Хоёр Солонгос хэлэлцээгээ эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.12.11-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгос хэлэлцээгээ эхлүүлэв

Кэсоны чөлөөт бүс. Фото: Lee Jae Won / Reuters

 

Хоёр талын харилцааг хэвийн болгох хэлэлцээрийг Кэсон хотноо БНСУ, БНАСАУ хоёр арванхоёрдугаар сарын 11-нд эхлүүлэв. Өмнөдийн төлөөлөгчдийг хоёр Солонгосыг нэгтгэх яамны орлогч сайд Хван Бу Ги, Хойд талыг Солонгосыг энхийн замаар нийлүүлэх хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дэд захирал Чон Чон Су тэргүүлжээ.

 

“Шийдэх шаардлагатай олон асуудал тулгарлаа. Тэднийг шууд шийдэхийн төлөө ажиллана” хэмээн явахын өмнө Хван Бу Ги сэтгүүлчдэд мэдэгджээ. Хуралдааны дэгийн талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Засгийн газрын төвшинд энхийн хэлэлцээр явуулах санаачлагыг Пхеньян гаргажээ.

 

Хоёр Солонгос нь 1950-1953 онуудын дайны дараа албан ёсоор дайны байдалд байгаа юм. Кэсон хот нь эртний нэгдсэн Солонгосын нийслэл байсан бөгөөд 1950-иад онуудын дайны эвлэрлийн гэрээ энэ хотод байгуулагдсан юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж