Израйлын хөгжлийн түүхийг өгүүлсэн "Томоор мөрөөд" номын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2020.05.15-нд нийтлэгдсэн

Израйлын хөгжлийн түүхийг өгүүлсэн "Томоор мөрөөд" номын нээлт боллоо

Израйлын хөгжлийн түүхийг өгүүлсэн "Томоор мөрөөд" номын нээлт боллоо

Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргасан "Томоор мөрөөд" номын нээлт /2020.05.13/ болж өндөрлөлөө.

Израйл улсын хөгжлийн замналыг өгүүлэх уг номыг Ерөнхий сайд асан, Нобелийн шагналт Шимон Пэрэс бичсэн бөгөөд Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргил орчуулжээ. Харин нэрт орчуулагч Ц.Гомбосүрэн редакторласан байна.

Нээлтийн үеэр редактор Ц.Гомбосүрэн "Энэ ном дуншиж, дуншиж төрлөө. Шимон Пэрэс бол Израйлын Гадаад хэргийн сайдаар хоёр удаа ажиллаж байсан. Нэг удаа сайд байхад нь би уулзаж, гар барин танилцаж байлаа. Ойр дотно биш ч мэндтэй устай явдаг байсан.

Энэ номыг тэрбээр бурхан болохынхоо өмнө бичсэн юм билээ. Израйл улс олон мянган жилийн түүхтэй, тусгаар тогтнол нь бэрхшээл шийдлийг дагуулсан онцлог замналтай, хүн ам цөөтэй боловч оюуны бядаар гайхуулсан ард түмэнтэй улс. Ийм улс орны хөгжлийн түүх монголчуудад сонирхолтой байх болно" гэсэн юм.

"Жижиг мөрөөдөлд зай байх ёсгүй" /No room for small dreams/ нэртэй эл номыг 2017 онд орчуулагчийг Израйл улсад айлчлал хийх үеэр Шимон Пэрэсийн хүү Чэми бэлэглэсэн байна. Тэрбээр уг номыг 2018 онд орчуулж дууссан ч зохиолчийн эрхийг авч чадалгүй явсаар энэ жил хэвлүүлжээ.

Мөн Шимон Пэрэсийн бичсэн уг номын монгол хэвлэлийг хөл хорио тавигдсаны дараа Консулаар дамжуулан явуулахаар төлөвлөсөн тухайгаа орчуулагч нээлтийн үеэр дурдсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж