатаруун,ажлын хувцас, хоол хүнс,цагаан шуудай гэх мэт. 2018 онд Оюутолгой ХХК Ханбогд суманд 640 хүүхдийн сургууль, 200 ортой цэцэрлэг,Мал эмнэлэг барьж, Ханбогд- Оюутолгойн хооронд 35,1 км хатуу хучилттай зам тавьжээ.

Avatar

Гоншигнохоо болимоор юм 2020-05-15 66.181.179.123

Ганболд гоншигнохоо боимоор юм. Зөндөө л идэж уусан. Өөрөө чнэ ярилцагдаа хэлсэн байна. Буруу, муу шийдвэр гаргасан гэж. Үүндээ хариуцлагаа хүлээх л ёстой.

Avatar

зочин 2020-05-15 66.181.161.7

Би нэг их олон долоон юм бодолгүй л Женкогийн төлөө саналаа өгчихсөн …. Одоо үүндээ ямар их харамсаж байна гээч ? !!

Avatar

Зочин 2020-05-15 66.181.179.154

Бизнесийн гэрээ байгуулах чинь Эдийн засаг гэдэг онолын түвшний хоосон цэцэрхэлээс чинь тэс өөр зйүл шүү дээ. Эдийн засагчид минь. 3000 хүн ажилгүй болох, 500 компани зогсох нь гэдгээр шалтаглаж, будлиантай ОТ гэрээг цааш нь далд уурхайд хэрэгжүүлэх боломжийг өгсөн луйварчид. Энэ нь нэг жилийн зовлон бэрхшээлийг түрхэн зуур шийдэхийн тулд Монгол улсын 50 жилийн дотоодын нийт бүтээгдхүүнтэй тэнцэх хэмжээний баялагийг харийханд бэлэглэсэн явдал нь энэ луйварчдын ТЭНЭГЛЭЛийн дээд ТЭНЭГЛЭЛ…

Avatar

Ард 2020-05-15 202.70.34.70

МУНДАГ ХҮМҮҮСЭЭ ШОРОНД ХИЙГЭЭД ДУУСЛАА ГЭЖ ТЭР ДООР НЭГ ХҮН ИХ ХАРАМСЧЭЭ. "МУНДАГ ХҮМҮҮС" ДУУСАХ БОЛООГҮЙ ЭЭ, ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙНА. МОНГОЛЫГ ХУВААЖ ИДЭЦГЭЭСЭН ӨӨР ОЛОН ХҮН ШОРОНД ОРОХ ЁСТОЙ.

Avatar

Зочин 2020-05-15 66.181.161.48

ene pizdug dongoj say 461 d horison gene

Avatar

Бат 2020-05-15 202.9.46.128

Да Ганболд үнэхээр агуу эдийн засагч алсын хараатай ардчилалын алтан хараацайнуудын нэг мөнөөсөө мөн гэдгийг энэ ярилцлаггас харагдаж байна. Залуу коммунист оюунэрдэнэ аюурсайхан нар нэг их удахгүй түмний шившиг болох нь даижиггүй. Хоосон толгойтнууд харанхуйчууд попууд лаанч олон юм даа.Сэхээрэх ухаарах цаг тун ирэх байхаа.

Avatar

Зочин 2020-05-15 66.181.179.154

Эдийн засаг гэдэг чинь шинэжлэх ухаан бус, онолын хоосон цэцэрхэл шүү дээ. Эдийн засагчид гэж дэлгэцийн донтонгууд мөнгөтэй холбоотой болгоныг мэддэг хүн болж цэцэрхэхээ боль. Тэр төсөв, инфляциа, ДНБ, аижлгүйдэл гээд хэдэн тоогоо хольж хутгаад яривал барав. Агуу эдийн засагч гэдэг агуу цэцэрхэгч л гэсэн үг…

Avatar

kk 2020-05-15 104.175.209.178

muu novshiin hulgaich,

Avatar

emma 2020-05-15 43.228.129.229

Энэ хүн шиг мундаг хүмүүсээ хараагаад, шоронд хийгээд дууслаа. Даанч харамсалтай.

Avatar

Зочин 2020-05-15 89.98.144.194

Да.Ганюолд бол мундаг хун лав биш. Захын жижиг наймаачаас долоон дор амьтан.

Avatar

татвар төлөгч иргэн 2020-05-15 103.57.94.68

Нөгөө Багабанди нарыг Оюутолгойн ТУЗ аас солино гээд байсан яасан Таг л байгаа биз дээ

Avatar

Иргэн 2020-05-15 122.201.22.221

Да.Ганболд эх орон гэсэн сэтгэлгүй луйварчин .

Avatar

Зочин 2020-05-15 192.82.72.152

Тагжгар бөх нээрээ мундаг юм. Хүүк, Зандкаг хоёрыг атгана, их хурлыг атгана, засгийн газрыг атгана, шүүх прокурорыг атгана, үндсэн хуулийн цэцийг атгана. Даанч өөрөө оросуудад атгуулна.

Avatar

Зочин 2020-05-15 49.0.170.94

Новшийн баагий даа. Монгол улсыг мөн ч их хохироосон хулгайчуудын нэг дээ. Одоо юу ч болоогүй юм шиг худлаа яриад л сууж байх юм.

Avatar

Зочин 2020-05-15 192.82.72.152

Эргүү ОРКоо тэр төвд ЖАНХУУ чинь л худлаа ярьж, Оросуудын захиалгаар ажииллаад байна, тэр урвагчаа хараагаад жаргаад сууж бай даа МОЯА минь.

Avatar

иргэн 2020-05-15 192.82.72.97

"Германд тэд эхлээд коммунистуудыг барихаар ирэв. Би коммунист биш учир дуугарсангүй. Тэд дараа нь еврейчүүдийг барихаар ирэв. Би еврей биш учир чимээгүй л байв… Дараа нь тэд ҮЭ-нхний хойноос ирэв. Би үйлдвэрчинтэй холбоогүй учир юм хэлсэнгүй. Миний төлөө дуугарах хүн эргэн тойронд үлдээгүй байлаа" гэсэн үг.

Avatar

БҮҮ МАРТ 2020-05-15 192.82.72.97

Мартин Нимёллерийн нэг алдартай үг бий. "Германд тэд эхлээд коммунистуудыг барихаар ирэв. Би коммунист биш учир дуугарсангүй. Тэд дараа нь еврейчүүдийг барихаар ирэв. Би еврей биш учир чимээгүй л байв… Дараа нь тэд ҮЭ-нхний хойноос ирэв. Би үйлдвэрчинтэй холбоогүй учир юм хэлсэнгүй. Удалгүй тэд католик шашинтнуудыг баривчлав. Би протестант учир эсэргүүцсэнгүй. Нэгэн өдөр тэд намайг барихаар ирэв. Миний төлөө дуугарах хүн эргэн тойронд үлдээгүй байлаа" гэсэн үг.

Avatar

хотын иргэн. 2020-05-15 94.187.194.121

Да .Ганболд ажиллаж дэлхийн дахины учирыг ойлгодог учраас энэ төсөл явж бн.Энэ хүн монголчуудыг гадаад улаан паспорттай , хувийн өмчтэй болгосон.

Avatar

Зочин 2020-05-15 66.181.184.128

Хаана том хулгай тэнд Ганболд шааж явах

Avatar

Зочин 2020-05-15 75.159.156.1

Ганболдоо битгий дэмий ярь. Баялаг 100% биднийх шүүдээ. Хоёулаа чиний байрыг заръя, харин заралцсаны хөлсөндөө мөнгийг 100% би авна шүү. Сонинд зар тавьсан үнийг чи төлнө шүү.

Avatar

зочин 2020-05-15 202.179.26.3

Чиний зарах байр чинь тээр хол говь цөлд газрийн гүнд байлаа гэж бодье, чи зарж чадах уу

Avatar

Зочин 2020-05-15 182.160.35.144

Энэ Монгол биш хүн бидний төлөө хэзээ ч ажиллахгүй. Урьдан ч ажиллаж байгаагүй

Avatar

Зочин 2020-05-15 66.181.161.67

э****з, хурлийз нар хэзээ ч Монголын төлөө ажиллахгүй. Үүрд санаж яваарай.

Avatar

Зочин 2020-05-15 119.40.98.177

Гадны луйварчдын гар хөл болсон энэ нэг нөхөр эздээ үхэн хатан хамгаалт байна даа. Оросыг шүүмжилдэг хэн бэ. Улсаа олигтойхон хөгжүүлчиж чадахгүй байж. Төрд л лав ойртуулж болохгүй гэдгийг алхамж тутамдаа харуулж байна

Avatar

Зочин 2020-05-15 66.181.161.49

Оросыг шүүмжилж болохгүй гэдэг коммунист программ тархинд хадаастай амьд хүн одоо хүртэл Монголд байдаг юм байна шдээ?!? Ёстой "Улаан ном"-нд оруулмаар амьтан биш үү. энэ чинь???

Avatar

zochin 2020-05-15 77.111.245.12

goe yarinaa bas ardchilliig baihgui bolgoloo ch geh shig erdoo hedhen ed metiin deeremchid mongoliin bayalgiig idej uuj odoo bol delhii daahaargui bayjaa bizdee jiriin ardchilsan namiin gishuun demjigchided estoi tui ch naaldaagui shuu,yalgaj oilgoh heregtei ed metiin huvalznuudiig toriin bosgoor dahin b** alhuul,tednii baih estoi gazar bol shoron tend naad ulgeree yari!

Avatar

9999 2020-05-15 103.20.152.50

Ардчилал нэрээр соц үеийн өмч хөрөнгийг хувьдаа завшиж өөрсдөө асар их баяжсан, тэр өмчийг 70 жил хөдөлмөрлөж бий болгосон олон ахмадууд өнөөдөр тун ядуу амьдарч байна. Энэ шударга ёс уу.

Avatar

зочин 2020-05-15 49.0.170.82

Ardchilal garch irseneer bid bolon bidnii huuhduud sain saihan ireeduitei bolsn shuu dee.

Avatar

zochin 2020-05-15 192.82.72.203

Zuv l yarisan bn

Avatar

Зочин 2020-05-15 182.160.2.57

Да.Ганболд зөв ярьж байна. Мулгуу л******д ямар их байнаа? Оюутолгой монголын гэрэлт ирээдүй ….

Avatar

Иргэн 2020-05-15 59.153.112.236

Зөв асуудал хөндсөн байна. Өөрсдөө шийдвэр гаргачихаад хариуцлага тооцохдоо хаа хамаагүй хүнд тохож болохгүй. Засаж тордох , арвилан хэмнэх зэрэг эдийн засгийн ойлголтыг бүрэн устгачихсан.
Мэргэжлийн бус намын гишүүд ажилд томилогдсоны уршгаар улам бүр уруудсаар байна. Сүүлийн үед хэргүүдийн зүйл , заалт нэг л сонин болчихсон шүү.

Avatar

ДА . ГАНБОЛДОД 2020-05-15 202.179.25.77

ОЙЛГУУЛААД ӨГДӨГ ГАЗАР БАЙГАА БАЙХ ӨӨ

Avatar

Зочин 2020-05-15 203.169.49.124

Ардчилал нэрээр соц үеийн өмч хөрөнгийг хувьдаа завшиж өөрсдөө асар их баяжсан, тэр өмчийг 70 жил хөдөлмөрлөж бий болгосон олон ахмадууд өнөөдөр тун ядуу амьдарч байна. Энэ шударга ёс уу.

Avatar

Зочин 2020-05-15 66.181.161.91

onoodor halzang tsagdan horino gene say shuuhees
baitsaagch nar n togtool avaad garsan bgaa gene

Avatar

Зочин 2020-05-15 103.26.192.42

Соц үеийн удирдагчидыг шийдвэр гаргаж удирдаж байсаных нь төлөө гэмт хэрэгтэн мэтээр буруутгаж байсан хүмүүс одоо өөрсөд нь ирхээр энэ бол гэмт хэрэг биш алпаа гэж тайлбарлаад сууж байх юм

Avatar

zochin 2020-05-15 192.82.72.203

Ter humuusiig chini tuhain ueiin MAHN odoogiin MAN iinhan buruutgasan yam malaa

Avatar

Зочин 2020-05-15 202.21.124.18

АН-н хэдэн хулигаанууд буруутгаж өлсгөлөн зарлаагүй юм уу

Avatar

Зочин 2020-05-15 202.179.8.118

за тархи угаах гэж оролдохоо боль. Одоо наад технологийг чинь иргэд мэддэг болсон. Та нарын өөрсдийн чинь үүсгэсэн систем. Хонгил утгаараа ажиллаж эхлэхэд мөр зэрэгцэж явсан нөхөд чинь цөхөртлөө орилсон. Та нар үүцээ задлаад болох юм болдгоороо л болж байна гээд ухаангүй байсан. Үнэн гэж цаг хугацаагаар хэмжигддэг юм. Үнэн мартагддаггүй. Одоо наад матрын нулимсаа больж үз. Машин авлаа гэж Энхсайханыг яллаагүй. Тэр эх орон, ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдэхийг завдсан. Энэ бол үнэн түүх.

Avatar

Зочин 2020-05-15 185.206.225.218

ХУЛГАЙЧЫГ ШҮҮХ БОЛ ЖИНХЭНЭ АРДЧИЛАЛ, ЭНЭ МУУ ХЭДЭН ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ, ХУДЛАА ЯРИХ ЭРХЭЭ АРДЧИЛАЛ ГЭЖ АНДУУРДАГ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж