Биньямин Нетаньяхугийн хүн урдаг нохой

Хуучирсан мэдээ: 2015.12.11-нд нийтлэгдсэн

Биньямин Нетаньяхугийн хүн урдаг нохой

Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Кэйя нэртэй нохойтой болжээ. Гэвч өндөр дээд албан тушаалтнуудтай уулзаж, танилцдаг нохой хэдийн хоёр хүн урсан гэнэ. Нохойд уруулсан хүний нэг нь парламентын гишүүн байсан ажээ.

Энэ явдал Ерөнхий сайдын өргөөнд Еврейчүүдийн баяр Ханнукаг тэмдэглэж, лаа асааж байх үед болжээ.

Нохойд уруулсан парламентын гишүүн болон түүний нөхөр хоёр сүйдтэй гэмтээгүй байна. Ерөнхий сайдын хүү нохойг өнгөрсөн зун нохой асрах газраас авчээ. Тэрбээр энэ талаар “Туулайтай болмоор байгаа бол ийм нохой олж ав. Харамсахгүй шүү” хэмээн ярьж байжээ. Биньямин Нетаньяху нохой хүн урсан явдлын талаар дуугүй өнгөрсөн аж.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж