Сонгинохайрханд МАН цагаан тугаа өргөх үү? | News.MN

Сонгинохайрханд МАН цагаан тугаа өргөх үү?

Сонгинохайрханд МАН цагаан тугаа өргөх үү?

Сонгинохайрханд МАН цагаан тугаа өргөх үү?

“NEWS” агентлаг 2020 оны УИХ-ын сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдгийг тойрог бүрээр нь уншигчдадаа хүргэж буй. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 27, 28-р тойрог буюу Сонгинохайрхан дүүргийг танилцуулж байна.


Хөгжлөөрөө нийслэлийн есөн дүүргийн адаг, ажилгүйдэл, ядуурлаараа улсынхаа тэргүүнд бичигдэх болсон Сонгинохайрханд эдүгээ МАН засаглаж байна.

УИХ-д эл тойргийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Д.Сумъяабазар, Д.Тэрбишдагва, Н.Учрал, Х.Нямбаатар, Б.Ундармаа нар төлөөлдөг. Нэг намаас дангаар зургаан хүн УИХ-д сонгогдсон нь уул нурааж, ус эргүүлэх хэмжээний хүч боловч зөвхөн албан тушаалд амь тэмцэн зүтгэсээр бүрэн эрхээ дуусгаж байна.

Иймээс хоёр тойрог, таван мандаттай эл тойрогт улс төрийн намууд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг сонгогчдын хувьд хамгийн их анхаарал хандуулсан сэдэв болж хувираад буй. Учир нь хариуцлагатай сонголт хийхгүй бол амьдралын чанар дээшлэхгүй гэдгийг өнгөрсөн дөрвөн жилд хамгийн их мэдэрсэн сонгогчид бол сонгиныхон.

Таван аймгийн хүн амтай энэ зэрэгцэх буюу 330 мянга гаруй иргэнтэй эл тойрогт АН Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, кекүшюзан Д.Батбаяр, “М-Ойл”-ын захирал Б.Пунсалмаа, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нарыг нэр дэвшүүлэх мэдээлэл бий.

Харин МАН УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Учрал, Д.Сумъяабазар нар дээр нэмж, хоёр нэр дэвшигч нь хэн байх вэ гэдгийг эцэслээгүй байна. Ийгл телевизийн нэвтрүүлэгч Б.Жаргалмааг эл тойрогт сойх чимээ гарч буй нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Д.Тэрбишдагва хоёрын аль нэгийг Б.Ундармаа гишүүний хамтаар мандатгүй үлдээх сонголттой тулгаж буй юм. Хэнийг нь ч сонгон баг болгон зүтгүүллээ ч  зарчмын ялгаа гарахгүй. Учир нь сонгогчид МАН-аас нэр дэвшигчдэд дахин итгэл үзүүлэх хүсэлгүй байна. Хэдийгээр УИХ-д сонгогдсон гишүүний үндсэн ажил нь хууль боловсруулж батлах боловч цаад талдаа хүн амын амьжиргаа сайжрах ёстой. Гэвч Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн дөрвөн жилд ард иргэдийн амьжиргаа сайжраагүй төдийгүй Ханын материалд хотын захиргааг барьж, хоцрогдсон дүүргийг хөгжүүлэх төлөвлөгөө биелэлээ олоогүй нь УИХ-д сонгогдсон зургаан гишүүнд нь хариуцлага тооцох үндэслэл болоод байна. Учир нь хотын дарга асан С.Батболд нийслэлийн төр захиргааны байгууллагын шинэ байрыг Нүхт рүү барих шийдвэр гаргахад эл дүүргийг төлөөлөн сонгогдсон гишүүдээс нэг нь ч эсэргүүцээгүй. Уг нь УИХ дахь зургаан гишүүн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-д сонгогдсон төлөөлөгчтэйгээ хүчээ нэгтгээд дээрх шийдвэрийг эсэргүүцэн хуучнаар нь үлдээсэн бол өдийд тус дүүрэг орчин цагийн шинэ дүүрэг болон хөгжих эхлэлээ тавих байв. Харамсалтай нь, хуруугаа ч хөдөлгөөгүйн шанг сонгогчид энэ сонгуулиар хариуг нь барина.

УИХ-д МАН-ын гишүүд У.Хүрэлсүх, М.Энхболдын талынхан гэж хоёр хуваагдсан шиг НИТХ-д мөн нэгдмэл байж чадахгүй болсон. Иймээс НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун бие дааж эл тойрогт өрсөлдөх болсон нь МАН-аас нэр дэвшигчдэд халтай тусахаар болоод байна. Нэг тойрогт нэг намын угшилтай нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх нь саналаа хуваалцаж, өрсөлдөгч намд олз болдог.

Мөн Гэр хороолол хөгжлийн намын Удирдах зөвлөлийн гишүүн Я.Мөнгөнцэцэг энэ тойрогт нэр дэвших нь.  Сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр хотын захиргааны шинэ байрыг Ханын материал руу нүүлгэх шийдвэрийг эсэргүүцэж,  гэр хорооллын хашааны газрыг үнэгүйдүүлж байгааг эсэргүүцэн өнгөрсөн дөрвөн жилд Сүхбаатарын талбайд иргэдийн хамтаар суулт зарлан, гэр хорооллыг хөгжүүлэхийг шаардан тэмцэж байв.

Хотын экс дарга Э.Бат-Үүлийн үед иргэний хашааны газар гурваас дөрвөн өрөө байрны үнэ хүрч байсан бөгөөд МАН эрх барьсан үеэс газрын үнэлгээ буурч, байрны урьдчилгаа болсныг эсэргүүцэж ирсэн.

АН энэ удаагийн сонгуульд Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон тэргүүтэй багийг Сонгинохайрхан дүүрэг рүү илгээх болсон чимээ МАН-ынханд аянга буулгав. О.Орхон нь оросуудын эзэмшиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын талд авчирсан хүний нэг. Тэрбээр 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, 2003 онд Их Британийн Уэльсийн их сургуульд суралцаж төгсөн банкир юм. 1997-2003 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, 2004-2005 онд "Трий Тигерс" ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2005-2006 онд Мянганы сорилтын сангийн үндэсний зөвлөлд санхүүгийн зөвлөхөөр тус тус ажилласан. Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, мөн Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Нэг ёсны сонгинохайрханчуудын хувьд хүлээж байсан нэр дэвшигч нь гэж тодорхойлж болно.

УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай нар өмнөх сонгуулиар дээрх тойрогт нэр дэвшсэн ч ялагдсан. Энэ удаа хоёр дахь удаагаа даагаа нэхэн өрсөлдөх нь. Тэд хуульч мэргэжилтэй. Ш.Түвдэндорж УИХ-д өмнө нь сонгогдон ажиллаж байсан, О.Магнайн хувьд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байв.

Б.Пунсалмаа "М-Ойл" ХХК-ийн захирал, МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр төгссөн, Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн аж.

Кекүшюзан Д.Батбаярын хувьд өмнө нь Сонгинохайрхан дүүргээс УИХ –д сонгогдон ажиллаад тараа таниулсан. Хэрэв хүний нөөц байгаа бол орлож өөр нэр цэвэр хүн нэр дэвшүүлэх нь АН-д илүү ончтой тусна.

О.Магнайн оронд ч шинэ хүн нэр дэвшүүлэх. Эдгээр сэлгээг хийсэн нөхцөлд АН-аас нэр дэвшигчид МАН-аас нэр дэвшигчдийн цагаан тугийг өргүүлэх боломж өндөр байна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙГ ТӨЛӨӨЛӨН УИХ-Д СОНГОГДСОН ГИШҮҮД

  • 1996 онд: Ч.Сайханбилэг АХ эвсэл, Н.Алтанхуяг АХ эвсэл, А.Ганбаатар АХ эвсэл, Д.Баттулга АХ эвсэл
  • 2000 онд: Д.Алтай МАХН, Ц.Баасанжав МАХН, Н.Болормаа МАХН, Ц.Дашдорж МАХН
  • 2004 онд: Т.Бадамжунай МАХН, Д.Тэрбишдагва МАХН, С.Оюун Эх орон ардчилал эвсэл, Б.Жаргалсайхан Бүгд найрамдах нам
  • 2008 онд: Н.Алтанхуяг АН, Д.Батбаяр АН, С.Оюун Иргэний зориг нам, Д.Тэрбишдагва МАН
  • 2012 онд: Л.Эрдэнэчимэг АН, Д.Тэрбишдагва МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл, Д.Сумъяабазар МАН
  • 2016 онд: Д.Тэрбишдагва МАН, Д.Сумъяабазар МАН, Б.Ундармаа МАН, Х.Нямбаатар МАН, Б.Гарамжав МАН

                                                                                                                                                                                                                                                                                                                                                             Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
5
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

62 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-15 103.212.118.173

АН-аас нэр дэвших О.Магнай бол зоригтой, үнэнч шударга ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Avatar

Зочин 2020-05-15 103.212.118.173

МАН-ын нөхдүүд ард түмний төлөө хэзээ ч ажиллахгүй. Зөвхөн булхай хийж гараад өөрсдийн хувийн зүйлдээ албан тушаалаа ашигладаг. Эднийг сонгохгүй ээ!!!

Avatar

Зочин 2020-05-15 203.91.115.49

энэ АН-ы сайт ард түмнийг хагалан бутаргаад олон жил боллоо. хулгайч нарын сүрэг АН цагаан тугаа өргөөд 461 рүүгээ намаараа явах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-05-15 202.21.107.124

хужа цустай төлөг Магнай ,одоо юувэ?

Avatar

Зочин 2020-05-15 202.21.107.124

гадаад цустай төлөг Магнай.нөгөө АНУ-н банк Монголын хамаг өөдтэй өнгөтэйг луйвараар авсан ХХБанкны захирал нэг мууэх орноосоо урвагч жулдрай Орхон гэгч нар одоо юу хөөгөөд явуул…

Avatar

zochin 2020-05-15 91.64.153.11

Terbishdagba gishuunee devshuuleh heregtei. Tulhtai medlegtei Gishuun .

Avatar

An Man 2020-05-15 89.162.105.128

An man d bitgii sanal ug! Mongolchuudaa, ene baliar humuusiig bitgii songooroi. Zaluusaa bidnii tsag ue shuu

Avatar

Зочин 2020-05-15 66.181.186.180

Ард түмэн амьдралаа дээшлүүлнэ гээд ардчиллыг сонгосон ч ихэнх нь ядуурсан нь үнэн АН-ынхан төрд гарангуут л ядуурал нэмэгдээд гадаад дотоодын дийлдэшгүй өрөнд баригдаад улсын сан хөмрөг хоосордог МАН гарч ирэнгүүт алдааг жаал засч бага зэрэг ч гэсэн сайжруулж ахиулдаг биз дээ Тэгээд энэ удаагийн сонгуулиар барууны үзэлт АН болон бусад намыг сонгож өнгөрсөн гашуун сургамжаа давтах юм уу

Avatar

Jj 2020-05-15 66.181.161.71

MAN ugasaa 0-5dlaa

Avatar

дугаар хорооны ард 2020-05-15 66.244.109.90

Би СХ дүүргийн дугаар хорооны ард байна. МАН-аас 1-2 хүн сонгож болно. Гэхдэ Ждүхчин бол сонгохгүй. АН-аас хэнийг ч сонгохгүй. МАНХ–аас хэн ч байсан сонгоно. Бусад нам, нэр дэвшигчийг харж байж шийднэ. Манай дүүргийнхэн ерөнхийдөө иймэрхүү байгаа.

Avatar

Зочин 2020-05-15 202.9.47.4

Магнай, Кюкшүйзан 2 ыг битгий сонгоорой гээд бараг уриалсан бн ! АН аас Орхон,Магнай, ардын намаас Гарамжав, Нямбаатар нар сонгогдвол зүгээр бх !

Avatar

иргэн 2020-05-15 64.119.25.200

Орхон мэт нь ШО явна биз

Avatar

Zochin 2020-05-15 103.57.92.140

2020 ond MAH budaa bno.ted bidnii amidraliig ulam dorduulsan

Avatar

Zochin 2020-05-15 202.179.24.109

Undarmaa Garamjav Ta 2 icheejeeeee

Avatar

Зочин 2020-05-15 150.129.142.214

Магнайг дэмжинэ ээ? С шунал нь ихдээд шулам болсон.

Avatar

Khongor 2020-05-15 103.26.194.36

p***a NAR UGSEN LALRIICHIN SONGUULI GADAADAD BGA IRGDEE AWCHRAACH!!!!!! AFGHANISTANAAS DOLOO DOR AFGHANCHUUD BUH IRGDEE TATCHAAD BHAD MANAIH GEJ ARCHAAGUI LALRIIN ULAS MIAT DAMPUURCH BNA GEJ HUDLAA SHAAGAAD MIATIIHAN MUNGIIG HIIJ UGCH BGAN BNLEESHD BUSAD ULAS ORON MANAIHRUU IRGEDIIGCHIN AWAACHAAD UGII GJ BHAD MIAT ASHIGAAN HIIH GEED UUR ULSIIN ONGOTS ORUULAHGUI BNLEESHD PIZDASHIG ZASAG TUR UHEJ DALD URUUSOI p***a!!!!!!!

Avatar

а 2020-05-15 202.21.108.144

Өмнөх 2ч сонгуульд яс юман дээрээ Магнай гарсан шүү луйвардуулцан болохоос

Avatar

A 2020-05-15 202.126.89.7

Teso songind uzehgui yumuu

Avatar

Зочин 2020-05-15 103.229.121.226

49% г авчирсан гэсэн гоё үгний цаана нэн тэргүүнд хувьдаа л баяжих шуналын санаа байгаа болохоос биш улс түмнээ өчүүхэн ч бодоогүй .

Avatar

Enhee 2020-05-15 202.126.89.229

Tsagaan tugaa urgune

Avatar

Зочин 2020-05-15 103.26.195.228

орхон гэдгийг арай сонгохгүй байдгүй дэ

Avatar

Сонгогч 2020-05-15 192.82.71.98

Үе үеийн Геологчидын хөлс оюнаар боссон "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг хуссан ХХБанкны Орхоныг сонгоно гэж эрүүл хүний зүүдэнд ч орохгүй бүү Горьд !

Avatar

а 2020-05-15 202.21.108.144

ИХуралд орхон шиг чадварлаг мэдлэгтэй төрийн түшээ зайлшгүй хэрэгтэй бн.Бүүр ус цас шиг тэгэхгүй бол бид дахиад хэдэн жилч бахь байдагтайгаа зууралдахийм билээ.орхон чинь улсын 49 биш өөр улсын 49-г улсдаа авчирсан гавьяа бий шүү.

Avatar

Zochin 2020-05-15 150.129.142.50

Kukshu ichij dald or

Avatar

Abc 2020-05-15 202.126.89.70

Өргөнө өргөнө 98 туг өргөнө 😂

Avatar

Хотын уугуул иргэн 2020-05-15 64.119.20.25

Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй. Сэрүүн зүүдэлж байна даа.

Avatar

Сонгогч 2020-05-15 192.82.71.98

СХДүүрэг бол хэтээсээ Уурхайчид-геологчид олноороо суурьшсан дүүрэг Энэ дүүрэгт "Геологийн төв лаборотори" , "Монголболгарметалл" ,"Монголчехословакметалл" үйлдвэрүүд , "Газрын тосны газар" , "Геологийн засвар үйлчилгээний баз" зэрэг энэ салбарын аж ахуйн нэгжүүд байдаг тийм ч учраас геологч мэрэгжилтэй Ц.Гарамжавыг 2016 онд сонгосон байх ,гэхдээ энэ хүн Геологчид ,уурхайчидын эрх ашгийг хамгаалсан хууль санаачилсангүй харамсалтай ! Геологчид-уурхайчидын хувьд Орхон бол
хулгайч

Avatar

123456 2020-05-15 49.0.212.150

МАН-ын жидүүчин Учрал, ТБД андууд нар цагаан даавуугаа мандуулнаа

Avatar

Иргэн 2020-05-15 66.181.184.236

Жинхэнэ хөлсний бичээчийн бичлэг байна даа. Орон гаран бичнэ гэж үүнийг л хэлнэ. Нэг хүн хотын захиргааг Ханын материалд барина гээд ч байсан юм шиг, эсэргүүцээд ч байсан юм шиг. МАНАН мафийн гол толгойлогч Орхоныг хүлээж байсан хүн нь мөн ч гэх шиг. Төрийн мөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг авсан нь одоохондоо манайд гарсан хамгийн том хулгай.

Avatar

Хулансаран 2020-05-15 203.91.115.38

Сонгинохайрханчууд минь ээ, МАН-ын Тэрбишдавга гишүүн л биш шүү энэ өвөө 16 жил сонгогдлоо юу ч хийсэнгүй, ганц хууль өргөн барьсан нь Бурхан багшийн төрсөн өдрөөр амрах ккк. Одоо 66 настай энэ хүнээс шинэ сэдэл санаа юу гарна гэж хүлээж дахин сонгох билээ дээ. Сонгогчид минь сонголтоо л өөрчлөхгүй бид энэ сонгогдох гишүүд хэзээ ч өөрчлөгддөгүй юм байна гэдгийг бид маш сайн мэдэрлээ шүү дээ. Тэгэхээр МАН ч бай АН – бай эмээ өвөө нар одоо болноо, ямар УИХ асрамжийн газар биш дээ. Шилдэгүүд тэнд

Avatar

Hh 2020-05-15 66.181.161.71

Uuruu medreliin emchd uzuulsn uu?

Avatar

зОЧИН 2020-05-15 103.229.121.28

ОРХОН МЭТИЙН ЦӨӨХӨН ХЭДЭН БАЯЧУУДЫГ ХАМГААЛАГЧ БУУРАЙЧУУДЫГ ҮЛ ТООГЧИДОД ТӨРИЙН ЭРХ ШИЛЖҮҮЛЧЭЭД ЭРДЭНЭТ МЭТ ТӨРИЙН ХЭДЭН ҮЙЛДВЭРЭЭ ХУВЬ ХҮНД ӨГЧӨӨД ӨӨРИЙН ХӨРӨНГӨГҮЙ ТӨСВӨӨ БҮРДҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ӨРӨНД БАРИГДСАН ХАР ЖАГСААЛТААСАА ГАРАХ НИЙГМЭЭ ЧИГЛҮҮЛЭХ ЧАДВАРГҮЙ ЗАСАГ БАЙГУУЛАХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ СОНГУУЛЬ БОЛ ХЭДЭН НАМ БАЙГУУЛЛАГЫН ЭРХ АШГИЙН АСУУДАЛ БИШ УЛС ОРОН НИЙТ АРД ТҮМНИЙ ХУВЬ ЗАЯАГ ШИЙДЭХ ЗҮЙЛ ШҮҮ ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮС ПОПЧУУД ЗАЛИЛАГЧДЫГ ТӨРД ЗАЛЧААД АМЬДРАЛ МУУДЛАА ӨЛСЛӨӨ ЦАНГАЛАА ГЭХ ВИЙ ДЭ

Avatar

Зочин 2020-05-15 59.153.112.221

Эрдэнэтийн хагасыг луйвардсан этгээдийн нэг төлөөлөгчийг УИХ-д нэр дэвшүүлсэн АН цагаандаа гарсан рецедивистууд болохоо баталж байна, Үүнийг магтаж байгаа АН-ын гишүүн энэ сэтгүүлч хөөрхий…

Avatar

иргэн 2020-05-15 139.5.219.166

Танай эзэн хүзүүгүй хулгайч шоронд орохгүйн тулд тэжээвэр ноходын нэг Орхоныгоо их хуралд суулгаж хамгаалуулах санаатай байгааг хэн ч мэднэ. Ард түмнээс хулгай хийж луйвардсан мөнгөөрөө ард түмний сонголтыг худалдаж авна гэж бодож байвал сачий нь хүрэхгүй л дээ.

Avatar

irge 2020-05-15 59.153.115.207

Garamjav deer dee

Avatar

Иргэн 2020-05-15 202.179.8.4

Орхондоо амжилт хүсье. СХД-ээс сонгогдоно шүү.

Avatar

шжауи 2020-05-15 202.131.247.170

Сумъяабазар Учрал бие даагч Мөнхчулуун Гарна АН аас ямарч өрсөлдөгч алга даа

Avatar

Зочин 2020-05-15 66.181.167.138

"О.Орхон нь оросуудын эзэмшиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын талд авчирсан гэдгээрээ олон нийтэд илүүтэй танигдсан." гэх шиг. Энэ одоо хэнийг магтаад байнаа. Чааваас, ард түмнийг тэнэг гэж боддог оо одоо болих хэрэгтэй. Иймэрхүү гарууд хүний тархи угаахаа болимоор юм.

Avatar

Зочин 2020-05-15 139.5.218.124

Хүсэн хүлээж байсан дэвшигч Орхон ч гэж дээ, эхнэр 3 хүүхдээ хаяад залуухан дуучин хүүхэн эргүүлээд яваа хүн итгэл төрүүлэхгүй л байна шүү, дээрээс нь 49 хувийн луйварт голлож оролцсон, толгой сайтай хүн буруу замаар явбал бүр л аймар том хэрэг хийнэ шдээ

Avatar

Зочин 2020-05-15 64.119.20.247

МАН АН хоероос хэнс байсан сонгох магадлал байхгуй

Avatar

Zochin 2020-05-15 202.21.105.186

AN urgukh tug ch ugui orno biz

Avatar

Зочин 2020-05-15 59.153.85.116

Н.Учрал Д.Тэрбишдагва Ш.Түвдэндорж О.Орхон Б.Пунсалмаа

Avatar

ZOCHINard 2020-05-15 64.119.18.215

ene nokhor dandaa l manang bichikh yum daa oor olon nam baidag shuu dee ene songuuliar MAXNam busad namiig songono shuu dee

Avatar

1000 2020-05-15 202.72.247.58

СОНГУУЛИЙН СИСТЕМ, БҮТЭЦ, АРГА БАРИЛЫГ ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ ХЭН Ч СОНГОГДСОН ҮР ДҮН НЬ АДИЛ Л БАЙХ БОЛНО. СИСТЕМИЙГ ӨӨРЧЛӨХГҮЙГЭЭР ЭНИЙГ СОНГО ГЭЭД ТУЛГААД ӨГСӨН ХҮМҮҮСИЙН АЛЬ НЭГИЙГ НЬ СОНГОНО. ЯМАР Ч ЯЛГААГҮЙ.

Avatar

Irgen 2020-05-15 70.181.127.87

Man Man and idegdeed tolgoi ne ergejee. Terbishdavgiig jargalmaa gej hyntei yaj haricuulj chadaj baihaa.tolgoigyi hyyheldei baival nam yuch baisan songohnee.soliormoor yum.namiin jinhene nyyr carai haragdaj baina.ulsaa hugjyyleh uhaantaniig devshyyleh bish utsan hyyheldei bizdee.

Avatar

Зочин 2020-05-15 59.153.115.161

МАГНАЙ тэргүүтэй АН-ынхан гарнаа ауудалгүй

Avatar

Зочин 2020-05-15 203.91.115.55

magnai naidvar shuu

Avatar

Зочин 2020-05-15 202.21.107.66

Кекзүзан сумъяабазар тэрбишдагва ундармаа нар хэрэггүй шүү дүнкүүнүүд

Avatar

зочин 2020-05-15 103.14.38.132

Энэ дүүрэгт О.Орхон, Д.Тэрбишдагва, Х.Нямбаатар нар гарч, бусад намынханаас шалтгаалан Н.Учрал гарах магадлал асуудалтай. Дээр нэр дурдагдсан хүмүүсээс өөр байхгүй байхаа.

Avatar

Зочин 2020-05-15 66.181.161.43

TBDgui MAN 0:5 yalagdanaa. Olon jil ym hiisen

Avatar

Зочин 2020-05-15 202.126.88.211

Сумьяабазар Гарамжав л гарвал үзсэнхарсан хийсэн туршлагаараа гайгүй ажиллана.Чалчигч лектор учрал нямбаатар гөлөгнүүд юу ч хийгээгүй,хийхгүй.Хэнтий Увсад төсвийн хамаг мөнгө тавиад бусад үед нийслэл хотынхны дээрээс Хүрэлсүх Хүрэлбаатар Занданшатар лалрууд бааж шээнэ.Өнгөрсөн 4 жил олигтой юу ч хийгээгүй.

Avatar

Иргэн 2020-05-15 59.153.115.161

Энэ дүүргээс МАН-аас нэг ч хүн цухуйхгүй гэдгийг би яг ВАНГО шиг хэлж байна. Хүрэлсүхэд ард иргэд сүүийн үед ам муутай байна шүү

Avatar

pacificharborelectrical@yahoo.com 2020-05-15 174.225.8.135

zaa ter sumo bol XOLOO BAIDAA

Avatar

иргэн 2020-05-15 202.70.34.70

Эвгүй, МАН, АН-аас нэг нэг хүн л гарах байх, харин гуравдагч, дөрөвдөгч нь өөр бие даагч юм уу, бусад нам байх боломжтой.

Avatar

Зочин 2020-05-15 202.126.88.211

Хүн нам,бие даагчидаас гарах хэрэгтэй юм байна.

Avatar

Зочин 2020-05-15 139.5.218.17

FSDA ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРЧИХААД БАЙГАА АН МАН -ЫН ХУЛГАЙЧДААС БҮГДЭЭС НЬ САЛАХСАН УНДАРМАА АВГАЙГ ЦОВДОЛЖ АЛАХСАН

Avatar

ИХ ЗАЙРАН 2020-05-15 202.137.131.100

АН -С ТЭСО-Н ЦОГТГЭРЭЛ Л ГАНЦААРАА ГАРАХ МАГАДЛАЛ НЬ СОДОН ХОРООЛЫН БҮХ ИРГЭН БАЙГ ГЭХД 80% НЬ ӨГНӨ, ДЭЭР НЬ УДАХГҮЙСОДОН ХОРООЛОЛ БОЛОХ МАСКВА ХОРООЛЛЫН АРЫН АЙЛУУД ӨГӨХӨӨР МАГАДГҮЙ БАС УВС ХҮН ХТЭЙ ДҮҮРЭГТ УВС УВС ХҮНДЭЭ ОРОН СУУЦ ОЛДОХ МАГАДЛАЛТАЙ БОЛНО ГЭЭД ӨГНӨ БУСАД НЬ ТААШГҮЙ ДЭЭЭ

Avatar

иргэн. 2020-05-15 59.153.114.215

Ямар гэгчийн новшнууд вэ.

Avatar

Зочин 2020-05-15 202.21.126.30

Ёстой худлаа мэдээ байна. Эсрэгээрээ л болох бий вий

Avatar

Зочин 2020-05-15 199.119.233.221

Undarmaa aniagaa sanaj bnaa gargay l daa goy ania sh dee

Avatar

ҮНЭНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ СУР 2020-05-15 202.131.232.202

ХАРИН Ч АН ЦАГААН ТУГАА МАНДУУЛАХ БАЙХАА

Avatar

123456 2020-05-15 49.0.212.150

Орон даяар цагаан даавуугаа мандуулах болтугай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж