“Фронт” С.Цэгмидийг Москва хотын гудамжинд алдаршуулжээ | News.MN

“Фронт” С.Цэгмидийг Москва хотын гудамжинд алдаршуулжээ

“Фронт” С.Цэгмидийг Москва хотын гудамжинд алдаршуулжээ

“Фронт” С.Цэгмидийг Москва хотын гудамжинд алдаршуулжээ

Дэлхийн II дайны үед эх орноо төлөөлөн Монголын ард түмний бэлгийг фронтод хүргэлцэж явсан “Фронт” С.Цэгмидийг ОХУ-ын Москва хотын гудамжинд алдаршуулжээ. Өдгөө 98 настай С.Цэгмидийг Ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж, Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одонгоор шагнасан баярт мэдээг дуулгасан билээ.

Монголын ард түмэн Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед тусламж үзүүлснийг үнэлсэн энэ шагналыг Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны албан хаагчид дөрөвдүгээр сарын 18-нд нутагт нь очиж, гардуулан өгсөн байна.  Мөн Халимагийн нийслэл Элстэй хотын гудамжинд Дэлхийн II дайны үед Монгол Улсаас Зөвлөлтийн цэрэг армид тусламж илгээхэд манлайлан оролцсон Э.Бадам, С.Цэгмэд нарыг алдаршуулан таниулах ажлыг зохион байгуулжээ.

“Фронт” хэмээн олонд  алдаршсан С.Цэгмид нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат. Өдгөө хөдөө нутагтаа үр ач нараа тойруулан, мал маллах арга ухаанаа зааж сурган, оюун саруул, энх тунх аж төрж байна.

Тэрбээр “Уранхай шинельтэй, уранхай бакал”-тай өрөвдмөөр цэргүүд гардан байлдаж, урагш давшиж байсан. Газар дор оковонд төмөр орон дээр өвс зулаад, дээр нь цагаан даавуу, нэг шинель хаячихсан тийм орон дээр 7-8 хонож, бэлгээ тараасан. Монголынхоо эмэгтэйчүүд, залуучуудыг төлөөлж, фронтод буу дуугаргаж, их буугаар буудаж үзсэн. Мөн Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэж өгөхөд оролцон, Дундговь аймгаа төлөөлж үг хэлж байлаа” хэмээн нэгэн яриандаа дурджээ.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
89
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ynjin 2020-05-15 66.181.161.49

Saihan medee bn. Emeedee eruul enhiig husiye. Tudiiguus udiii hurtleh gaihaltai amid tuuh taniaraa mongoliin ard tumen baharhaj baigaa shuu. Ta ur ach, hoit uedee altan surgaalaa hairlaj, ushuu urt nasalj udaan jargaarai. Ta bol buriad zon olnii bahsrhal shuu…..

Avatar

Баадам 2020-05-15 174.198.206.205

Энд фронт Цэгмидийн тухай л байна шүү дээ.Хэрвээ Увсын фронт Бадам гэж байсан бол сайн малчин болоогүй л байж дээ.

Avatar

Зочин 2020-05-15 66.181.187.188

Энэ хүн 19 насандаа сайн малчин эмэгтэй учмр бэлэг хүргэлцэх бүрэлдэхүүн оролцсан хүн Увсын фронт Бадам маш их мал хувиасаа өгсөн буянтан 10 000 ч билүү мал хүн нь их баян гэсэн сүүлд нь Иргэл баянтай хамтарч нэгдэл байгуулсан гэдэг одоо амьд мэнд байгаа УГЗ зураач СҮХЭЭ гуай их баримтай ярвдаг юм Сэтгүүлчид очиж уулзаарай

Avatar

ZOCHIN 2020-05-15 124.189.180.93

HUURHIIDUU. TUR IRGEN EE BAYRLUULAA CH. AMIDAD N.AMID TUUH BNASHDEE

Avatar

Заагч 2020-05-15 202.179.31.252

Маш сайхан мэдээ байна Эмээдээ эрүүл энх урт удаан наслахыг хүсье.2орны найрамдал үүрд мандан бадраг.Ура Ура Ура.С днём победы 75-годы 2- х странах.

Avatar

Ард 2020-05-15 64.119.20.165

Цэгмэд гуайг насны эцэст нь төр баярлуулах хэрэгтэй, амьдралд нь шууд тус дэм болох урамшуулал өгөхсөн, нас, гавъяаг нь хүндэтгэсэн. Төрийн 3 маань сонгуулиас өмнө нэг юм бодооч, гуйя. Улс түмний найрамдлын одонг Путин хайрласан, одоо эх орон нь…

Avatar

mongol 2020-05-15 119.40.102.4

lol eliste geed 100 k huntei jijighen hot manai darhan erdenet shig

Avatar

Элиста 2020-05-15 150.129.143.186

Элиста хот шүү, наадахаа засаарай

Avatar

Зочин 2020-05-15 139.5.217.226

1941 – 1944 оны хооронд БНМАУ – аас Зөвлөлтийн фронтод тусламж болгосон техник, хувцас, хүнсний зүйлийг хүргэх бүрэлдэхүүн бүрт малчин, ажилчин ардын төлөөлөл оролцосн, нилээд нь дайны фронтод очиж их буугаар буудлага хийсэн, тэдэнд "таны тавьсан сум дайсны техник, хүн хүч төдийг устгалаа гэж мэдэгдэж", манайхны зарим нь аман дотроо маань хэлж ч байсан түүх бий. Тэд бүгдийн нэрийг гаргах хэрэгтэй юм даа, манай түүхчид.

Avatar

Zochin 2020-05-15 202.9.46.238

Манайх бас одон медалиа өгөх ёстой баймаар юм. Хариуцсан улсууд нь юу хийж байдаг юм болдоо.

Avatar

zochin 2020-05-15 103.229.121.138

jinhene BAATAR bainadaa,UUL-iig bodvol,ene hogshin hezeech huuhdee daguulaad ard tumniihee mongiig mash iheer hulgailahguiee

Avatar

Монгол 2020-05-15 103.111.68.3

Мундаг хүн байна даа. Тухайн үеийн ханшаар 1000 дээш тооны хоньтой тэнцэх төгрөг өгсөн байна.

Avatar

Зочин 2020-05-15 203.169.49.124

Жинхэнэ дайны дарийн утаа үнэрлэж, зовлон бэрхшээл дундуур гавьяа байгуулсан хүн байна.

Avatar

Zochin 2020-05-15 202.55.191.130

Garchig bolon bichesen zuils n hoorondoo zursun bhin. Moscow-s taviagui Orsiin orhigdson hot halimgiin Esltei hotod sambariin tavisan ym bishuu????

Avatar

Зочин 2020-05-15 202.126.89.1

Москва биш ээ, албаар ингэж гарчгаа өгдгийн, энэ сайт.

Avatar

Зочин 2020-05-15 202.131.236.46

Үнэхээр сайхан. Урт удаан наслаарай

Avatar

Зочин 2020-05-15 66.181.166.134

Гэрт нь очиж гардуулсан тэр шагнал бол Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медаль юм. Харин дараа нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 5-р сарын 6-ны өдөр "Фронт" Сүрэнхорын Цэгмид гуайд "Улс түмний найрамдлын одон" хүртээх зарлигт гарын үсгээ зурсан билээ.

Avatar

Зочин 2020-05-15 103.212.118.158

Да здравствует Монголо-Россиская дружба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж