ОХУ-ын Төрийн Дум сонгууль болон бүх нийтийн санал асуулгын саналаа зайнаас мөн шуудангаар өгч болох хуулийг баталлаа.
Санал өгөх сонгогчийн нэрсийг цахим орчинд байршуулах бөгөөд сонгогч өөрийн нэр рүү орж, овог нэрээ, он сараа бичиж, гарын үсэг зуран баталгаажуулах ажээ.
Харин Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой аливаа санал асуулгад энэ хууль үйлчлэхгүй юм.
Цахимаар санал өгөх туршилтыг өнгөрсөн 2019 онд Москва хотын сонгуульд амжилттай туршсан юм. Москва хотод цахимаар санал авах хуулийг төслийн үйлчлэлийг 2020-2021 онд хүчинтэй байхаар мөн сунгасан байна. Москва хотын 2019 оны сонгуульд 11 мянган сонгогч цахимаар саналаа өгчээ.
Москва хотын энэхүү туршилтыг Оросын бусад засаг захиргааны субъектын сонгуульд хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байгаа хүмүүс олон байгаа юм.
ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Николай Булаев хэлэхдээ зайнаас санал өгөх хуулийг Оросын засаг захиргааны субъектүүд санал өгөх орчин нөхцөлийг бүрдүүлэн хэрэглэж болно гэлээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ