Левандовски Реал руу явахад бэлэн байна

Хуучирсан мэдээ: 2015.12.11-нд нийтлэгдсэн

Левандовски Реал руу явахад бэлэн байна

Испанийн алдартай сэтгүүлч Гильем Балага Германы "Бавари" багийн польш довтлогч Роберт Левандовскиг Мадридын "Реал" руу шилжих сонирхолтой гэжээ.

“Левандовски хэрвээ Реалд очвол Бэйлтэй хамтрах маш том боломж гэж харж байна. "Реал" руу Робертын явах нь зөв цаг үе юм. Роналдо "Реал"-ын гол довтлогч хэвээр байсан бол тэнд тоглох боломж бий болно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй гэнэ. Харин одоо "Реал”-д Португали залуу болон Бенземагийн төгсгөл ирж байна” хэмээн Балага Sky Sports-д ярьжээ.

Агентууд Левандовскиг Реал Мадрид клубын удирдлагуудтай уулзуулсан гэнэ. Энэ улиралд Левандовски Бундеслигийн 14 тоглолтонд оролцон тоглож, 14 гоол оруулсан. Өмнө нь хөлбөмбөгчин Рафаэль Бенитесийн удирдлаган доор тоглохыг хүсэхгүй байна гэж тэмдэглэжээ.

М.Баяр

ЭХ сурвалж: http://gereg.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж