Оросын сургуулиуд их завсарлагаагаа цуцална

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

Оросын сургуулиуд их завсарлагаагаа цуцална

Оросын сургуулиуд их завсарлагаагаа цуцална

Коронавирусийн хөл хорио тавигдсаны дараа сургуулиуд хэвийн үйл ажиллагаандаа эргэн орохдоо их завсарлагааны цагийг цуцлах саналыг ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын алба гаргалаа. Их завсарлагааны үеэр сурагчид бөөнөөр цуглардаг нь халдвар тархах эрсдэлийг үүсгэх тул цуцлах нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн хичээл хоорондын завсарлагаагаар анги танхимд ариутгал хийхийг сургуулиудад зөвлөжээ.

Мөн нэг ангид суралцах хүүхдийн тоог цөөрүүлж, хоорондын зайг мэргэжилтнүүдийн зөвлөсний дагуу барихыг сануулжээ.

Сургуулиудын үйл ажиллагааг нээхийн өмнө сургууль бүр ариутгалыг дээд түвшинд хийж, гар ариутгалын уусмалыг сурагчдын гар дор аль болох олон тавих юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж