Европын сонгодог хөгжмийн концерт болно

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

Европын сонгодог хөгжмийн концерт болно

Европын сонгодог хөгжмийн концерт болно

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас санаачлан Европын Сонгодог Хөгжмийн Концерт Монголд анх удаа дижитал орчинд буюу цахимаар 2020 оны тавдугаар сарын 16-ны 18.00 цагт тоглогдоно. Концертод Монгол Улс болон Европын Холбооны Төрийн дууллаас гадна тус Холбооны 9 гишүүн орны сонгодог хөгжмийн зохиолын сор бүтээлүүдийг Монголын улсын Филармоны шилдэг хөгжимчид эгшиглүүлнэ.

Энэ жилийн хувьд, аюулт цар тахал бидний уулзан учрах нөхцөлийг хязгаарлаж, найз нөхдөөсөө хол байхыг шаардаж байгаа ч Европын сонгодог хөгжмүүдийг сонсож, Европын Өдрийг хамтдаа цахимаар тэмдэглэж байгаа нь талархууштай. Европын сонгодог хөгжмийн концерт тавдугаар сарын 16-ны 18.00 цагт Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын албан ёсны YouTube хуудас болох EUinMongolia буюу дараах линкээр https://www.youtube.com/channel/UC4_ij8Ce-sH-IPm5G4-x6CA?view_as=subscriber орж концертыг хүлээн авч үзнэ үү.

 Дэлгэрэнгүй мэдээллийг:

Facebook: https://www.facebook.com/EUinMongolia/

Instagram: https://www.instagram.com/euinmongolia/

Twitter: https://twitter.com/EUinMongolia

А.АНИР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж