Зүүн гурван аймгийн дарга нарыг Бага хуралд оролцуулахгүй | News.MN

Зүүн гурван аймгийн дарга нарыг Бага хуралд оролцуулахгүй

Зүүн гурван аймгийн дарга нарыг Бага хуралд оролцуулахгүй

Зүүн гурван аймгийн дарга нарыг Бага хуралд оролцуулахгүй

Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшин зүүн гурван аймгийн засаг дарга нарт  энэ сарын 16-нд болох намын Бага хуралд оролцохгүй байхыг үүрэг болгосон байна. Тодруулбал, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх хүрээнд, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарыг энэ сарын 16-нд зохион байгуулагдах МАН-ын Бага хуралд ирж оролцохгүй байх, тухайн орон нутагтаа урьдчилан сэргийлэх бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон байна.

Сануулахад, Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 15-нд Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна. Мөн 16, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 18,19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орж, салхи 16, 17-нд нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 18-20 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга шуурах төлөвтэй байгааг анхааруулсан.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-05-14 192.82.72.27

УОК цаг үеийн асуудлуудаар мэдрэмжтэй сайн ажиллаж байгааг үнэлэхгүй байхын аргагүй. Ө.Энхтүвшин ерөнхийлөгч баймаар хүн дээ.

Avatar

Зочин 2020-05-14 103.57.94.253

засаг ноёд нь зугаалаал явж байгаа байлгүй дээ тэртээ тэргүй хэдэн хүн үхнүү яануу эднүүст нээх хамаагүй ээ, сонгууль даргын ширээ 2 байхад мөнгөөр бороо оруулнаа гээл чааж яваа биз

Avatar

Зочин 2020-05-14 202.21.107.230

засс ш*****а бандиа

Avatar

зочин 2020-05-14 203.91.119.42

Бүх аймгуудын болон сум хоорондын зам хаах, барилгын хашаа нэртэй төмөр хайснуудыг түр буулгаж хураах, хашаагүй гэрүүдэд тэн авхуулах, барилгын тогтвор муутай крануудыг түр буулгах, чанар муутай барилгын дээврүүдэд шуудайтай элс тавих, малчдыг гэрээсээ хол мал хариулахгүй байх, алдуул эзэнгүй адуу малыг гэртээ ойртуулах гээд шаарпдлагатай арга хэмжээг түр авмаар бн. Дараа нь баахан хохирол гаргуулахгүйн тулд шүү дээ

Avatar

Зочин 2020-05-14 192.82.67.196

Энхтүвшинийг доромжилж багаа доорх нөхдүүд өөрснөө бол нийгмийн шаар шавхруунууд шүү дээ.

Avatar

засссс х** 2020-05-14 103.57.92.31

Хөгийн өвгөн

Avatar

зочин 2020-05-14 66.181.186.181

албан тушаал сандал ширээндээ санаа зовсон, улс төрийг засгийн ажлаас дээгүүр тавьсан дарга нарт салхи шуурга ёстой пад ч үгүй байхаа, дөрвөн жилд сонгуулийн өмнө ганц болдог хор найруулгаад ирэхгүй байж чадах болов уу

Avatar

Зочин 2020-05-14 202.126.88.211

Зөнөсөн өвгөн клрона импортлохоо ЗОГСОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж