ТЦА: Орон нутагт таван хүний амь нас хохирчээ

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

ТЦА: Орон нутагт таван хүний амь нас хохирчээ

ТЦА: Орон нутагт таван хүний амь нас хохирчээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст тавдугаар сарын 11-нээс 15-ны хооронд зам тээврийн ослын шинжтэй 621 дуудлага бүртгэгджээ. Ослын улмаас 21 хүн гэмтсэн. Үүний  долоо нь хүүхэд байсан бөгөөд орон нутагт  таван хүний амь нас хохирчээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  •  2020.05.11-ний өдрийн 13.30 цагийн орчим Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрт шороон замд У жолоочтой Mitsubishi Lancer маркийн автомашин  онхолдож, зорчигч 62 настай, эмэгтэй Ц-гийн амь насыг нь хохироосон,
  • 2020.05.13-ны өдрийн 13 00 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт шороон замд Д жолоочтой Toyota Prius маркийн автомашин нь явган зорчигч 2 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон,
  • 2020.05.13-ны өдрийн 14. 50 цагт Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг дэвсгэр, асфальтан замд Э жолоочтой Hyundai Universe маркийн автобус О жолоочтой Honda Fit маркийн автомашинтай мөргөлдөж, Honda Fit маркийн автомашинтай жолооч 54 настай, эмэгтэй О, зорчигч 38 настай, эмэгтэй О нарын амь нас хохирсон,

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  таван  хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж