Элчингийн гудамж, МУИС-ийн уулзварт өөрчлөлт орлоо | News.MN

Элчингийн гудамж, МУИС-ийн уулзварт өөрчлөлт орлоо

Элчингийн гудамж, МУИС-ийн уулзварт өөрчлөлт орлоо

Элчингийн гудамж, МУИС-ийн уулзварт өөрчлөлт орлоо

Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр Байгалийн түүхийн музейн уулзварт өнөөдөр /2020.05.14/-өөс өөрчлөлт орлоо. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Цахилгаан холбооны уулзвараас ирж буй урсгалыг чөлөөтэй нэвтрүүлэх үүднээс тус уулзварыг хойноос зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Иймд жолооч нар МУИС-ийн уулзвар нэвтрэхийн тулд Бага тойруу болон НҮБ-ын гудамжаар хөдөлгөөнд оролцох боломжтой аж. Энэхүү өөрчлөлт тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх юм байна. Мөн дүүргийн нэгдүгээр хорооны нутаг Шангрилла моллын зүүн хойд талын уулзварт өөрчлөлт оруулж Элчингийн гудамж руу эргэхийг хоригложээ. Ингэснээр түгжрэл багасч, замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой гэж цагдаагийн алба хаагчид үзжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-14 203.91.112.146

Ажилгүй цагдаа нар өөрсөддөө л амар юм сэдэхээс яг үнэндээ замын түгжрэлд түй ч нөлөөгүй юм хийж ажил хийж байгаа дүр эсгэдэг июмдөө АВИЛГААР АМЬДАРЧ ЗАХИАЛГААР АЖИЛЛАДАГ МОНГОЛЫН ЦАГДАА

Avatar

Иргэн 2020-05-14 202.179.8.4

Зөвөө зөв. Тэгэхгүй бол урагшаа явах хөдөлгөөнд ачаалал үүсгээд, нэг эгнээг хааж зогсчихоод байдаг юм.

Avatar

Zochin 2020-05-14 103.57.94.179

Зүүн эргэхийг болиулчихаар түгжрэлгүй болдог гэж энэ замын таглаануудад хэн хэлсэн юм бол?!

Avatar

Зочин 2020-05-14 66.181.187.53

Алмасуудаа схем зураг тавьчихалдаа

Avatar

Зочин 2020-05-14 202.126.88.217

СБД-ийн 1-р хорооны нутаг Шангрилла моллын зүүн хойд талын уулзварт өөрчлөлт оруулж Элчингийн гудамж руу эргэхийг хориглосон нь буруу шийдвэр. Өглөө болон оройн оргил цагт ч гэсэн ачаалал дандаа гайгүй байдаг.

Avatar

УБ-ын уугуул 2020-05-14 95.147.17.75

УБ-ын хүнийг цөөлж, 1990 оноос хойш ирсэн хөдөөнийхнийг нутаг руу нь буцаагаад явуулаач ээ. Хөдөө аймгууд эзэнгүй хоосроод, хотод шавуулж заваараад байдгаа болиоч. Энэ хот чинь ачааллаа дийлэхээ болиод удаж байна, хамаг ус, агаар бохирлож гүйцсэн шдээ.

Avatar

б 2020-05-14 103.229.122.69

Хоноц хоноцдоо дургүй гэдэг шиг юм болж байх шив. Болж байна. Гэхдээ чамаас эхлээд буцаамаар юм.

Avatar

Зочин 2020-05-14 203.169.49.124

Өөрчлөлт орсон уулзваруудын зургийг нь тавьж, хориглосон чиглэлээ улаан өнгийн сумаар заа. Тэгвэл бүхэнд тодорхой болно. Сэтгүүлч ээ?

Avatar

Зочин 2020-05-14 202.9.40.169

бэлэнчлэх дуртайгаа гайхуулсаар л…

Avatar

Зочин 2020-05-14 192.82.67.60

Chi ene olon hen ch medehgui gudamjnuudiin neriig tseejeer medeh uu?

Avatar

Хүрэлсүх 2020-05-14 64.119.19.95

Энэ засаг 4 замын уулзварт их дургүй бололтой.ккк

Avatar

Зочин 2020-05-14 5.181.233.162

Замын цагдаа нээрээ их сонин юмаа. Өөрсдөө албаар түгжрэл үүсгээд байгаа юм шиг. Туслах замуудыг дандаа хоосон байлгаад төв замаараа түгжрэл үүсгэх юм. Туслах замуудаа ашиглах зүүн тийш эргэх боломжийг нь олгооч ээ.

Замыг цагдаа биш – Замын таглаа нар юмаа

Avatar

Зочин 2020-05-14 202.126.89.53

Zuv shde ter shangrila uulzvar 2 egneetei,2r egneend zogsch bval zuun ergeh dohio asval boon signal shall balai,ingesenn deer

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж