НЭМЭЛТ: 11 удаа хойшилсон Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.05.15/ 09.00 цагт болж, нийслэлийн прокурорын газраас 18 жилийн ял оноох дүгнэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад Б.Махбалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/-ийн 2 дах хэсгийн 2.1 /онц, хэрцгийгээр/-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Б.Махбалын хэргийг эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 09-нд Зам тээврийн яаманд хүн амины ноцтой хэрэг гарч, тухайн үед ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоосон юм.
11 удаа хойшилсон Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.05.15/ 09.00 цагт эхэллээ.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны тавдугаар сарын 08-ны өдөр болсон. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч дараагийн шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулсан юм.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 /10.1 дүгээр зүйл.Хүнийг алах/-ийн 2.1 /онц харгис хэрцгийгээр/ дэх хэсэгт зааснаар яллаж шүүхэд шилжүүлсэн.
А.АНИР
Холбоотой мэдээ