Happy Birthday to You дууг үндэсний ололт гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.11-нд нийтлэгдсэн

Happy Birthday to You дууг үндэсний ололт гэж үзжээ

Фото: Global Look

Америкийн шүүх Happy Birthday to You дууны зохиогчийн эрхийн талаар хоёр жилийн турш өрнөсөн шүүхийн ажиллагааг нэг мөр шийдлээ. Шүүх энэ дууг Америкийн үндэсний ололт гэж үзсэн шийдвэрийг гаргав. Арванхоёрдугаар сарын 10-наас эхлэн энэ дууг хүссэн бүгд зохиогчийн эрхийн төлбөргүйгээр чөлөөтэй хэрэглэж болох юм.

Энэ жилийн есдүгээр сард Лос-Анжелесийн шүүх Warner/Chappell Music Inc компанид энэ дууг эзэмших эрхгүй гэж үзсэн юм. Happy Birthday to You гэсэн киног бүтээгч Рупа Марья, Роберт Сигел хоёр тэднээс уг компани дууг ашигласан гэж 1500 ам.доллар нэхэмжилсний дараа шүүхэд гомдол гаргаад байсан юм. “Шүүхийн шийдвэрт бид сэтгэл дундуур байгаа ч маргааныг нэг мөр шийдвэрлэснийг дэмжиж байна” хэмээн Warner/Chappell Music Inc-ийн төлөөлөгч мэдэгджээ.

Happy Birthday to You дуу нь дэлхийд хамгийн танил дуу гэгдэн Гиннессийн дээд амжилтын номонд орсон юм. Дууны аяыг 1893 онд эгч, дүү багш болох Милдред, Пэтти Хилл нар зохиосон бөгөөд ангийнхаа шинэ хүүхэдтэй танилцах үед мэндчилгээ болгон зориулсан байжээ. Эхлээд дуу нь Good Morning to All гэсэн нэртэй байсан бөгөөд дууны үг нь ч шинэчлэгджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж