Монголын хөлбөмбөгийн лигүүд ирэх сард эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2020.05.14-нд нийтлэгдсэн

Монголын хөлбөмбөгийн лигүүд ирэх сард эхэлнэ

Монголын хөлбөмбөгийн лигүүд ирэх сард эхэлнэ

Монголын хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн урт удаан, хүсэн хүлээсэн шийдвэр гарчээ. Дотоодын спортын холбоодуудаас хамгийн түрүүнд Монголын хөлбөмбөгийн холбоо үйл ажиллагаагаа сэргээн явуулахаар болж байна. Тус холбооны зүгээс Монголын хөлбөмбөгийн дээд лигийг ирэх зургадугаар сарын 5-нд, футзалын лигийг зургадугаар сарын 7-нд, нэгдүгээр лигийг дараа долоо хоногт нь тус тус албан ёсоор зохион байгуулах болсныг эх сурвалжууд хэлж байна.

Угтаа өнгөрөгч дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Супер цомын тоглолт 2019 оны лигийн аваргууд болох Улаанбаатар Сити болон 2019 оны лигийн цомын аварга Эрчим багуудын хооронд явагдаж Монголын хөлбөмбөгийн холбооны шинэ улирал эхлэх байлаа. Харин Монголын хөлбөмбөгийн лиг үүнээс нэг өдрийн дараа буюу  дөрөвдүгээр сарын 5-ны өдөр нээлтээ хийх байсан юм.

Ямартай ч Монголын хөлбөмбөгийн дээд лигийн гал гарсан, ширүүхэн тулаанууд биднийг хүлээж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж