ҮСХ: Рестораны орлого өсч, баарны орлого буурав | News.MN

ҮСХ: Рестораны орлого өсч, баарны орлого буурав

ҮСХ: Рестораны орлого өсч, баарны орлого буурав

ҮСХ: Рестораны орлого өсч, баарны орлого буурав

Үндэсний статистикийн хороо 2020 оны дөрөвдүгээр сарын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг гаргажээ. Тус статистик мэдээлэлд дурдсанаар, нийтийн хоолны салбарын орлого 2020 оны эхний улиралд 102.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.8 тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд, рестораны орлого 1.3 тэрбум төгрөг, захиалгат хоолны хүргэлтийн орлого 0.3 тэрбум төгрөгөөр өссөн хэдий ч баарны орлого 2.5 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Нийтийн хоолны салбарын орлогын 60.8 хувийг ресторан, 24.6 хувийг захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээ, 6.9 хувийг кафе, 6.0 хувийг гуанз, 1.7 хувийг баарны үйл ажиллагааны
орлого эзэлж байна.

Нийтийн хоолны газрын орлогод рестораны орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 2.8 пункт, захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлого 0.9 пунктээр өсч, баарны орлого 2.4 пункт,
гуанзны орлого 0.8 пункт, кафены орлого 0.6 пунктээр тус, тус буурсан байна.

ЗОЧИД БУУДЛЫН САЛБАРЫН ОРЛОГО 42.9 ХУВИАР БУУРЧЭЭ

Зочид буудлын салбарын орлого 2020 оны эхний улиралд онд 35.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26.5 (42.9%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд 3, түүнээс дээш одтой буудлын орлого 22.0 (45.6%) тэрбум төгрөг, зэрэглэлгүй зочид буудлын орлого 3.9 (32.6%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөллөө.

Хүлээж авсан зочид 2020 оны эхний улиралд 58 мянга болж, өмнөх оны мөн үеэс 90.0 (60.8%) мянгаар буурсан байна. Нэг зочинд ногдох дундаж орлого 2020 оны эхний улиралд 608.8мянган
төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 191.5 (45.9%) мянган төгрөгөөр өсчээ.

Зочид буудлын салбарын орлогод 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 74.4 хувь, зэрэглэлгүй зочид буудал 23.1 хувь, 2 одтой зочид буудлын орлого 2.5 хувийг эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-15 202.179.27.182

ЭНЭ ОЛЛН БААРАА ХААХ ХЭРЭГТЭЙ. ЗАЛУУСАА АРХИНД ЖМВҮҮЖ,АРХИНДДОНТОГЧИД НЭМЭГДЭХЭЭС ӨӨР ҮР ДҮНГҮЙ. САЯ ГАНЦ ӨДӨР НЭЭХЭД ЯАЖ САМУУРЧ ДОНТОЖ БАЙГАА НЬ ХАРАГДСАН. СОГТУУ МОНГОЛООС САЛАХЫН ТУЛД БААРУУДАА ЦӨӨЛЖ АЖИЛЛАХ ЦАГИЙГ НЬ ХЯЗГААРЛАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2020-05-15 202.126.89.1

Тогооч зөөгч нарын шүлс нь үсэрч таваг руу нь орсон байдаг нийтийн хоолны газарт хэн ордог байна аа!!!

Avatar

Дэлхий даяараа л ордог 2020-05-15 202.126.89.154

Чи ажилгүй, мөнгөгүй, гэртээ хоолоо хийж идээд суудаг эхнэрээ парзитлагч уу

Avatar

Bd 2020-05-15 59.153.113.208

Yag unen hool barichaad orilood yum yariad yavad bdag shu

Avatar

Зочин 2020-05-15 66.181.187.209

МАНийнхан PUB Restaurant Kafe Night Club уудийн ялгаа соёлийг м

Avatar

Зочин 2020-05-15 66.181.187.209

Соёлийг мэдэхгүй хөгжүүлэхгүйгээр яаж 400сая жуулчнаа авах гээд байгаан.Стандарт нь социализмийн үеээрээ байхаар яаж энэ салбар хөгжиж дэвшихийн.Хүмүүс нь энэ соёлийн талаар ойлгохгүй харанхуй бүдүүлэгээрээ л уудаг согтуурхадаг газар л гэсэн ойлголттой

Avatar

Зочин 2020-05-15 66.181.187.209

Хотийн дарга удирдлагууд стандарт соёлийн талаар ямарч ойлголтгүй хүмүүс.Монгод PUB гэсэн статус байхгүй.Уг нь PUB нь бүүр манай эриний өмнө үүссэн соёл.Ресторан бүүр сүүлд 1750иад оний үед nigth club ийн эхэн үе 1870 оний үед үүссэн соёлууд.Гэтэл манай соёлгүй стандартгүй хотийн дарга 2019 оний 10сард баталсан стандартаараа PUB ийг баар гэсэн бүдүүлэг хар ярианий хэллэгт оруулж бүдүүлэг гэдгээ баталсан даа

Avatar

Зочин 2020-05-15 66.181.187.209

Манай нэг хот нэг стандарттай болно гэсэн уриан дор болхи хоцрогдсон стандарт баталснаар багачуудийг нь сүйрүүлээд томчуудийг нь дэмжсэн шийдвэр болсон нь энэ статистикаас харагджийна.ИХ МОНГОЛ ресторан IRISH PUB мөртлөө ресторанаар явдаг.Сүүлийн 3 сар олон баар тусгай зөвшөөрлөө кафе.ресторан болгоод үйл ажиллагаагаа хэвийн явуулсан.Дүрэм журам нь дандаа хээл хахуулийг л мөнгөтэй хүмүүсийг л дэмжсэн байдаг

Avatar

Зочин 2020-05-15 202.126.89.232

Даанч тийм байх аа. Зөндөө баар гэрлээ гялалзуулаад хүн ихтэй ажиллаад байхаар нь гайхаад байгаа. Гаднаа pub , lounge гэсэн хаягтай. Төрийнхөн нь болохоор бүх төрлийн баарнууд хжиллаагүй гээд л . Дүрэм журмаа шударгаар л хэрэгжүүлээч ээ. Зальтай нь ажиллаад

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж