“Ford Motor” 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.12.11-нд нийтлэгдсэн

“Ford Motor” 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Ford Motor” компани цахилгаан болон хосолмол хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлд 2020 он хүртэл 4.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Үүний зэрэгцээ тус компани цахилгаан автомашиныхаа загварыг 13-аар нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Мөн “Focus Electric” цахилгаан автомашиныхаа шинэ загварыг 2016 онд багтаан үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Уг автомашин нь 30 минутын дотор 80 хувьтай цэнэглэгдэж, энэ цэнэгээрээ 160 км замыг туулах чадалтай аж.

Мөн Мичиганы их сургуультай хамтран 9 сая ам.долларын өртөгтэй цэнэг хураагуурын лаборатори байгуулахаар болжээ. Үүнээс гадна БНХАУ-ын “Baidu” компани “BMW” компанитай хамтран бүтээж байгаа өөрөө жолоодлоготой “BMW 3 Series” автомашиныхаа туршилтыг дуусгасан байна. 30 км үргэлжилсэн замын туршид энэхүү автомашин огцом эргэх, эгнээ солих, 100 км/цаг хүртэл хурдлах зэрэг олон үйлдлийг амжилттай хийж гүйцэтгэжээ. Салбарын шинжээчид энэхүү автомашиныг 2020 он гэхэд худалдаанд гарна гэж тооцоолж байна.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж