Р.Амаржаргал: АН нэгдмэл цул байх гол цөм нь бүрдчихлээ | News.MN

Р.Амаржаргал: АН нэгдмэл цул байх гол цөм нь бүрдчихлээ

Р.Амаржаргал: АН нэгдмэл цул байх гол цөм нь бүрдчихлээ

АРДЧИЛСАН НАМЫН ДЭД ДАРГА Р.АМАРЖАРГАЛТАЙ ЯРИЛЦЛАА.


-Намууд 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ зарлахын өмнөх өдөр тантай ярилцаж байна. УИХ-ын сонгууль, АН-ын шинэчлэл, эдийн засгийн хямрал гээд тантай ярилцах сэдэв олон байна. Ярилцлагаа үйл явдлын дарааллаар, сонгууль тойрсон дуулианаар эхэлье.

-Болно оо.

-Таныг Их хуралд нэр дэвшинэ гэж ойлгосон?

-Би ч гэсэн тэгж ойлгож байгаа.

Та УИХ-ын 2016 оны сонгуульд өнжсөн. Тэгвэл энэ удаад нэр дэвших болсон шалтгаан нь юу байв?

-2016 оны хувьд эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг асуудал сөхөгдөж, УИХ сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүссэн. Тэр утгаараа нэр дэвшихээс татгалзсан. Ер нь бол сонгуульд нэр дэвших эсэх асуудал надаас шалтгаалах гэхээсээ илүүтэй намаас шууд хамаардаг. Нам намайг “Нэр дэвш” гэвэл сонгуульд оролцож л таараа. Р.Амаржаргал гэдэг хүнд тодорхой хэмжээний улс төрийн капитал, нэр нүүр, нөлөө гэж байдаг бол энэ бүхнийг бүрэн дүүрэн ашиглаарай гэж би АН-ын дэд даргын ажлыг авах үедээ хэлж байсан. Энэ дагуу л явж байна гэх үү дээ.

-АН-ын хувьд өмнө нь амсаагүй ялагдлыг өнгөрсөн УИХ-ын сонгуулиар амссанаар ялагдлаас шинэчлэл рүү орсон. Намын шинэчлэлийн эхний үр дүнг шалгах том сорилт бол ирэх УИХ-ын сонгууль. Бэлтгэл хангагдсан гэж үзэж байна уу?

-Сонгогчид л дүнгээ тавина шүү дээ. Намын шинэчлэлтийн тухайд үндсэндээ 2016 оноос хойш шинэчлэл явагдаж эхэлсэн гэж ойлгож болно. Гэхдээ бүр нарийн яривал, миний хувьд намын шинэчлэлийг сүүлийн 20 жилээр хардаг. Яагаад гэвэл 2000 оны сонгуулийн дараа ардчиллын төлөөх таван нам нэгдсэн. Үндэсний ардчилсан намын хувьд барууны чиглэлийнх, Социал демократ нам зүүнийх, Консерватив нам, Шашинтны нам гээд үзэл суртлын хувьд тэс өөр таван нам нэгдсэн. Энэ дотроос хамгийн том нам нь болох Монголын Үндэсний Ардчилсан намын даргаар би ажиллаж байсан. Бид нэгдсэний шалтгаан нь ардчиллын төлөөх намууд хүчээ нэгтгэж хамтарч ажиллах нь зөв юм байна. Үнэт зүйлээрээ нэгдэж чадаж байгаа цагт бусад дотоод асуудал, зөрчлөө шийдэх боломжтой гэж харсных. Өнөөдөр эргээд харахад үндсэндээ зүгширсэн гэж хэлж болно.

-Зүгширсэн гэдгээр яг юуг хэлж байна вэ. Нэгдмэл улс төрийн хүчин болж чадсаныг уу, эсвэл намын төлөвшилт үү?

-Аль аль нь. Орчин цагт улс төрийн намын төлөвшилт чухам юу болох, ямар агуулга хэлбэртэй байх вэ гэдгийг АН нэлээд гүнзгийрүүлэн судаллаа. Гэхдээ сүүлийн дөрвөн жил өрнөсөн үйл явдлаар дүгнэх нь учир дутагдалтай. Мэдээж, таван зүг рүү харсан нам нэгдэх тэр процесст орж, гарах, санал бодол нийлэх эс нийлэх үзэгдэл явагдах нь тодорхой. Энэ бүхнийг товойлгож хараад болж, бүтэхгүй байгаа мэтээр бусдад харагддаг байхыг үгүйсгэхгүй юм. Чиний асуултад ч гэсэн цухалзаж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд АН цул болох процесс өрнөж, энэ нь ч тодорхой үр дүнд хүрсэн.

"АН ТУУЛАХ ЁСТОЙ БҮХ ЗАМНАЛЫГ ТУУЛЖ, ДАВААД ГАРСАН"

-АН нэг цул болох процесс өрнөсөн гэж та хэллээ. Гэхдээ бодит үнэнийг хэлэхэд нөгөө л фракц, бүлэглэлд идэгдсэн хэвээр, хэрүүл талцалтай, хуваагдмал байдлаас бүрэн дүүрэн салаагүй гэж харагдаж байгаа. Гишүүд нь намаасаа гарч, ороод л. Өчигдөрхөн гэхэд С.Баярцогт, Э.Бат-Үүл, Г.Уянга нар намдаа эргэн ирлээ. Сонгуулийн өмнө цул болохын тулд хичээж байгаа мэт биш үү?

-Цул нэгдмэл байх гол цөм нь бүрдчихсэн. Ганц хоёр нь орж гарлаа ч тэд цаг агаар тодорхойлдог хүч биш болсон. Ямар ч нэр хүнд, гуншинтай байлаа гээд АН-ын бодлого үйл ажиллагаа, дотоод уур амьсгалыг тодорхойлж чадахгүй. АН туулах ёстой бүх замналыг туулж, даваад гарсан. Одоо бол ерөнхий зарчмаа ойлгож, ямар арга хэлбэрээр явах уу гэдгээ бүрэн ойлгочихсон нам. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч 20 жил бид хоосон яваагүй. Алдаа, ололтын аль аль нь байлаа. Манай намын нэг онцлог нь юу ч байсан түүнийгээ нууж хаадаггүй. АН дотор болж буй бүхнийг ил гаргачихдаг учраас нийгэмд аль нь зөв, буруу байв, эсвэл алийг нь авч, гээх үү гэдэг нь олон нийтийн өмнө бүгд ил тод. Энэ нь ч бусад улс төрийн намд сургамж өгдөг. 

Үндсэндээ АН-ын сүүлийн 20 жилийн өөрчлөлт, шинэчлэлт дан ганц АН-ын асуудал байгаагүй. Нийгмийн ухамсар, улс төрийн соёлыг төлөвшүүлэхэд мөн бусад улс төрийн намын үйл ажиллагааг жигдрүүлэхэд АН хувь нэмрээ оруулсан гэж боддог.

 -АН-ын хувьд бараг үе солигдоогүй гэж хэлж болно. 1990 онд ардчилсан хувьсгал хийж байсан хүмүүс одоо ч бий. Үндсэндээ АН-д лидерүүдийнх нь сэлгээ хийгдээгүй гэдгийг гишүүд нь ч хүлээн зөвшөөрдөг?

-Нэг талаараа амаргүй асуудал л даа. Манай намд үе солигдох үйл явц одоо ч явагдаж байна. Өнөөдөр АН-ын өнгийг тодорхойлж, мотор нь болж байгаа үе бол 1970 оны сүүлчээс 1980-аад оны залуучууд. Тэд намын ҮБХ-д ч мөн намын шат шатны байгууллагуудад олонх болсон. Тэдгээр залуусын ажлын арга барил, асуудалд хандаж буй байдал нь бидний үеийнхээс арай ондоо. Шинэлэг гэж хараахан хэлж чадамгүй, гэхдээ илүү цаг үедээ нийцсэн болов уу гэж би хувьдаа дүгнэж байгаа.

Бидний үеийн зорилго тоталитар дэглэм, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас салж, олон ургалч үзэл, олон намын тогтолцоог бий болгох ялангуяа парламентын ардчиллыг бий болгоё гэсэн ийм л зорилготой байлаа шүү дээ. Тэгвэл өнөөгийн залуучуудын зорилго бол өөр. Нэгэнт том том асуудлууд нь шийдэгдчихсэн учраас бий болсон тэр зүйлээ цааш төгөлдөржүүлж, эрхзүйт төрийг төлөвшүүлэхэд илүүтэй чиглэгдэж байна. Ийм үед 1990 оных шиг уриа лоозон бариад жагсаал цуглаан хийх шаардлага байхгүй. Үе хоорондын ялгаа нь ийм. Нөгөө талаасаа нам энэ шинэчлэл эхлэхээс өмнө залуучуудыг дэмжих үндсэн бодлого систем байгаагүй одоо бол дүрэмдээ залуучууд, эмэгтэйчүүдийн квотын асуудлыг тусгасан нь  хэрэгжээд явж байна.

-Ялангуяа АН шинэ хүмүүс, залуу үеэ илт дэмжиж байгаа. Сүүлд танай намд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Жавхлан нар элслээ. Сонгуулийн өмнө гэдэг утгаараа хүчээ зузаатгаж байгаа хэлбэр үү?

-Намуудад сонгууль бүрийн өмнө иймэрхүү үзэгдэл явагддаг. Сонин, гойд асуудал биш шүү дээ. Улс төрийн нам бүр сонгуульд амжилттай оролцож, олон суудал авахыг хүсдэг нь тодорхой. Энэ үед нам тактикийн шинжтэй алхмууд хийнэ. Миний хувьд намд шинэ хүмүүс орж ирлээ гээд халаглаад л эсвэл баярлаад байх зүйл алга. Улс төрийн намуудад явагддаг л процессийн нэг нь. Цаашдаа ч явагдах нь тодорхой.

"ХУВЬ ХҮМҮҮС УЛС ТӨРИЙНХӨӨ ЭРХ ЧӨЛӨӨГ ЭДЭЛЖ БАЙГАА НЬ АН ЭРҮҮЛ БАЙГААГИЙН ШИНЖ"

-АН-ын зарим гишүүн сонгуульд бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн. Энэ тухайд таны бодол ямар байна?

-Хувь хүний сонгох, сонгогдох эрх нь нээлттэй. Хувь хүмүүс улс төрийнхөө эрх чөлөөг эдэлж байна гэдэг АН эрүүл байгаагийн шинж. Намд болж бүтэхгүй байна гэж үзээд хувийн амбиц, санал санаачилга нь ажил хэрэг болохгүй байгаа бол сонголтоо хийх нь хувь хүний сонголт. Буруу зүйл биш шүү дээ. Гагцхүү тухайн сонголт нь хэр үр дүнтэй байхыг би ч хэлж мэдэхгүй. Гэхдээ магадлал бол тун бага.

-АН-аас нэр дэвшигчдээ тодруулахад  баримталсан сонгуульт гишүүний татвар 100 сая төгрөг нэлээд маргаан дагуулсан. Намын зарим гишүүд нь ч бааллаа. Нэр дэвшигчдээ тодруулахад өөр зарчим баримталж болоогүй юм уу?

-1000 хүн дотроос эхний 100-д орохын тулд нэг шалгуур байх ёстой биз дээ. Тэр шалгуурын нэг нь сонгуульт гишүүний татвар. Гэхдээ хэвлэлүүдээр гарсан шиг хэд хэдэн удаа сонгуульт гишүүний татвар төлсөн тухай мэдээлэл бол худлаа. Тэр дотор нь миний нэр хүртэл байсан. Хуульдаа хүртэл нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг заасан байгаа шүү дээ. Уг нь мөнгөн дүнгийн хэмжээ гээд асуудлын өнгөн талд цэцэрхэхээс илүүтэй өнөөдөр Монголын улс төрийн намуудын санхүүжилт ямар түвшинд байна вэ гэдэг нь асуудлын гол. Үүнийгээ яаж шийдэх үү гэдгийг бүх нам эрэлхийлж байгаа. АН-ын олсон шийдэл нь нэр дэвшигчдээсээ 60-100 сая төгрөгийн сонгуульт гишүүний татвар авах.

Хэрэв бусад улс төрийн нам санхүүжилтийн шийдэл олсон бол түүнийгээ яагаад ил тод зарлахгүй байна вэ. Магадгүй манай намаас илүү үр өгөөжтэй шийдэл олсон байвал бид баяртай хүлээж авах болно. Бид цаашид улс төрийн намуудыг институтийн түвшинд хөгжүүлэх, улс төрийн намын төлөвшилт тэр дундаа намуудын санхүүжилтийн асуудлыг онцгой анхаарах ёстой.

Харамсалтай нь, сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намууд дунд санхүүжилтийн шийдэл нь алга. Тийм болохоор манай намын сонгуульт гишүүний татварыг “Эвэртэй туулай үзсэн” мэт хүлээж авсан.

-МАН нэр дэвшигчдээс ямар нэгэн байдлаар сонгуульт гишүүний татвар авахгүй гэж мэдэгдсэн. Ер нь хэр боломжтой вэ?

-Хэвлэлийнхэн та нарын эрэн сурвалжлах ажил. Ямар мөнгөөр тэд сонгуулиа хийх гэж байгааг та нар олоод гаргавал сайн сан. МАН-ынханд хандаж хэлэхэд, хэнээс нь ч мөнгө авахгүйгээр зардлыг нь гаргах мундаг арга олсон бол бусад намууддаа хуваалц л даа. Ганцаараа хав дараад байж болохгүй. Монголын улс төрийн намууд эрүүл, саруул төлөвшвөл эргээд Монголд л хэрэгтэй биз дээ. Түүнээс биш нэг нь мундаг арга оллоо гээд нуугаад байвал МАН-ынхан муу санаатай, амиа бодсон л нөхөд байна. Тэр олж, нээсэн санхүүгийн шилдэг арга замаа хуваалцаарай гэж МАН-ынханд уриалж байна. Дуртайхан, бид хүлээж авна.

-Танай нам дүрэмдээ хэрэв сонгуульд ялагдвал намын даргаа огцорсонд тооцдог байхаар тусгасан байх аа?

-Өнгөрсөн хугацаанд хариуцлагын асуудал орхигдож ирсэн. Өмнө нь дүүрэг, аймгийн намын хороод нь онцгой эрхтэй байсан учраас тэндээ нэр дэвшигчдээ тодруулдаг. Үүний алдаа нь нам бодлогоор дэмжих ёстой хүмүүсээ тухайн газраа унагаадаг зэрэг намын нэгдсэн бодлого алдагдсан байсан. Гэтэл хариуцлага тухайн шатандаа бус төв намдаа оногддог байсныг дүрмээрээ өөрчилж, төв нам нь сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулдаг, эргээд хариуцлага хүлээдэг байх ийм зарчмыг дүрэмдээ тусгасан нь зөв гэж харж байгаа. 

Ер нь бол сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх үү гэдэг нь улс төрийн намын дарга бүрийн толгойн өвчин. Гишүүн бүр нь сонгуульд нэр дэвшинэ гэдэг. Тэднээс хэнийг нь багтаа авах уу гээд л түмэн зовлон юм даа.

Ерөнхийдөө намын дарга том зургаа харж хэн, хэнийг сонгуульд авч орвол нийгэмд болоод намд хэрэгтэй вэ гэдэг тэр нүүдлийг л хийдэг.

"АН, МАН ГЭСЭН ХОЁР УЛС ТӨРИЙН ХҮЧИН ДЭЭР АРД ТҮМНИЙ СОНГОЛТ ТӨВЛӨРНӨ"

Улс төрд гуравдагч хүчний орон зай үгүйлэгдэж байгаа гэдэг. Гэхдээ бие даагч олноор нэр дэвших нь намд итгэх итгэл буурсных уу, эсвэл УИХ-ын чадамж муудсаных уу?

-Чиний хэлж байгаа зөв. Улс төрийн намууд нийгмийн эрэлт хэрэгцээгээ хангаж олигтойхон байсан бол бие даагчдад орон зай өгөх нь юу л байсан бол. 2016 оны сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн "бор халзан хонь" байсан ч сонгогдсон гэдэг шиг энэ нь өнөөдөр тусгалаа олж байна. 2016-2020 оны парламентын үйл ажиллагаа ч үүнд нөлөөлж байна. Улс төрийн намуудын рейтинг унасан үед бие дааж гарах бололцоотой байна гэж бодсон байхыг үгүйсгэхгүй. Бие дааж сонгуульд оролцох хүмүүсийн ихэнх нь сонгогдчихно гэж бодоогүй байх, эрх биш эрүүл, саруул ухаантай бол шүү дээ. Гэхдээ бие даагаад ч болов нэр дэвшиж олонд өөрийгөө таниулж, дараа дараагийн сонгуульд бэлтгэх алсыг харсан алхмыг хийж байгаа болов уу. Түүнээс өнөөдөр дэвшээд л шууд гарна гэвэл эргэлзээтэй.

Эцсийн дүндээ АН, МАН гэсэн хоёр улс төрийн хүчин дээр ард түмний сонголт төвлөрнө. Бусад жижиг нам, эвсэл, бие даагчид ороод ирвэл ямар ч хариуцлага хүлээхгүй. Тэд ямар нэгэн хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан ч гэсэн дараа нь хариуцлага тооцоход бэрх. Сонгогчид үүнийг гадарлаж байгаа гэж бодож байна.

-Сонгогчдын дунд хийсэн судалгаануудаас харахад, сонгогчид нэр дэвшигчидтэй холбоотой сөрөг мэдээлэлд дөжирсөн шинжтэй байсан. Тэгэхээр сонгогчийн боловсрол дээшилсэн гэж дүгнэхэд хэцүү юм шиг?

-Сонгогчийн боловсрол сонгуулийн үр дүнгээс харагдана. Миний хувьд сонгогчийн боловсрол бага ч гэсэн дээшилсэн гэж найдаж байгаа. Нөгөөтээгүүр сонгогчид хэрсүүжсэн. 

-Энэ удаагийн сонгууль 2008, 2012 оныхтой адил томсгосон тойргоор явагдана. Улс төрд олон сонгогдсон, мөнгөтэй, нэр цэвэр акулууд илүүтэй сонгогдох боломжтой тогтолцоо гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хорио цээрийн дэглэм тогтоосон ийм үед шинэ хүмүүс бусдад танигдах орон зай, бололцоо нь хязгаарлагдмал, эсрэгээрээ хууччуулд давуу тал өгч байгаа нь үнэн. Ер нь бол сонгуулийн тогтолцоо бүр муу болон давуу талтай. Уг нь сонгуулийн тогтолцоог байнга өөрчлөх нь сайн зүйл биш. Нэг тогтолцоогоороо 20-30 жил явсан бол нэлээд зүгшрэх байлаа. Харамсалтай нь эрх баригч нам бүхэн том зураглалаа харахгүйгээр сонгуульд олонх болъё гэсэн хандлага нь давамгайлдагаас сонгуулийн тогтолцоог нааш, цааш нь хувиргадаг. Гэхдээ эцсийн сонголтыг ард түмэн л хийнэ.

"ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХИЙХГҮЙ БАЙГААГИЙН ЦААНА ХЭД ХЭДЭН ХАРДЛАГА БАЙНА"

-Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэд рүү чиглэсэн Засгийн газраас авч буй арга хэмжээнүүд хэр оновчтой байна вэ?

-Оновчтой гэж хэлэхэд тун хэцүү. Хоёр ч удаагийн багц арга хэмжээг авахдаа тус бүрийг нь гүйцэд бодож боловсруулаагүйгээр гараад ярилаа шүү дээ. Иргэдийн төрд итгэл итгэлийг алдаж байгаа нь харамсалтай. Яг ийм хүнд цаг үед ард түмэн төрдөө итгэдэг байх ёстой. Тэр итгэл нь яаж бүрдэх үү гэхээр манай төр юуг, яаж, хэзээ хийхээ мэдэж байгаа, ямар хөрөнгийг хэзээ, хаана төвлөрүүлэхээ, хэнд юуг хариуцуулахаа мэддэг гэсэн итгэл ард түмэнд байх ёстой. Гэтэл тэр итгэлийг бий болгохгүйгээр сошиал медиагийн хандлагад дээр холбирч олонд таалагдах байдлаар аливаа шийдвэрийг гаргаж байгаа нь буруу. Үгүй ядаж ярьсан, хэлсэн нь амьдрал дээр хэрэгжтэлээ цаг хугацаа шаардагдах нь тодорхой. Жирийн нөхцөлд бол өөр. Өнөөдөр цар тахалтай онцгой нөхцөлд төрийн гарсан шийдвэр маргаашдаа хэрэгждэг байх ёстой. ААН-ийн ажилтанд сар бүр 200 мянган төгрөг өгнө гэсэн нь өнөөдөр хаана байна. Хэн, хаагуур яаж авч байгаа гээд энэ бүхэн нь маш тодорхойгүй.

Саяхан би хөдөөгүүр яваад ирлээ. Малчид ноолуурын үнэ 100 мянгад хүрэхийг хүлээгээд ноолуураа дарчихсан байна. Ийм явцгүй шийдвэрүүд нь эргээд эдийн засгийн гинжин холбоосуудыг тасалж байдаг. Сэтгэлд нийцсэн нэг шийдвэр нь хүүхдийн мөнгийг 100 мянган болж нэмэгдүүлсэн нь зөв.

-Төсөвт тодотгол хийхгүйгээр зохицуулалт хийх боломжийг Засгийн газар олгосон нь УИХ-ын онцгой эрх мэдэлд халдсан гэдгийг зарим эдийн засагч хэлж байна. Ер нь төсөвт тодотгол хийхгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?

Төсөвт тодотгол хийхгүй байгаагийн учир шалтгааныг нь ойлгох гэж би оролдож байна. Сангийн сайд нь төсөвт тодотгол хийлгэхээр УИХ-д оруулаад ирвэл гишүүд нь хүн танихын аргагүй болгож, долоон дор болгох вий гэсэн айдас байдаг байх. Хоёрдугаарт, төсөвт тодотгол хийчихвэл тендер, концесс авах компаниудаас сонгуулийн зардлыг гаргах нууц эх үүсвэр нь байхгүй болчих вий гэж айсан байхыг үгүйсгэхгүй. Энэ мэт төсөв тодотгохгүй байх янз бүрийн шалтгаан байгаа байх. Гэхдээ ямар ч шалтаг байсан тэр нь гучдугаар асуудал.

Бид өнгөрсөн 30 жил хуультай төрийг бий болгохын төлөө явлаа шүү дээ. Хэн нэгний үзэмжээр бус эсвэл Сангийн сайд нь гайхамшигтай ухаантай байж болно, Ерөнхий сайд нь шударгын шударга байж болно. Гэхдээ хуулийн дор байх ёстой. Татвар төлөгчдийн мөнгийг зөвхөн хуулиар зарцуулна. Гэтэл төсвөөр дамжуулж санхүүгийн хариуцлага тооцдог механизмыг хэрэгжүүлэх бололцоог нь байхгүй болгочихсон. Төсвийн тодотгол хийхгүй байгаагийн цаана ямар ч хяналтгүйгээр татвар төлөгчдийн мөнгөөр дураараа дургиж байхыг үгүйсгэхгүй. “Ятгах тусам нягтал” гэж байгаа биз дээ.

-Монгол Улс бусад 11 орны хамт Европын Холбооны "Өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалт"-д орох нь өнгөрсөн долоо хоногт тодорхой болсон. Энэ жагсаалтад ороход хүргэсэн нь олон жилийн банк санхүүгийн системийн бугшсан асуудлын идээ юу эсвэл өнөөгийн эрх баригч намын буруугийнх уу?

-Аль аль нь. Эдийн засагт анхаарууштай дохиог Саарал жагсаалтаар өгсөн. FATF-ийн саарал жагсаалтаас даруй гарахгүй бол болохгүй гэдгийг хаа хаанаа мэдэж байсан. Миний хувьд ч гэсэн саарал жагсаалтаас цаг алдалгүй гарах хэрэгтэй гэдгийг том дарга нарт анхааруулж байсан. Харамсалтай нь өнөөдөр асуудал хүндэрч ЕХ-ны хар жагсаалтад орчихлоо.Үнэндээ энэ төрд асуудлаа бариад суудаг хүн алга. Яагаад саарал жагсаалтад оров, гарахын тулд ямар ажлууд хийх ёстой вэ зэрэг замын зураглалаа зураад хийх ажлынхаа жагсаалтыг гаргаж Дорж, Дондог, Дулмаад хариуцуулж өгөх ёстой байсан. Сайд, дарга нарыг харахад дээгүүр салхилсан хүмүүс л байх юм. Хийх зүйлээ бариад суудаг соёл манай улсад дутаад байна. Саарал жагсаалтад орсон буруутныг Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарыг солиод л бүх зүйл нь больчих мэт хандаж өнөөг хүрлээ.

 -Европын холбооны жагсаалтад орсноор ямар сөрөг үр дагавар гарах вэ? 

-Өнөө, маргаашдаа нөлөө нь гарахгүй. Европын холбоо Монгол Улсыг хар жагсаалтад оруулах тухай асуудал яригдаж эхлэнгүүт Олон улсын санхүүгийн үнэлгээний “Moody’s” агентлаг Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийг "Тогтвортой"-оос “Сөрөг” болгож буурууллаа. Ингэснээр бид санхүүгийн эх үүсвэрээ олон улсын зах зээл дээр  олж авахад хэцүү боллоо гэсэн үг. Өнөөдөр 10 хувийн хүүтэй зээл авдаг байсан бол энэ нь 15 хувь болж өснө. Мөн хөрөнгө оруулагчдад дохио өглөө. Коронавирусийн дараа Монгол Улс олон улсын зах зээлээ хөрөнгө оруулалт татах  шаардлага гарна. Энэ бүхэнд сөрөг нөлөө гарна. Үнэнийг хэлэхэд ажлаа мэдэхгүй, зохион байгуулалтад орж ажиллаж чадахгүй байна. Хар жагсаалтаас гарахад саарлаас гарахаас илүү хэцүү. 

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ТэнэглэлТэнэглэл
42
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

152 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-05-15 202.179.27.122

2020 оны 05 сарын 25-нд Нэр дэвшигчдээ зарлахад МАН АН-аас хавьгүй илүү зөв сонголт хийсэн байсан. Унах нь тодорхой байсан. АН-чинь ийм муу юм байх даа гэж бодсон. Баасанхүү, Жавхланг гүйж дэвшүүлж байсан биз дээ

Avatar

Зочин 2020-05-15 49.0.218.165

урьд нь ард түмэн итгэл хүлээлэгсэн одоо больж үз манангийн гар хөлд зарагдаад явж бай

Avatar

huuchin tomriin hazgdal 2020-05-15 80.92.245.24

Сэтгэлд нийцсэн нэг шийдвэр нь хүүхдийн мөнгийг 100 мянган болж нэмэгдүүлсэн нь зөв.
30jiluls ornii ediin zasgiig doroituulahad gar bie oroltsogchdiin neg . odoo ene hunees youch garahaa ongorson.

Avatar

MAHAH 2020-05-15 73.133.221.165

AH HAC BARAAD YDAJ BAINA. CYHC NI ERGELDEED BAINA. AH AMIA XORLOOD YXCHIXSEN

Avatar

Зочин 2020-05-15 43.242.243.13

Одоо болиочээ новшоо!!!!!

Avatar

Зочин 2020-05-15 192.82.67.245

Тэр 100 саяыг чинь танай намын дарга болон ҮБХ-ны гишүүд чинь хэлээд байна. Өөр хэн ч биш. Үнэгүй юм гэж байхгүй гэдгийг та мэднэ. 100 саяыг буцааж олохын тулд юу хийх вэ танай намын хэдэн нөхдүүд. Зүгээр өгч байна гэвэл энэ цар тахалын эсрэг хандив өгсөн хүн байна уу. Байхгүй. Нэг ширхэг маск ч өгөөгүй шүү дээ.

Avatar

Зочин 2020-05-15 150.129.141.247

Tetgewertee garch ach zeegee haraavhee. Yasan hanaj tsaddagguin.

Avatar

123 2020-05-15 202.9.40.27

XURTSAAR shatbaa udirduulaad 1ch suudal abj chadaxgyi ee delxiigees z**l AH. Bi l lab sanalaa uguxgyi

Avatar

би 2020-05-15 64.119.24.10

2016 онд ялагдхад их үүрэг гүйцэтгэсэн гүлдгэр шүү

Avatar

Зочин 2020-05-15 202.126.89.127

Negdmel tsum tsul deer ni Erdene suuj baina gej bodhoor oi gutah yum daa. Amarjagral bol bolowsroltoi tulkhtai yurunhiilugch hiihed boloh uls hun.

Avatar

Иргэн 2020-05-15 150.129.140.134

Энэ хүнийг овоо үнэлдэг байлаа. Одоо эргэлзлээ. Хувь хүнийхээ хувьд мундаг л байх. Харин …

Avatar

Зочин 2020-05-15 103.14.38.132

Тахал нэрвэгдэж үхэх ёстой шаарнууд бол нам дагасан хорт могойнууд. Монголчуудаа эднийг тахалд нэрвэгдэх тэр цагт бүү туслаарай үхэг.

Avatar

Ben Boothe, Sr. 2020-05-15 73.26.233.5

Good interview. Come to the USA and I can introduce you to some of our great people. Or we can just go to my mountain cabin and relax for a day, with good Steaks and Vodka. Perhaps we can lure "Demir" from Washington on his motorcycle to join us with a cigar!

Best of luck you have a lasting friend in me.

Ben Boothe, Sr.
http://www.benboothe.com

Avatar

Зочин 2020-05-15 103.212.116.96

Хүрэлсүхийг Амаржаргалтай харьцуулдаа. Хэн нь тулхтай, мэдлэг, туршлагатай байна.

Avatar

zochin 2020-05-15 59.153.113.248

argagui luhaan medleg burdsen tulhtai hunii ug mun duu, gaihaltai

Avatar

Сонгогч 2020-05-15 202.55.188.92

Хогийн сав шиг харагдаж байхад уу????

Avatar

Зочин 2020-05-15 64.119.20.94

Элбэгдорж хэн билээ гэдгийг бодхоор эд нар хэн бэ гэдэг нь тодорхой доо !а**х аа алаад,луйвардах аа луйвардаад ,худалдах аа худалдаж улсыг самарч дуусгаад эцсийн зогсоол дээрээ тулж ирээд байгаа хувалзнууд !

Avatar

Зочин 2020-05-15 192.82.68.70

Мөрийн хөтөлбөрөө олигтой сайн хийж . Үнэхээр ажил болох юинуудаа тодоор гаргаасайдаа. Энэ нам ачаа үүргээ eр ойлгохгүй хэдэн эргүү эрх хүүхдүүд шиг байхнь иргэдэд зовлон зүдүүр улс оронд дуусахгүй хэцүү амьдрал болчихдог. АНынхан тэнэг өөдгүй Эбиг бодохоор даанчдээ гэж бараг нулимс гардаг. Ийм хариуцлагагүй хувь довоо бодсон чинь хүүхэд эх эмэгтэйчүүдийн зовлонт амьдрал болж байгааг харахгүй сохор гэхээр аймшиг. Өөрсдөө тлргон хөнжилд хүүхдүүд хогийн цэгт яаж хоол давж нойр хүрдгийн

Avatar

Зочин 2020-05-15 103.212.116.24

Элбэгдоржийн чиргүүлийн запас дугуй. Худлаа рекламдахаас өөр юмгүй алиа салбадай

Avatar

Зочин 2020-05-15 64.119.21.123

Zuw hun Yamar ih yum hiisen gej bodoj baina

Avatar

Бор 2020-05-15 66.181.161.81

Улс төрч хүн ямар байх ёстойг одоогийн төр барьж байгаа нөхдүүдэд сайнаар үлгэрлэж яваа танд ажлын амжилт хүсье

Avatar

Зочин 2020-05-15 202.21.108.18

Үнэлдэг байлаа одоо бол үгүй ….Өөрийгөө харуулсан сонгогдсон үе сонгогдоогүй үе …АН гишүүнээрээ ч …..хангалттай урт хугацаанд дүгнэлээ

Avatar

Зочин 2020-05-15 64.119.20.94

Зэсссс,ухсэн улийгээрээ улгэрлэдэг юм бэ ! ЕС байхдаа ажил дээрээ хунд алгадуулаад зогсч байдаг бсан биз дээ / Тэгээд багабандитын итгэлийг авч мафийн эрэг шурга болхоос еер юу ч хийгээгуй .

Avatar

Зочин 2020-05-15 66.244.109.90

х*******н эрлийзүүд дотроо овоо нэр төртэй нь Амаржаргал юмуудаа. Гэхдэээ худал мэдэмгийрнэ гэж тоймгүй. Ээж Янжин нь цэвэр хятад байсан, хойт эцэг Рэн ч э****з байх. Ийм хүмүүс аман дээрээ нэгийг хэлэвч ажил үйл нь дандаа урд хол байдаг юм.

Avatar

Zochin 2020-05-15 59.153.114.87

Odoo ingej l hudlaa ch bolov shaahgui bol bolohgui l bh l daa. Tsul geh shig

Avatar

Compass 2020-05-15 202.126.89.188

Иймэрхүү ЛУУЖИН хүмүүс бүр 76 76 -аараа л хэрэгтэй л байх юм. Даанч дэндүү цөөхөн юм яалтай ч билээдээ

Avatar

Зочин 2020-05-15 64.119.21.123

Dandaa haltar Alkiushuud suuj bainashdeeer

Avatar

Зочин 2020-05-15 66.181.186.180

Энэ АН-ынхан хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр ямар олон хүн дайчлан ажиллуулж байна аа Эсвэл бүх мэдээллийн хэрэгсэл зөвхөн энэ намынхны гарт орцон юм уу Бүр 1990-ээд онд бүх хэвлэлийг зөвхөн хувьд шилжүүлнэ гээд л Батүүл мэт нь хууль санаачлаад л дайраад байсныг бид мэднэ Үүний учир нь бүх хэвлэлийг гартаа оруулж хүмүүсийн толгойг өөрийн суртлаар угаах улмаар төрийн эрхийг авахад өргөн ашиглах зорилготой байжээ гэж бодогдохоор байна

Avatar

Зочин 2020-05-15 131.129.180.54

нэр цэвэр гишүүн манай сүхбаатар дүүргийнхэний итгэлийг хүлээж чаддаг даацтай зөв сэтгэлгээтэй хэлсэн үгэндээ эзэн болдог Амаржаргал гишүүн

Avatar

Зочин 2020-05-15 36.11.225.147

Хүн толгойгоороо хаа хүртэл амьдарч болохыг харуулж чадсан хүндэ

Avatar

Зочин 2020-05-15 131.129.180.54

баялаг бүтээгч бусдадаа зөвлөгч зөв зүгрүү чиглүүлэгч хүндээ

Avatar

Зочин 2020-05-15 131.129.180.54

хувь хүний хөгжил нь дээд түвшиндээ хүртэл төлөвшсөн хүн шү

Avatar

зочин 2020-05-15 64.119.20.94

ТИйм хун Хузуугуй хуний бегсийг долоодог юм уу

Avatar

Зочин 2020-05-15 131.129.180.54

ганц дөнгүүр хүн дэвшүүлж гийгүүлсэн байна шү баярлалаа ан

Avatar

Зочин 2020-05-15 36.11.225.147

Хаана ч хэнтэй ч нэг л зангаараа харьцдаг төрийн түшээ МАН-ынханд хандаж хэлэхэд, хэнээс нь ч мөнгө авахгүйгээр зардлыг нь гаргах мундаг арга олсон бол бусад намууддаа хуваалц л даа. Ганцаараа хав дараад байж болохгүй. Тэр олж, нээсэн санхүүгийн шилдэг арга замаа хуваалцаарай гэж МАН-ынханд уриалж байна.

Avatar

Зочин 2020-05-15 36.11.225.147

Хаана ч хэнтэй ч нэг л зангаараа харьцдаг төрийн түшээ шү

Avatar

Зочин 2020-05-15 66.181.161.89

49%-iin ulaan hamgalagch,Ulsiin Surguuliig herhen yaj avnaa Ehleed helchih

Avatar

Ккк 2020-05-15 103.212.118.23

Өөрийг нь бол дэмжиж бас хүндэлж байна.Харин АН цул болж чадахгүй, тийм цөм гээч юм огт байхгүйг улс төрийг ялихгүй анзаарсан хүн бүр мэдэж байгаа.Яагаад ингэж улайм цайм худлаа ярьж байгаа нь харин сонин санагдчихлаа…Өвчилсөн юм бол уу

Avatar

Зочин 2020-05-15 131.129.180.54

төрд байх ёстой хүний нэг ёс зүйтэй цаанаа л нэг зөв хүн шүү хэл устай мэдлэгтэй хэний ч өмнө нүүр улайхгүй лут хүн шүү

Avatar

Зочин 2020-05-15 36.11.225.147

Тогтуун хүн шү төлөвшсөн

Avatar

Irgen 2020-05-15 202.9.46.208

Ene Amarjargaliig gaigui hun gej bodoj baisan yum. Getel bas uls turiin hiithegch nuher baij

Avatar

Зочин 2020-05-15 203.91.115.56

He’d heden Amarjargal garaad irdeg ch boloosoi…tegj baij l uls maani jaal uragshlah baihdaa.

Avatar

Зочин 2020-05-15 131.129.180.54

‪Миний хувьд хамгийн хүндтэй хүн бол Р.Амаржаргал…16 жил өнгөрсөн ч тэдний үг үйлдэл яг л хэвээрээ. ‬

Avatar

Зочин 2020-05-15 64.119.20.94

Хулгай , луйвраас еер юу бгаа юм бэ

Avatar

Зочин 2020-05-15 131.129.180.54

амаражаргал гуай шиг хүний толгойг ашиглаж эзийн засгаа өөднь татахсан

Avatar

зочин 2020-05-15 64.119.20.94

Эд нарын ач буянгаар ямар шуу эдийзасагтай бгаа билээ дээ ? Аа ?Яахаараа ийм ширэгчихсэн тархитай бдаг юм бэ

Avatar

Зочин 2020-05-15 139.5.219.219

Энэ хүн чинь их хурлын гишүүн энэ тэр байсан болохоор хуулиа надаас арай дээр мэддэг л баймаар юм. Мэдээж сонгуулийн сурталчилгаанд мөнгө хэрэгтэйг ямар ч тэнэг хүн ойлгоно. Мөнгө тушаасанд нь нэр дэвших эрх олгох бус нэр дэвшүүлсний дараа хандиваар дэнчингийн мөнгөө цуглуулахыг шаардах ёстой байсан. Процедурын хувьд мөнгө нь түрүүлчихээр эцэг хууль гэж нэрлээд байгаа ҮНДСЭН хуулиа зөрчөөд байгааг ойлгоогүй дүр эсгээд байх хэрэггүй. Би ардчилалыг дэмжигч. Гэхдээ АН-д лав саналаа өгөхгүй

Avatar

Хэн нэгэн 2020-05-15 202.126.89.138

Эрдэнэ намын дарга байгаа цагт танай нам задарна уу гэхээс нэгдэж цул болно гэж байхгүй

Avatar

Ub irged 2020-05-15 66.181.161.1

Зайлаа хүүрээ

Avatar

Zochin 2020-05-15 192.82.71.139

Hahaha ene uls turcjdiin vg helleg yria neeree eleg abmaar shvv bvgd adilhan

Avatar

Зочин 2020-05-15 202.179.17.209

Зи Эрдэнэ мэлхий Жонхуу байгаа цагт бүтэхгүй байхоо. Уг нь Амаржаргал төрд хэрэгтэй хүн. яалтчгүй сонгууль болж байгаа болохоор намаа магтах шаардлагатай болсон байх гэж ойлгоё

Avatar

Зочин 2020-05-15 192.82.69.22

Хоер нvvртэй новшдоо! Олигтой юм гарахгуй ээ!?

Avatar

Зочин 2020-05-15 66.181.184.84

Ховдог аймгийн ногоочин хятдын хүүхэд шүү дээ.

Avatar

Дорждулам 2020-05-15 36.11.225.147

Р.Амаржаргал гуай шиг ерөнхийлөгчтэй болох юмсан 2021 онд АН түүнийг нэр дэвшүүлээсэй

Avatar

Зочин 2020-05-15 64.119.21.123

Neeree shuu arai gazart buusan hun gej sonssonn

Avatar

Дэмжигч 2020-05-15 36.11.225.147

АН намаас нэр дэвших нөхдөөс Амаржаргалгуай л хамгийн мундаг байндаа бусдаар үзээд өгий гэсэн ч өөдтэй амьтан алга

Avatar

Нацаг 2020-05-15 36.11.225.147

Амаржаргал гуайг эдийн засгийн хөгжлийн яам эсвэл сангийн яамны сайдаар тавибал энэ улсын бодлого зөв чиглэлд явна…

Avatar

Зочин 2020-05-15 64.119.21.123

Yag yag hereggui haltar batsaanuudaaar duurlee

Avatar

unsh 2020-05-15 103.14.37.4

Odoo bolih heregtei dee Amarjargal gishuun mini!Hedii boltol ih hurlaas uur hiih ajilgui yum shig bug bolj suuh ve dee!ZUgeer zaigaa taviad ugchuuch!Songuuliin yadarsan eldviin poprol hiigeed hereggui dee!Ugaasaa humuus medne shuudee!Zaigaal tavial end tend ochij iltgelee tavial yavjiildaa!

Avatar

Зочин 2020-05-15 66.181.161.61

Р.Амаржаргал бол мэдлэгтэй эдийн засагч хүн зөв л ярьсан байна ш дээ. Тэгээд хар жагсаалт, тендер, концесс, ЖДҮ-тэй МАН сайн ажиллаж байна уу? Бүх зүйл нь нууц маш аюултай шүү. МАН 30 жил төрд байсан яагаад улс орноо хөгжүүлж чадахгүй байгаа юм. Бодох ёстой асуудал шүү.

Avatar

Равдан 2020-05-15 59.153.115.161

Опоо нэгдэж нийлж төвлөрч хүчээ нэгтгэж байж цэргийн бага дарга Хүрэлсүхийн тогтоогоод байгаа дарангуйлалын ханыг нурааж чадна. Үүний тулд Хонхны дуун дор дахин нэгдэж тэмцэх юм бол 1996 онд Ардчилсан хүчинд Итгэл үзүүлсэн шиг итгэлийн манай ард түмэн үзүүлэх болно.Амжил НЭГДЭЦГЭЭ

Avatar

хүннү 2020-05-15 202.55.188.82

АН ядарч байгаа юм байна. Энэ тэрүүгээ орох оронгүй оочи аягагүй юмнуудыг далалж дуудаад, хань татаад “баасан баасаа дахин долоогоод” л хэцүүхэн л дүр зураг харагдаж байна. Болох л байгаа даа…Эрдэнэ минь.

Avatar

Зочин 2020-05-15 66.181.184.143

хулгай дээрэм тонуулаа хийх цөм нь бүрдчихлээ одоо үзээд байж дээ АН ыхааан

Avatar

Зочин 2020-05-15 103.11.192.34

энэ монголчууд чинь солиорчихоогүй байгаа. Хүнийг элдвээр хэлж таашаал авдаг гаж донтой болчихжээ. Малнуудыг өөрсдийг нь доромжилбол яаж боож үхэх бол? Тэрүүнтэй адилхан бусдыг битгий гутааж бай л даа.

Avatar

зочин 2020-05-15 202.126.88.200

Mongoliin ardchilal bol nohoin bass yum

Avatar

Зочин 2020-05-15 66.181.169.70

muu hujaa ovgon z**l chi

Avatar

Зочин 2020-05-15 202.21.104.2

ARDCHILSAN NAM duussan.

Avatar

Зочин 2020-05-15 202.21.104.2

Naad nuhur chine Erunhii said bhdaa yu ch hiigeegui shuu dee.30 jiliin hog s***r naad hintei chine holbootoi.MANANgiin gar hul

Avatar

Сонгогч 2020-05-15 103.229.120.16

Амаржаргал С.Эрдэнийг бодвол ноён нуруутай гэж боддог. Энэ удаа СЭрдэнэ АН-ыг сонгуульд ялагдуулна. Угаасаа Эрдэнээ Лидер биш

Avatar

Хотын уугуул иргэн Бат 2020-05-15 64.119.16.108

АН одоо явуургуй болсон. Матар хочтой Эрдэнэ байгаа цагт эв нэдлийн тухай яриад ч нэмэргүй. АН олигтой лидергуй болсон. Голцуу лойдеруудын цуглуулга болсон.

Avatar

Партизан 2020-05-15 64.119.19.95

Чи омнист уу

Avatar

Иргэн 2020-05-15 59.153.112.19

Амаржаргал сайн улс төрч, эдийн засагч , СБД нэр дэвшвэл дэмжинэ , дандаа эргүй тэнгүүдийг сонголтойн биш яадаж энэ мэтийн улс төрийн зэрэглэлд очсон хүнийг жишиг болгож хармаар байн шүү ! Тэхгүй дандаа хулгайч попууд гархаар жиших хүн олдохгүй хэцүү юм байн

Avatar

ардчилагч 2020-05-15 49.0.140.26

Амаржаргал гэж н**ш зайлах болоогүй юмууу

Avatar

Зочин 2020-05-15 192.82.73.67

Муусайн хэрэггүй юмнууд.

Avatar

Иргэн 2020-05-15 203.91.115.54

Энэ нэгдэл ямар ч насгүй. Сонгуулийн дараа будаа болтол бутарна даа. Түүх ийм байсан, цаашдаа байх л болно доо. Бутардгаараа алдаршсан АН.

Avatar

Зочин 2020-05-15 64.119.19.95

Хуучин комнистын хамаатан уу чи.ккк

Avatar

Зочин 2020-05-15 203.247.179.200

Баас Баасанхүү, зохиолын дуучин Жавхлан АН-д элсээд нэгдмэл цул болчихов уу…Үхэр Монголчууд гэдэг нэр нь яг зохисон улсдаа бид ч. Ийм улсуудаар Төр, засгаа удирдуулаад явж байдаг. Хөөрхий бидний ирээдүй мөнчиг бүрхэг байнадаа. Тэнгэр заяатай Монголчуудаа, тэрэнд хөөрцөглөөд амьдарч байхдаа таарсан улсууд.

Avatar

Партизан 2020-05-15 64.119.19.95

комнист уу чи ккк

Avatar

Зочин 2020-05-15 192.82.75.76

АН-ын дэд дарга шүү юм болохоор худлаа ч гэсэн нэг юм намаа өмөөрмөр болж хэдэн үг хэлжээ. Энэ үгээрээ АН, МАН хоёрт адилхан хувь зохиол, өөрөөр хэлбэл, сөнөх хувь тавилан 2020 оны сонгуулиар ногджээ гэдгийг хүлээн зөвшөөрсон байна. Ерөөлөөр болог. Өөрсдийг нь хаяад Гэр хорооллын нам байгуулсан Бат-Үүлийг хүчээр Үндэсний Бодлогын Хорооны гишүүнээр сонгочихжээ. Өнөөх нь тоодог л байгаа. Өөр намын хүнийг нэр дэвшүүлж өөрсдөө шороо үнхэх бий дээ.

Avatar

Зочин 2020-05-15 202.126.89.208

AN gej alga bolson bishuu

Avatar

Zailaa 2020-05-15 172.58.230.146

Zssss! Ta naraas odoo yum garahaa ongorson! Heden hogshin eruu ovdog ni niileh shahsan yumnuud, zailaach!

Avatar

Иргэн 2020-05-15 139.5.219.219

АН-ын цөм бүрдэхэд нээрээ Баасанхүү, Жавхлан хоёр дутаад байсын. Одоо болж болж ккк. Нээрээ Сарандаваа авгай мөнгөтэй байхаа. Бас АН-д авчихвал бас хэрэг болж магадгүй шүү

Avatar

Зочин 2020-05-15 64.119.18.206

АН-д сүүлийн хэдэн сонгуульд өгсөн одооч өгнө Гэхдээ энэ Амаржаргалд өгөхгүй шинэ залуу АН-ын гишүүнд өгнөө. Амаржаргал Лүндээжанцан 2 дүндээ дүн яг адилхан

Avatar

Demjigch 2020-05-15 36.11.225.147

Амаржаргал гуай ч цаанаа л нэг толгойтой зөв хүн шү

Avatar

АН МАНДТУГАЙ .. 2020-05-15 66.181.161.7

Хувийнхаа байшингийн гарашд , хувийнхаа машааныг угаагаад зогсож байх юм гэж зүүдэлчиж явсангүй …
Ийм л эрх чөлөөт нийгэмд амьдархыг хүсэж байсан … Миний хүсэл биелсэн ..

Avatar

Irgen 2020-05-15 70.181.127.87

Odoo amarjargal hereggyiee.hiih yedee yuch hiigeegyi helj baigaa ne ch yu gej baigaagaa medehee baisan mulgur nuhur.

Avatar

иргэн 2020-05-15 122.201.31.9

МАН-ыг басаж болохгүй. Тэдэнд ямарч тохиолдолд санал нэмж авдаг алдарт 33 арга бий. Энэ л тэдний и гол найдвар нь……

Avatar

Zochin 2020-05-15 202.9.46.177

Р.Амаржаргал Ерөнхий сайд байсан үеэсээ өнөөдрийн түвшинд шал дордсон, илт муудсан, бүх чадварууд нь алдагдсан хүн болсон байна лээ шүү, нэр дэвшиж онигоонд оров бас ялах ямар ч боломжгүй.

Avatar

Зочин 2020-05-15 203.91.116.118

АН нэгдмэл цул байх гол цөм нь бүрдчихлээ……………..гэнэ ээ, ха ха ха, тэнэмэл Баасанхүү, аргаа барсан Жавхлан 2-ыг аваад гол цөм бүдлээ юуу,,, Далайн ёроолруу живэх гол цөм байх даа, хөөрхий,,,
ийм улаан цайм худалаа ярьж иргэдийг доромжилж болохгүй шүү,,АН судалгаагаар түрүүлж байна гэнэ ээ,,, АН сураггүй ш дээ, энэ жил

Avatar

Зочин 2020-05-15 124.158.109.62

Хаха. Алтангадас, Мохн 2 оо золигт гаргачаад уу

Avatar

Галдан 2020-05-15 103.57.93.170

Р.Амаруаргал сахал Эрдэнэбилэгийн гар хөл юм. Аймхай сул хүн дээ. Нэг гуанзны нягтлан хийж чадахгүй байж том том ярина. Тойрог солихын мастер. Олон жил улстөрд байхдаа нэг ч олигтой юм хийгээгүй

Avatar

Зочин 2020-05-15 66.181.177.210

Энэ удаад МАН АН хэрэггүй биз дээр нь МАХН. намаасаа худлаа гарч бие даагч болж жүжиглэж байгаа нөхдүүд бүр хэрэггүй дээ

Avatar

Зочин 2020-05-15 182.160.35.144

Энэ ЭМ СИ ЭС -ийн ОДЖАРГАЛЫН Тэжээвэр ГӨЛӨГИЙГ СОНГОЖ БОЛОХГҮЙ ШҮҮ

Avatar

Иргэн 2020-05-15 59.153.115.161

АН тасархай гэнэ шүү

Avatar

Баяр 2020-05-15 59.153.115.161

Амаржаргалын дүгнэлт хантай байна. Судалгаагаар АН тасархай түрүүлж бна гэнээ..Ашгүй ЖДҮчидээс салахнээ

Avatar

Зочин 2020-05-15 202.21.126.30

Мөн тийм байх даа

Avatar

Зочин 2020-05-15 202.131.247.12

Юун цул мул вэ Женко Бттулга Зика вирус байсан цагт АН хэзээч өөрчлөгдөхгүй энэ сонгуулиар арчигдана

Avatar

Зочин 2020-05-15 202.126.89.137

Яаж цул байхав дээ.Эхнээсээ ардчилалын үнэт зүйлсийг үгүйсгэж ирсэн Жавхлан,Баасанхүү мэтийн хувалзнууд танай намд шургалахаар сонгогчдын итгэл үнэмшил байхгүй болчиж байгаа юм.Угаасаа ч багассаар байсан

Avatar

Далд ор 2020-05-15 202.179.26.74

Зүгээр л далд ор ! Хэн 30 жил энэ улсад гай тарисан , гадны гар хөл болсон, хулгай хийсэн , улсаа зарсан , ард түмнээ ядууруулсан, архичин наймаачин, гадны боол болгосон, өвчлүүлж зовоосон, өрөнд орулсан …. бүгд газрын гаваар далд ор. МОНГОЛ УЛС НАМГҮЙ БОЛЖ ЭХ ОРНОО ГЭСЭН БҮХЭН НЭГДЭХ ЦАГ ИРСЭН.АРД ТҮМЭН ТА НАРЫН . 10. 20 ТӨГРӨГТ ХУУРТАХАА БОЛъСОН

Avatar

Баатар 2020-05-15 202.126.88.211

Сониноос Хүрэлсүхийг Хулхи Гар гээд ард ирэд иаш дургүй болсон байна шүү

Avatar

Зочин 2020-05-15 203.91.115.42

ИШШ ЗАЙЛУУЛДАА ҮГЭЭ ОЛЖ СЭДВЭЭ ОЛЖ ХУДЛАА ЯРЬЖ СУРДАА ӨРӨВДМӨӨР ЮМ

Avatar

Зочин 2020-05-15 139.5.219.219

Зүүдлээ юү ккк

Avatar

Зочин 2020-05-15 117.111.5.189

Нэг амьдрахаас ямар 2 амьдрах биш, зоригтой бай Амаржаргалаа! Одоо алдах юм байхгүй шдээ Монголд, мөнгө дууссан, ард түмний итгэл дууссан, найдвар дууссан, ер нь Монголд юу ч үлдсэнгүй. Одоо зоригтой шийдмэг алхамуудыг шууд хийх хэрэгтэй!!!

Avatar

зочин 2020-05-15 66.181.177.210

Сүхбаатар дүүрэгт нэр нь сонсогдож байсан одоо өөрийгөө хамаг гоё дээр нь тавьчихсан гүн ухаантны дүрд хувирсан гоё гоё ярьж эхэлнэ биз

Avatar

Зочин 2020-05-15 117.111.5.189

Жоохон зориг муутай чанга дуугарч дуу хоолойгоо сонсгодоггүй болохоос биш уг нь юм мэддэг юм шиг байгаа юм.

Avatar

Зочин 2020-05-15 202.126.88.216

шал хоцрогдсон орчин үед Оросоор дандаа ярьдаг, энэ путлерт дуртай байхаа . монгол хүнд хайртай гэж хэлмийг сонсоогүй.

Avatar

Зочин 2020-05-15 202.9.40.51

Тээр жил 10-р хороололд бие даагчаар Их хуралд нэрээ дэвшүүлж байхад би их дэмжиж найз нөхөд, үр хүүхдэээ араасаа дагуулж саналаа өгч байсан. Сайн сайхан болно гэж итгэсэн. Одоо бол үгүй шүү. 30 жил хууртлаа.

Avatar

Зочин 2020-05-15 66.181.161.32

ан сөнчөөд байхад сохор юмуу тэнэг юм яриад сууж байдаг энэ ч угаасаа аймхай дандаа бөөрөнхий юм ярьдаг хүндээ

Avatar

Зочин 2020-05-15 64.119.20.109

ED NARIIN NAM GEJ YU BDIIN. ARDCHILAL GEDEG UGIIG UUSUDDUU UMCHILJ AVSAN BULEG DEEREMCHID. ODOO MAHAH D ITGEH HUN BHGUIEE. ODOO NEGDMEL TSUL BOLOOD YAH GEJ BGAAN? DAHIAD TA NARIIG SONGOJ ULS ORNOO SUIRUULJ TSULMUULEH UU?

Avatar

Сонгогч 2020-05-15 192.82.71.98

За одоо Р.Амаржаргал минь ямар хүүхэд биш энэ хэдийгээ бодвол бас ч гэж гэгээрсэн хүн ингэж худлаа яриад яахнав дээ Ардчилсан Нам задраад дуусаж байхад

Avatar

Ардчилсан намын гишүүн 2020-05-15 202.179.15.10

Аз байгаад олонхи боллоо гэж төсөөлвөл сонгуулийн маргааш өдрөөс АН буцаад тэмцэлднэ. Энэ нам ч хог болчихлоо. Уг нь олон жил миний нам гэж явсан надад маш харамсалтай байна. Ардчилсан нам минь баяртай.

Avatar

ЙО 2020-05-15 66.181.181.93

Одоо энэ өвөө нар тэтгэвэртээ гараачээ! Бусдадаа зай тавьж өгөөд дурсамжаа бичээд суумаар байна! Залуу үе та нараас өөр сэтгэдэг болсон шүү!

Avatar

Балмад Буриад 2020-05-15 66.181.161.66

Амаржаргалд хардлага төрсөн гэнэ үү? АН аа л хард тэр нь өлзийтэй

Avatar

Зочин 2020-05-15 202.55.191.205

arhi uuhaaan bagasgaj bina uu bagshaa

Avatar

Худалч л***р 2020-05-15 64.119.20.141

За та болио АН гэж хайран намыг устгаж сөнөөхөд хамгийн гол хувь нэмэр оруулсан хүмүүсийн 1 шүү та. Хамгийн их амбиц гаргаж байнга албан тушаалын хэрүүл, өс хонзон зангидхаас өөр юу ч гийгүүлээгүй хүн.

Avatar

ИРГЭН 2020-05-15 202.179.15.3

МАНЫХАНЫ ШЭЭС НЬ САВЙРЧ БАЙГАА ДАА АРД ТҮМЭН ҮНЭНИЙ ТӨЛӨӨ НЭГДЭЖ БАЙГААД ХАХА МАНЫ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧИД б**с ДОЛООГЧИД ЭНЭ СОНГУУЛИАР БҮГД ТОНИЛОГ …

Avatar

Jd 2020-05-15 59.153.113.208

ZA ZAILAA MONGOL TURIIN ALDAA MIN. OVOO YUM BAIX GEED SONSDOG BAISAN. BAS L XUDLA GAR BAIJE

Avatar

hnnn 2020-05-15 103.229.176.130

Ta AN darga bsn bol AN sanalaa uguh bsn ternees Bah melkhii Erdene ( bolno gej bodohleer AN ta ch ner devshsen sanalaa uguhguee uchir n AN-d itgej chadahgui, tsaad bah melkhiii chin mongol turiig samrana gj bodoj bn. tiimes 2020 MAN boloh bhaa,

Avatar

Иргэн 2020-05-15 59.153.115.161

Одоо ардчилаа хамгаалах цаг болсон Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын ЖДҮчид, Хулгайчид, Авилгачид, Хүчиндэгчид, Казиночид арай л дэндүү даварч улс орныг сүйрүүлж Хойд Солонгосын замаар хөтлөх гэж оролдож байна. Энэ жил АН ялах нь нийгмийн ЗАХИАЛГА болсон хот,хөдөө хаагүй МАН-ын эсрэг өгөхөөр санал шулуудсан байна лээ

Avatar

Зочин 2020-05-15 202.179.15.10

Заа битгий худлаа хуцаад бай. Ардчилсан намын нэр хүнд шороотой хутгалдсан л байна ш дээ.

Avatar

Зочин 2020-05-15 172.58.45.170

Чи харин битгий уль! Би Ардчилсан Намд саналаа өгнө!

Avatar

zochin 2020-05-15 66.181.187.43

Ene bagshiig turuu jil songogdoh yostoi Mundag ediin zasgiin medlegtei Hamgiin zuv hun bsan shuu daanch ner devsheegui bh ,Odoo ene hun bol Ih huirald hamgiin turuu baih huin shuu. Ih zuv saihann zuiliig yrij bna Manai namiin dotorh hamgiin jedlegtei hun ediin zasagch gedgiig medeh heregtei shuu.Iim humuus uls turd bh heregrei shuu Haana ner devshihiin bol demjeerei ard tumen mini Zuv hun shuu Hamgiin gol ni shunalgui hun baih gej boddog yum DEMJEEREI

Avatar

Зочин 2020-05-15 73.231.128.120

Буруу л ярьж байна

Avatar

Зочин 2020-05-15 66.181.177.102

Бүүр хэрэггүй олон жил дэмжсэн өөрсдөө гахай болоод дууссан даа.

Avatar

Зочин 2020-05-15 202.55.184.253

АН ЯГ Л ШИНЭЧЛЭГДСЭН БАЙЖ ХАРАГДААЧ. ЭНЭ СОНГУУЛИАР БҮР НЭГ Ч СУУДАЛГҮЙ ХОЦОРЧ, ГАЗАР ША-АХ ВИЙ ДЭЭ. ТЭР ЦАГТ Л ЖИНХНЭЭСЭЭ ШИНЭЧЛЭГДЭЖ МАГАДГҮЙ.

Avatar

Зочин 2020-05-15 202.9.46.237

Нэг их ухаалаг царайлсан нидэр дээрээ ямар ч хэрэггүй хоосон амьтан. Худлаа ярихаас цаашгүй ийм тэнэг хүн манай АН-ын гол лидерүүдийн нэг болоод байгаа нь харамсалтай.

Avatar

бат. 2020-05-15 192.82.73.182

Энэ хүний мэдлэг туршилаг мундаг. Чигчий хуруунд нь ч хүрчих эдийн засагч МАН-д байхгүй дээ.

Avatar

Зочин 2020-05-15 202.126.89.213

Юу? Тоглоод байгаа юму?

Avatar

Иргэн 2020-05-15 202.126.88.173

Ярилцлагийг нь уншсан ч үгүй гарчгийг нь х****л дургүй хүрлээ АН бол 5 фракцаас бүрдсэн атгаалжан хар мангас гэсэн үг. 5 толгойд идүүлхүү 1 толгойд идүүлхүү гэдгээ бодох л асуудал

Avatar

ЗОЧИН 2020-05-15 203.91.119.42

МУНДАГ ЭДИЙН ЗАСАГЧ, БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ, ӨӨРИЙН ГЭСЭН ЧУХАГ БОДОЛТОЙ, ЁС ЗҮЙТЭЙ ХҮН. УЛС ТӨРД БАЙХАД ДУУЧИН, БӨХЧИН, ЖҮЖИГЧИН, РR-ИЙСТҮҮДЭЭС ХАМААГҮЙ ДЭЭР БАЙХАА

Avatar

Зочин 2020-05-15 202.131.225.91

Улс гэдэг нэгдмэл юмны талаар ярьж болноодоо, АНуусаа л яриад байхын

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2020-05-15 192.82.67.196

Саарал жагсаалтаас гарах ажлыг эрх баригчид барьж авч хийхгүй байна гэдэг үнэн шүү. Би энэ тухай энэ сайтад саналаа бичиж байсан.

Avatar

Цул 2020-05-15 202.9.46.16

Энэ мэт хошногонууд нэг хулгайн бүлэглэлийн цул мул ярих юм. Монгол гэж нэг нэгдлийн цул байх, хүчирхэг байх тухай хэзээ ярьж эхлэх вэ?

Avatar

Байды 2020-05-15 202.126.89.131

Ёстой худлаа нам зүтгэ дэвш гэвэл зүтгэхээс өөр аргагүй ч гэх шиг ингээд л худлаа нээх цэвэрхэн амьтан болох гэж хичээгээд л бөөлжис цутгаад ба

Avatar

Зочин 2020-05-15 202.179.25.114

Одоо Амаржаргалаа одоогийн эдийн засгийн хүнд нөхцөлд Ерөнхий сайдаар ажиллуулахаар тохирох хэрэгтэй

Avatar

Зочин 2020-05-15 203.91.115.42

за больчихдоо

Avatar

Зочин 2020-05-15 103.229.120.129

Ичиж амьдарцгаа

Avatar

Зочин 2020-05-15 122.201.23.226

Хоосон цэцэрхэдэг хэрэгжсэн зүйлгүй аялдаг дагадаг аймхай хулчгар минь шийдвэр нь дандаа мөлгөр авч болохгүй хаяж болохгүй гүйх нохойд гүйхгүй нохой бүү саад хий

Avatar

4 2020-05-15 202.55.188.41

Hurelsuhees dor ediin zasagch hun bj yun yamar mundag ediin zasagch tsoltoi bilee de .ariin haalgaar avsiimu haashain

Avatar

Зочин 2020-05-15 202.55.180.58

Үлгэр ярьж, элдэв юм мөрөөдөхөө больдоо

Avatar

Зочин 2020-05-15 203.91.115.42

өвгөн бүр хөгширчээ

Avatar

Зочин 2020-05-15 66.181.184.84

АН=АцныНүх

Avatar

Зочин 2020-05-15 103.111.68.3

Энэ өвгөнд рүтэл итгэж явснаа бодохоор ээ ардчилалынхан гэж арчаагүй амьтад байж дээ

Avatar

Зочин 2020-05-15 203.91.115.39

Аймхай хулчгар бөөрөнхий бас ардчилсан гэжуугаа энэ өвгөн

Avatar

Зочин 2020-05-15 66.181.184.84

AHyc намын тойргийн хуваарилалтыг элбэгдорж зурж, хурц гардан гүйцэтгэж байгаа. Эрдэнэ ван бол тарвагын тушаалыг л биелүүлж байгаа.

Avatar

Зочин 2020-05-15 66.181.184.84

Энэ гэж элбэгдоржийн нэг бууны нохой байна аа. Цадахаа мэддэггүй Ховдын ховдгуудыг Монголын төрөөс хол байлгамаар байгаа юм.

Avatar

1234 2020-05-15 202.55.191.130

БҮҮ ЗҮҮДЭЛ, АМАРЖАРГАЛАА…

Avatar

Зочин 2020-05-15 66.181.184.179

АН дөнгөж олоо л нэгдмэл болох тухай ярьж байгаа юм уу? 30 жил та нар ард түмний төлөө бус өөрсдийн хувийн эрх ашгийн төлөө хоорондоо алалцаж яваад ирсэн нь үнэн, цаашид ч гэсэн алалцсаар байх болно муу хулгайчид

Avatar

Зочин 2020-05-15 64.119.24.237

С.Баярцогт, Э.Бат-Үүл, Г.Уянга нар намдаа эргэн ирлээ??? WTF ямар чөтгөрийн нам бэ, саяхан бие даана гэж байсан новшнууд. Сонгууль гэхээр үхэлдэх,

Avatar

Зочин 2020-05-15 202.21.127.98

Эд чинь Монголын, төрийн баялаг, үнэт капитал. Сайн ашиглах л хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-05-15 202.126.89.113

Хэтрүүлж үнэлээд хэрэггүй. АН 5 фракц нь таван сум бариад Алангуо эхийн хүүхдүүд шиг гээд байжээснийг санахын. Маргааш нь бие биеэндээ хутга шаагаад явж байсныг тод санаж байна. Алтанхуяаг л гайгүй хувийн бус Улсын төлөө байх гэж үзсэн байх.

Avatar

Зочин 2020-05-15 64.119.27.48

Алтанхуяг шал хулхи хамгийн худалч зальжин заваан этгээд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж