ЭМЯ: Дахин 37 оюутны хариу эерэг гарлаа

Хуучирсан мэдээ: 2020.05.14-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: Дахин 37 оюутны хариу эерэг гарлаа

ЭМЯ: Дахин 37 оюутны хариу эерэг гарлаа

ЭМЯ-аас /2020.05.14/ дөнгөж сая мэдээлэл хийлээ. ОХУ-аас 346 оюутан ирснээс өглөөний байдлаар 18-аас нь коронавирус илэрсэн бол дөнгөж сая 37  оюутны шинжилгээний хариу эерэг буюу коронавирусийн халдвартай нь тогтоогджээ.

ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Д.НЯМХҮҮ:

-ОХУ-аас ирсэн оюутнуудаас шинжилгээ авах ажил үргэлжилж байгаа бөгөөд дөнгөж сая 37 оюутны шинжилгээний хариу эерэг буюу халдвартай нь тогтоогдсон. ОХУ-аас ирсэн оюутнуудаас нийт 55 оюутан коронавирусийн халдвартай гарсан.  ХӨСҮТ-д одоогийн байдлаар 83 халдвартай иргэнийг эмчилж байна. Бидний хувьд 250 ор бэлтгэсэн,  дараагийн онгоцоор ирэх сэжигтэй тохиолдлуудаас татаж авч, хяналтад авахаар төлөвлөсөн. Цаашид голомттой бүсээс иргэдээ авахаас өөр арга байхгүй. Гаднаас ирсэн хүмүүсийн шинжилгээ хийх ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар эм, тариа, оношлуур, байр сав, хувийн хамгаалах хэрэгсэл хангалттай бэлтгэгдсэн.

Өнгөрсөн таван сарын хугацаанд бид хангалттай хамгаалж чадсан, цаашид нөхцөл байдалтай уялдуулан дүгнэлт хийж, шаардлагатай арга хэмжээгээ аваад явна. Батлагдсан тохиолдлуудын хувьд бүгд хяналтад байгаа учраас халдвар авсан хүмүүсээ сэтгэл санаагаар унагахгүй байх, сэтгэл санааг нь өргөж, маш сайн дэмжих нь тэдний эмчилгээнд өгөх маш том дэмжлэг юм шүү. Ялангуяа энэ ОХУ-аас ирсэн халдвартай тогтоогдсон хүмүүсийн хувьд ихэнх нь оюутан, залуучууд байгаа бөгөөд хөнгөн хэлбэрт байгаа учраас хурдан эмчилж, хяналтаа алдахгүй байх нь чухал.

Ингээд Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол 98 болж, 15 хүн эдгэрчээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
191
ХарамсалтайХарамсалтай
39
БурууБуруу
13
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
11
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж