ҮСХ: Рестораны орлого өсч, баарны орлого буурав

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

ҮСХ: Рестораны орлого өсч, баарны орлого буурав

ҮСХ: Рестораны орлого өсч, баарны орлого буурав

Үндэсний статистикийн хороо 2020 оны дөрөвдүгээр сарын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг гаргажээ. Тус статистик мэдээлэлд дурдсанаар, нийтийн хоолны салбарын орлого 2020 оны эхний улиралд 102.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.8 тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд, рестораны орлого 1.3 тэрбум төгрөг, захиалгат хоолны хүргэлтийн орлого 0.3 тэрбум төгрөгөөр өссөн хэдий ч баарны орлого 2.5 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Нийтийн хоолны салбарын орлогын 60.8 хувийг ресторан, 24.6 хувийг захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээ, 6.9 хувийг кафе, 6.0 хувийг гуанз, 1.7 хувийг баарны үйл ажиллагааны
орлого эзэлж байна.

Нийтийн хоолны газрын орлогод рестораны орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 2.8 пункт, захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлого 0.9 пунктээр өсч, баарны орлого 2.4 пункт,
гуанзны орлого 0.8 пункт, кафены орлого 0.6 пунктээр тус, тус буурсан байна.

ЗОЧИД БУУДЛЫН САЛБАРЫН ОРЛОГО 42.9 ХУВИАР БУУРЧЭЭ

Зочид буудлын салбарын орлого 2020 оны эхний улиралд онд 35.3 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26.5 (42.9%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд 3, түүнээс дээш одтой буудлын орлого 22.0 (45.6%) тэрбум төгрөг, зэрэглэлгүй зочид буудлын орлого 3.9 (32.6%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөллөө.

Хүлээж авсан зочид 2020 оны эхний улиралд 58 мянга болж, өмнөх оны мөн үеэс 90.0 (60.8%) мянгаар буурсан байна. Нэг зочинд ногдох дундаж орлого 2020 оны эхний улиралд 608.8мянган
төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 191.5 (45.9%) мянган төгрөгөөр өсчээ.

Зочид буудлын салбарын орлогод 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 74.4 хувь, зэрэглэлгүй зочид буудал 23.1 хувь, 2 одтой зочид буудлын орлого 2.5 хувийг эзэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж