НҮБ улс орнуудыг иргэдийнхээ сэтгэцэд анхаарахыг уриалав | News.MN

НҮБ улс орнуудыг иргэдийнхээ сэтгэцэд анхаарахыг уриалав

COVID-19

НҮБ улс орнуудыг иргэдийнхээ сэтгэцэд анхаарахыг уриалав

НҮБ улс орнуудыг иргэдийнхээ сэтгэцэд анхаарахыг уриалав

Коронавируст цар тахлын талаар мэдээ, мэдээллийг бүхий л сувгаар минут секундийн нарийвчлалтайгаар хүмүүст хүрч байна. Цар тахалтай холбоотой мэдээ мэдээллүүд нь хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа учир улс орнууд коронавирусийн эсрэг тэмцэхийнхээ хажуугаар ард иргэдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах тал дээр анхаарал хандуулахыг НҮБ-аас уриалжээ.

Хүмүүс өдөр тутамдаа цар тахал хяналтаас гарах вий, хорио цээрийн дэглэм хэрэгжихгүй байх вий, халдвар авчих вий, цаашдаа хэрхэн амьдрах талаар санаа зовниж, айдастай байх болсон билээ.

АНУ-д дөрөвдүгээр сарын сүүлчээр явуулсан санал асуулгаас харахад насанд хүрэгчдийн дийлэнх нь буюу 56 хувь нь цар тахлын улмаас сэтгэлийн түгшүүр, стресстэй байх болсон гэж хариулжээ.

Иймд ДЭМБ-аас цар тахлын үед сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах арга, зөвлөмжийг танилцуулсан байна. Уг зөвлөмжид гаднаас хүлээн авч буй мэдээлэлдээ шүүлтүүртэй хандах, аль болох бусадтай амьд харилцаагаа хадгалах, олон нийтийн цахим сүлжээнд өнгөрүүлэх хугацаагаа багасгах, коронавирусийн талаарх албан бус мэдээллээс татгалзах, хэт их ядрахгүй байх зэрэг зөвлөмжүүд багтжээ.

Эх сурвалж: CBS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-05-14 182.160.39.23

ОДООНЫ ДЭЛХИЙН ЗАЛУУС ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ӨМНӨ ХҮЧИН МӨХӨСДӨЖ, ДАРХЛАА ҮГҮЙ БОЛСОН НЬ ХАРАМСАЛТАЙ, ҮЛБИЙСЭН, СУЛ ДОРОЙ БОЛСОН, ҮГ ДААХГҮЙ, ШАНАА ДААХГҮЙ БОЛСОН, ЗАРИМ НЬ БҮР ЯЛЗРААД ИЖИЛ ХҮЙСТЭНЧ БОЛЖ БАЙХ ШИГ, ТА НАР ДЭЛХИЙН ДАЙН ГАРВАЛ ЯАЖ АМЬД ГАРНАА, ЦӨМИЙН ДАЙРАЛТАНД ӨРТВӨЛ ЯАЖ АМИА АРГАЛНАА, ЧААВАС, ТЭГСЭН МӨРТЛӨӨ ТОМ ДУУГАРНАА

Avatar

zochin 2020-05-14 99.237.84.96

chi ooroo superman uu?

Avatar

Uilanhai mini sonsoj sur 2020-05-14 139.5.217.36

Yamar ch bsan cham shig joom bish bh,zuv bichjee shine tsagiin shine nyalzrai s** mini,zuv ygiig zuv hyleej avaad yadaj turniken deer 3 suniadag bol davsag mini za

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж