Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр Байгалийн түүхийн музейн уулзварт өнөөдөр /2020.05.14/-өөс өөрчлөлт орлоо. Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Цахилгаан холбооны уулзвараас ирж буй урсгалыг чөлөөтэй нэвтрүүлэх үүднээс тус уулзварыг хойноос зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Иймд жолооч нар МУИС-ийн уулзвар нэвтрэхийн тулд Бага тойруу болон НҮБ-ын гудамжаар хөдөлгөөнд оролцох боломжтой аж. Энэхүү өөрчлөлт тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх юм байна. Мөн дүүргийн нэгдүгээр хорооны нутаг Шангрилла моллын зүүн хойд талын уулзварт өөрчлөлт оруулж Элчингийн гудамж руу эргэхийг хоригложээ. Ингэснээр түгжрэл багасч, замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой гэж цагдаагийн алба хаагчид үзжээ.
Б.ЦЭЦЭГ