Францад шүдний эмнэлгүүдийг нээжээ

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

Францад шүдний эмнэлгүүдийг нээжээ

Францад шүдний эмнэлгүүдийг нээжээ

Франц улсад хоёр сарын турш шүдний өвчиндөө шаналсан хүмүүс өнөөдрөөс эмчилгээ хийлгэх боломжтой болов. Учир нь Францад шүдний эмнэлгүүд хоёр сар хаагдсаны эцэст дахин онгойжээ. Францын Засгийн газраас коронавирусийн халдвараас сэргийлэх хатуу хориг, хязгаарлалтаа сулруулж, зарим бизнес, үйлчилгээ, олон нийтийн арга хэмжээг нээсэн юм. Гэхдээ Францын 40 мянга гаруй шүдний эмч нар халдвар авах өндөр эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар хангаж ажиллахыг албаныхан үүрэгджээ. Коронавирус нь амьсгалын замын шингэнээр дамжин хүнээс хүнд халдварлаж байгаа учир шүд, амны хөндийн эмчилгээ нь өндөр эрсдэлтэй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн ажилчид болон шүд, амны хөндийн ажилбар гүйцэтгэх эмч нарыг тусгай хамгаалалтын хувцас өмсөхийг зөвлөсөн юм. Францын Засгийн газраас санал болгосон хувцас, хамгаалах хэрэгслээр хангахын тулд шүдний эмнэлгүүд 50 мянган еврог зарцуулжээ.

Их Британид мөн шүдний эмнэлгүүд хаагдаж, хүмүүстэй утсаар холбогдон зөвлөгөө өгч, жор олгож байгаа аж.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж