Covid-19: Гар ариутгагчийг хэрхэн гэрийн нөхцөлд хийх вэ?

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

Covid-19: Гар ариутгагчийг хэрхэн гэрийн нөхцөлд хийх вэ?

Covid-19: Гар ариутгагчийг хэрхэн гэрийн нөхцөлд хийх вэ?

Оросын Онцгой байдлыг алба гар ариутгагчийг гэрийн нөхцөлд хэрхэн хийх зөвлөгөө тараасан байна. Тус зөвлөмжид дурдсанаар, гар ариутгагчийг гэрийн нөхцөлд хийхэд 96 хувийн концентраттай этанол эсвэл 99,8 хувийн концентраттай изопропилийн спиртийг ашиглах нь хамгийн үр дүнтэй байх ажээ. Харин цагаан архийг ашиглах нь ямар ч үр дүнгүй гэжээ.

Зарим эрдэмтдийн хэлж буй 60 хувийн концентраттай этанол, 70 хувийн концентраттай изопропилийн спирт ч вирусийг устгахгүй гэдгийг сануулсан байна. Мөн цэвэр спирт хэрэглэхгүй байхыг онцгой анхааруулжээ.

Цэвэр спиртийг ашиглаж болохгүй, цэвэр спирт нь гарыг хуурайшуулж, цочроох бөгөөд арьсны үрчлээнд вирус амархан нэвтрэх боломжтой ажээ.

Нэг литр гар ариутгагч бодис бэлдэхийн тулд 830 миллилитр этанол (96 хувийн концентрацтай), 40 миллилитр гурван хувийн устөрөгчийн хүчил, 15 миллилитр глицерин (98 хувийн концентрацтай), 115 миллилитр буцалсан эсвэл нэрсэн ус ашиглах зөвлөмжийг өгсөн байна. Уусмалыг том эзлэхүүнтэй хуванцар эсвэл шилэн саванд найруулах бөгөөд ингэж бэлдсэн уусмалаа 72 цагийн дотор ашиглахыг зөвлөжээ. 72 цагаас цааш уусмал дахь бодисуудын вирус устгах чадамж нь саармагжих ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж