Катар улс амны хаалт зүүгээгүй хүнийг 50000 доллараар торгоно

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

COVID-19

Катар улс амны хаалт зүүгээгүй хүнийг 50000 доллараар торгоно

Катар улс амны хаалт зүүгээгүй хүнийг 50000 доллараар торгоно

Персийн булангийн баян чинээлэг орнуудын нэг Катар Ням гаригаас /2020.05.17/ олон нийтийн газар заавал амны хаалт зүүх журмыг мөрдөж эхлэх гэж байна.

Энэхүү шинэ журамд зааснаар гэрээс гадуур гарахдаа амны хаалт зүүгээгүй хүнийг 200 мянган риал буюу 53 мянга орчим ам.доллараар торгох эсхүл гурав хүртэл жилийн ялаар шийтгэх юм байна. Мөн дээрх хоёр шийтгэлийг зэрэг ногдуулж ч болох гэнэ.

Машин дотроо ч амны хаалт заавал зүүх ба зөвхөн ганцаараа машин жолоодож байх үед уг журам үйлчлэхгүй юм байна. Тус улсад сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн 1,733 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдвар авагсдын тоо 28 мянга даваад байгаа аж. Харин нас барагсдын тоо 14 байна.

Эх сурвалж: Reuters

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж