Лондончууд хэрхэн утаанаасаа салсан бэ? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Лондончууд хэрхэн утаанаасаа салсан бэ?

Хуучирсан мэдээ: 2015.12.11-нд нийтлэгдсэн

Лондончууд хэрхэн утаанаасаа салсан бэ?

Bilguun Adiyasuren

Түүхэнд The Great Smog буюу Их Утаа хэмээн нэрлэгдэн үлдсэн гамшиг 1952 оны өвөл Лондончуудад тохиолдсон. Ганцхан өвлийн дотор утаа тортогноос болж 12 мянган хүн нас барж байсан аймшигт түүх юм. The Great Smog-ын тоосонцорт их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл, давсны хүчил, фторын нэгдлүүд болон хүхрийн давхар исэл агуулагдаж байсан аж. Харамсалтай нь АНУ болон Монгол эрдэмтдийн хамтарсан судалгааны багийн тайлангаас харахад одоогийн Улаанбаатарын утаа The Great Smog-ын хэмжээнд очиход тун дөхөж очжээ. Энэ нь яах аргагүй Улаанбаатарын айл өрх бүрийн хаалганы өмнө түгшүүрийн харанга дэлдээд эхэлснийг сануулж байна!

Лондончууд хэрхэн утаанаасаа салсан бэ?

1952 оноос эхлэн шат дараатай алхмуудыг хэрэгжүүлж ирсэн ч хамгийн гол нөлөөлсөн хүчин зүйл нь 1956 онд Нэгдсэн Вант Улсын Парламентаас Clean Air Act буюу Цэвэр агаарын хуулийг боловсруулан батласан юм. Энэ хуульд үйлдвэрийн болон ахуйн бүх зуух, пийшинг нүүрсээр галлахыг хоригложээ. Хэрэгжиж эхэлсэн эхний жилдээ л агаарын бохирдлыг 84% бууруулж чадсан аж. Улмаар энэ хууль бусад агаарын бохирдолтой Европын томоохон хот, улсуудруу дамжсанаар Европ бүхэлдээ байгалийн хийн хамааралтай болох суурь тавигджээ.

Манай улсад энэ хуулийг хэрэгжүүлэх боломж бий юу?

Ингэхийн тулд нэгдүгээрт нүүрсийг орлох хямд, хийн түлшний эх үүсвэр шаардлагатай. Бидэнд нөөц хангалттай бий. Өнгөрөгч онд Солонгосын хайгуулын компани Таван Толгойн нүүрсний ордод агуулагдах байгалийн хийг манай улсын 1000 жилийн хэрэглээнд хүрэлцэхүйц хэмжээтэйг тогтоосон. Бид түүнийг зөв ашиглаж чадвал утаанаасаа салах тун энгийн бөгөөд хялбар.

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-11 59.153.113.217

Zuuh l zuuh shuu dee, ger horoolold nuurs tulehiig horigloh heregtei.

Зочин 2015-12-11 103.23.51.5

Өнгөрсөн жилүүддэд утаагүй зуух хэрэгжүүлсэн хүмүүсээр Улсын мөнгийг төлүүлТэр мөнгөөр Гэр хороолллынхныг Орон нутагруу нь нүүлгэх Хүн бүрт 2 сая төг 30 жил УБ-ын иргэн баййж болохгүй гэрээ хийх Нутагт нь үнэгүй хүргэж өгөх 500км-ээс цааш бол их мөнгө өгөх хэрэгтээй Товчдоо бол УБ-г Эдийн засгийнаргаар тараан байрлуулах

Зочин 2015-12-11 103.23.51.5

Өнгөрсөн жилүүддэд утаагүй зуух хэрэгжүүлсэн хүмүүсээр Улсын мөнгийг төлүүлТэр мөнгөөр Гэр хороолллынхныг Орон нутагруу нь нүүлгэх Хүн бүрт 2 сая төг 30 жил УБ-ын иргэн баййж болохгүй гэрээ хийх Нутагт нь үнэгүй хүргэж өгөх 500км-ээс цааш бол их мөнгө өгөх хэрэгтээй Товчдоо бол УБ-г Эдийн засгийнаргаар тараан байрлуулах

Зочин 2015-12-11 59.153.113.217

Za yostoi barag l hamgiin zuv huvilbar baina.

Зочин 2015-12-11 122.254.126.2

ХИЙГЭЭ ҮТЭР ТҮРГЭН АШИГЛАЯ АААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААААА