Ронда Роузи, Холли Холмын дахин халз үзэлцэнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ронда Роузи, Холли Холмын дахин халз үзэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2015.12.11-нд нийтлэгдсэн

Ронда Роузи, Холли Холмын дахин халз үзэлцэнэ

Холимог тулааны аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагчид эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн шинэ аварга Холли Холм болон Ронда Роузи нарын дараагийн тулааны товыг зарлалаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд Мельбурнд болсон UFC 193 тэмцээнд эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн аварга Ронда Роузи Холли Холмд нам цохиулж, аваргын бүсээ алдсан билээ.

UFC-гийн ерөнхийлөгч Дана Вайтын хэлснээр яахаас ч буцахгүй хоёр тулаанч 2016 оны долдугаар сарын 9-нд дахин халз үзэлцэх ажээ.

Гэвч Холли Холмын менежер Ронда Роузиг долдугаар сарын тулаанд оролцох бэлтгэлгүй байгаа гэж үзэж байгаа бөгөөд Холмыг Миша Тэйттэй тулалдуулах хүсэлтэй байгаа гэнэ.

Холли Холмын менежер хэлэхдээ “Би Рондаг долдугаар сард тулалдахад бэлэн биш гэж бодож байна. Ронда энэ тулаанаас хүнд гэмтэл авсан болохоор рингэн дээр буцаж гарах болоогүй байх.” Гэжээ. Харин UFC-гийн ерөнхийлөгч Дана Вайт Рондатай сайн ярилцсан болохоор түүнийг Холмтой тулалдахад бэлэн гэжээ.

Холимог тулааны аварга шалгаруулах UFC 193 тэмцээний хоёрдугаар раундад нам цохиулж ялагдсаны дараа Ронда “түр завсарлага авах болсноо” мэдэгдсэн билээ.

Н.ЭНХ


 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-11 59.153.87.34

kkkkk huuhnuud bol aimaaraa aimaar,,,, iim huuhentei suuh eregteich hetsuu shu,,adilgan UFC iin tamirchin baihgui bol.. hardaad nam tsohiul yaana

Зочин 2015-12-11 209.95.36.14

hdfghdfghdfghfg