Нийгмийн даатгал төлснөөр малчдын авах тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нийгмийн даатгал төлснөөр малчдын авах тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2015.12.11-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгал төлснөөр малчдын авах тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ

 

УИХ-ын гишүүн Д.Батцогттой ярилцлаа.

 

-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд малчдын тэтгэврийг наашлуулах хуулийн төслийг өргөн барьсан ч хэлэлцэхгүй байгаа. Харин таны өргөн барьсан энэ хууль анхны хэлэлцүүлгээрээ батлагдах шинжтэй болчихоод байна. Энэ хоёр хууль зарчмын хувьд ямар ялгаа байна гэдэг дээр тайлбар өгөхгүй юу?

 

-УИХ-ын нэр бүхий гишүүдээс малчдын тэтгэврийн насыг наашлуулж, эрэгтэйчүүдийн насыг 55, эмэгтэйчүүдийн насыг 50 болгоё гэсэн санал орж ирсэн. Нэг ажил мэргэжлийн хүмүүсийн тэтгэврийн насыг наашлуулах боломж УИХ-ын түвшинд байхгүй.

 

Тэтгэврийн даатгалын сангийн ачаалал ч өндөр байгаа, хүн амын дундаж наслалт өндөр болж байна. Тэгэхээр 15 жилийн дараагаас тэтгэврийн насыг цаашлуулна уу гэхээс наашлуулах тухай асуудал хөндөгдөхгүй гэдэг нь амьдралаас тод харагдаж байгаа юм.

 

Тиймээс энэ асуудал дэмжлэг авахгүй байгаа юм. Малчдын тэтгэврийн насыг наашлуулвал бусад ажил мэргэжлийн улсуудын тэтгэврийн насыг урагшлуулах асуудал сөхөгдөнө. Тэгвэл Монгол Улс тэр чигээрээ тэтгэврийн улс болох гээд байгаа юм.

 

Малчдаа дэмжих бодлогыг Монголын төр барих ёстой юу гэвэл ёстой. Малчид маань улс орны эдийн засгийн томоохон ачааг нуруундаа үүрч байна. Дээрээс нь цаг наргүй хөдөлмөрлөдөг. Байгаль цаг уурын хүнд нөхцөлд ажилладаг. Нүүдлийн соёл уламжлалыг өвлөж яваа онцлог ажил мэргэжилтэй хүмүүс.

 

Иймээс малчдаа дэмжсэн бодлогыг гаргах ёстой гэж үзээд малчдын ажилласан жилийг 1 жил 2 сараар тооцох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Ажилласан жил нь нэмэгдэж тооцогдоно л гэсэн үг. Одоогоор анхны хэлэлцүүлгээр нь батлах санал хэлэлцүүлгийн түвшинд гараад байна. Хууль батлагдах байх гэж бодож байна.

 

-Нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураараа төлсөн тохиолдолд хууль үйлчилнэ гэж ойлгож байгаа?

 

-Малчдын нийгмийн даатгалд хамрах нь харьцангуй бага байна. Нийгмийн даатгалын нөхөн төлөлтийн хуулинд малчид нэлээд ихээр хамарсан. Малчид сар бүр нийгмийн даатгал төлөх боломж хомс байдаг. Орлого их олж байгаа сар улиралдаа нийгмийн даатгалаа төлж болдог хууль мөн батлагдсан. Тэгэхээр энэ хууль нийгмийн даатгал төлөхийн давуу талыг ухамсарлуулна гэж бодож байгаа.

 

-Хуулийн төсөлд нийгмийн даатгал төлөх босго насыг зааж өгсөн үү. Нийгмийн даатгалын шимтгэлээ эрт төлсөн малчин их залуугаараа тэтгэвэрт гарчих юм биш үү?

 

-Малчид төдөн жил нийгмийн даатгал төлөөд, төдөн насан дээрээ тэтгэвэрт гарна гэсэн асуудал тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, насны босго тавиагүй. Хуулийн давуу тал нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөд ажилласан жилээ нэмэгдүүлээд явсан тохиолдолд малчдын авах тэтгэврийн хэмжээ нэмэгдэх юм.

 

-Энэ хууль буцаж хэрэгжих үү?

 

-Хууль ердийн журмаар хэрэгжинэ. Тэгэхээр батлагдсан өдрөөс ажилласан жил нь нэмэгдээд явна гэж ойлгох хэрэгтэй.

 

-Хууль батлагдсан тохиолдолд малчдын өөрсдийнх санаачилга их шаардагдах нь ээ?

 

-Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явах нь нийгмийн баталгаа болж өгдөг. Тиймээс малчдын оролцоо их байж таарна. Хууль батлагдсаны дараа Нийгмийн даатгалын багц хуулинд өөрчлөлт орж ирнэ. Тэдгээр хуулинд илүү нарийн зохицуулалтууд орж ирэх юм.

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.SONIN.MN

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Пүрэвхүү 2015-12-11 103.26.194.104

.Готовын Бат-Оюун нэрээ сольсон жинхэнэ нэр нь Батцэрэн. "Сэрүүлэг" дээд сургуулийн хуурамч дипломтой. Гоомаралын ээжийн ах дүү. Гоомарал, Бат-Оюун, Нандинбилэг Завханд нэг ангид байсан. Гоомарал "Үсэглэлийн Баярын" өмнө сургуулиас гарсан. Нандинбилэг Гоомаралтай нэг ширээнд сууж байсан, 2-р ангид сургуулиас гарсан. Бат-Оюун 1-р ангид 2 хоног суугаад сургуулиас гарсан. Сургууль эрт ордог, оройн хоолны дараа сургууль ороосой гэнээ. TOEIC-ийн шалгалтын 22 оноотой. Бат-Оюун балаар юм бичихээр гар нь салагалаад бичиж чаддаггүй. Дээд тал нь 3 мөр юм бичсэн. "Бал гулгаад байна" гэнээ. 10 Жилд юугаар бичиж байсан гэсэн чинь "Би ер нь юм бичиж байгаагүй" гэнээ. Чернель-ээр, үзгээр бичдэг байсан гэдгийг мэдэхгүй. Энэ хүнийг цагдаад өгч хуурамч дипломыг хурааж авч устгаж, хуурамч доктор болж залилан хийж, ажилд орж явааг болиулж, хуурамч докторыг хурааж авч хүчингүй болгож өгнө үү. "Готовын Бат-Оюун нь Завханд 10 жилийн сургуулиас 1-р ангидаа гарсан" гэдэг бичиг авч ирүүлж. 8,10-ын гэрчилгээ байхгүй, улсын бүртгэлд Дипломны серийн дугаарыг тулгаж Готовын Бат-Оюуныг бичиг баримт хуурамчаар үйлдэн залилан хийн ажилд орж, цалин авч байсаныг шалгаж тогтоож хуулийн дагуу арга хэмжээ авч өгч туслана уу.

Адар 2015-12-11 103.11.192.34

ккк одоо л нэг тэрийг ойлгож эхлээ юу? Зарим хүний ухаан сонгууль дөхөхөөр л задрах юм даа.

naimaachin 2015-12-11 110.133.94.87

za ashgui heden jil hot huduugiin hoorond tenej hiih ajilgui baisnygaa malchin gej gej huuramch batalgaa garguulaad, tetgevree togtoolgoe doo

Хэлгүй 2015-12-11 202.131.231.245

сонгуул дөхсөн нь энэ нөхрийг хэлд оруулж дээ кккк

irgen 2015-12-11 122.254.126.2

ene 1 danhalzsan nuhur uuriiguu ireh songuuliar garna gj boddin bhda ene hun er ni hen be?yu hiisen be gedgiig ard tumen uhaantai erhbish yalgaj salgah blguidee Bolovsrol medleg chadvar muutain deer ni urvagch.Urvagch hun hezeech uudtei hun bdgguig tuuh gerchilne>