Ихэр цамхагийн халдлагад оролцсон дипломатчийн нэрийг санамсаргүй зарлажээ

Хуучирсан мэдээ: 2020.05.14-нд нийтлэгдсэн

Ихэр цамхагийн халдлагад оролцсон дипломатчийн нэрийг санамсаргүй зарлажээ

Ихэр цамхагийн халдлагад оролцсон дипломатчийн нэрийг санамсаргүй зарлажээ

Олон жил нууцалсны эцэст дэлхийн худалдааны төв буюу ихэр цамхаг болон пентагонруу халдсан Аль-Кайда бүлэглэлийн хоёр алан хядагчид тусалсан гэгдэх Саудын Арабын дипломатчийн нэрийг холбооны мөрдөх товчоо (ХМТ) санамсаргүй зарлажээ. Өнгөрсөн долоо хоногт есдүгээр сарын 11-ний халдлагын хохирогчдын гэр бүлийнхний гомдлын дагуу Саудын Арабын засгийн газрын эсрэг шүүх хурал болоход халдлагад тусалсан гэх дипломатчийн нэр шүүх хурлын зар дээр бичигджээ. Тус алдааг анх Yahoo news агентлаг анзаарч сурвалжилсан ч албан тушаалтнууд тодорхой хариу өгөөгүй ажээ.

ХМТ-ны терроризмтой тэмцэх тасгийн орлогч даргын дээрх алдааг албаныхан хэдийн мэдсэн ч нэгэнт хожимдсон байжээ. Тэрхүү дипломатчийн нэр Муссаед Ахмед Аль-Жарра гэх бөгөөд 1999, 2000 оны үед Вашингтон дахь элчин сайдын яамтай холбоотой ажиллаж байсан Саудын Арабын гадаад хэргийн яамны дунд шатны албан тушаалтан гэнэ.

Үндэсний аюулгүй байдалд маш том сүйрэл болсон тус халдлагад хувь нэмэр оруулсан дипломатчийн нэрийг Трамп, Обама, Бушийн засаглалын бүх үед нууцалсаар ирсэнд хохирогчдын ар гэрийнхний төлөөлөл бухимдаж “Энэ үйл явдал засгийн газар Саудын Арабын гэм бурууг бүрэн хаацайлж байгаагийн нотолгоо боллоо. Жарра бол Саудын Арабын элчин сайдын яамнаас Исламын хэргийн яам, алан хядагч хүртэлх олон шатны захиргааны ердөө нэг хэсэг” хэмээн ярьжээ.

Мөн алан хядагчдад тусалсан гэгдэх, Лос Анжелес дахь байрнаас нь их хэмжээний мөнгөний хамт баривчилсан Саудын Арабын шашны зүтгэлтэн Фахад Аль-Тумайри, Саудын Арабын тагнуулын албаны ажилтан хэмээн сэжиглэгдэж байсан Омар Аль- Баёуми нарыг Жарра удирдан ажиллаж байсан хэмээн сэжиглэж байгаа аж. Тумайри, Баёуми нарын нэрийг 2016 онд албан ёсоор ил болгосон ч халдлагыг үйлдсэн алан хядагчдад тушаал өгсөн хүний нэр одоо хэр нь улсын нууц хэвээр байна.

Анх есдүгээр сард хохирогчдын гэр бүлийнхний хуульчдад үйлчлүүлэгч нар болон олон нийтэд зарлахгүй байх гэсэн нөхцөлтэйгөөр Жаррагийн нэрийг танилцуулж байсан ажээ. Хэдий нэрийг нь санамсаргүй зарласан ч Жаррагийн бусад мэдээллийг үндэсний аюулгүй байдлын төлөө улсын нууц хэвээр үлдээхээр болжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж