Тусгай, цагдаагийнхан хулгайчийг үйлдэл дээр нь баривчлалаа

Хуучирсан мэдээ: 2015.12.11-нд нийтлэгдсэн

Тусгай, цагдаагийнхан хулгайчийг үйлдэл дээр нь баривчлалаа

Сүхбаатар дүүрэгт “Баянгол” зочид буудлын ойролцоох орон сууцад гаднын этгээд айл ухаж байна гэсэн дуудлага өнөөдөр 11.00 цагийн орчимд цагдаагийн 102 дугаарт иржээ. Дуудлагын дагуу Улаанбаатар хотын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны албан хаагчид очиж, гэмт этгээдийг үйлдэл дээр баривчилсан байна. Гэмт этгээд нь тусгай багажаар тухайн айлын хаалганы цоожийг онгойлгож, дотроосоо түгжсэн байжээ. Иймээс цагдаагийнхан тухайн айлын хаалгыг онгойлгохын тулд Тусгай хүчнийхэнд хандсан байна. Улмаар тусгайгийнхан ирж хулгайд өртсөн айлын хаалгыг онгойлгож, гэмт этгээдийг үйлдэл дээр нь баривчилжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээллээ.

Д.УЛАМБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж