
Мөн “Хүний хөгжил сан”-гийн тухай хуулийг хэрэгжүүлж, иргэдэд хишиг, хувь болон байгалийн баялгаас олох ашгаа тэгш хүртээх асуудлыг Иргэний шинэчилсэн бүртгэлтэй уялдуулан зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэр гаргасны дагуу шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэд 50 мянган /Үүнийг сард арав, арваар нь олгохоор шинэчлэн шийдсэн байгаа/ төгрөгөө авах боломж бүрдэхээр журамлаад байгаа. Гэтэл өнөөдрөөс эхлэн дүүрэг хорооны хадгаламжийн банкууд дээр иргэд хувь хишгээ авахаар дугаарлан зогсоцгоосон байна. Тухайлбал, та зурган дээрээс Хан-Уул дүүргийн X хорооны иргэд өнөөдөр өглөө Хадгаламж банкны гадаа дугаарлан зогссон байгааг харж байна. Гэхдээ Улсын бүртгэл, мэдээллийн төвөөс албан ёсны нэрсийн жагсаалт ирсний дараа тэрхүү мөнгийг олгоно гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Б.Энхмандах