Хүүхдээ цонхоор шидэх гэж байсан аавыг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2015.12.11-нд нийтлэгдсэн

Хүүхдээ цонхоор шидэх гэж байсан аавыг зогсоожээ

Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 26 дугаар байрны найман давхарт айлын цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр оройн 21:50 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн есөн аврагчтай бүлэг очиж, 27 настай архи ууж, гэр бүлийнхэнтэйгээ муудалцаж, гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжин хүн оруулахгүй 2-6 насны хоёр хүүхдийг цонхоор шидэх гэж байсан аавыг аврагчид есөн давхрын айлын цонхоор доош буун, тус айлын  гал тогоо, зочны өрөөний цонхыг хагалан дотогш орж хүүхдүүдийг аюулгүй болгосон байна. Аврах  ажиллагааг зохион байгуулж байхад согтуугаар хүүхдээ цонхоор шидэх гэж байсан 27 настай иргэн Б аврагчид руу хутга барин дайрчээ. Аврагчид хоёр хэсэгт хуваагдан хаалганы гадна Б-г саатуулж, зарим нь цонхоор орж хоёр хүүхдийн амийг аварч, согтуу иргэнийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж