ОХУ-д анх удаа 10 мянгаас доош шинэ халдвар бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2020.05.14-нд нийтлэгдсэн

COVID-19

ОХУ-д анх удаа 10 мянгаас доош шинэ халдвар бүртгэгдэв

ОХУ-д анх удаа 10 мянгаас доош шинэ халдвар бүртгэгдэв

Коронавируст цар тахалд хамгийн их өртөж буй орнуудын нэг болоод буй ОХУ-д сүүлийн 11 өдөр дараалан 10 мянгаас дээш шинэ тохиолдол бүртгэгдээд байсан билээ. Тэгвэл өнөөдөр /2020.05.14/ тус улсад халдварын 9,974 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 11 хоногийн хугацаан дахь хамгийн бага өсөлт болж байна. Ингэснээр нийт халдвар тээгчдийн тоо 252,245 болсон бол нас барагсдын тоо 93-аар нэмэгдэж 2,305 болсон байна.

Мөн эдгэрсэн хүний тоо 53,530-д хүрсэн байгаа бол идэвхтэй халдвар тээгчийн тоо 196 мянга гаруй байна. ОХУ нь одоогоор 6,1 сая хүнийг шинжилгээнд хамруулаад байгаа ба дэлхийд халдвар авсан хүнийхээ тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдсэн хэвээр байна.

Тус улсын хувьд хэдийгээр халдвар авсан хүний тоо ийнхүү өндөр байгаа ч нас баралтын түвшин бусад улс орнуудаас харьцангуй бага байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Энэ нь тус улс нас барагсдынхаа тоог гаргахдаа өөр аргачлал ашиглаж байгаатай холбоотой тухай албаны хүмүүс мэдээлжээ. Москва хотын Эрүүл мэндийн хорооны мэдэгдсэнээр албан ёсны тоо баримтад коронавирусийн халдвараар нас барсан хүмүүсийн 40 орчим хувийг л тооцсон гэнэ. Учир нь коронавирусийн халдвар авсан ч үхлийн шууд шалтгаан нь коронавирус биш буюу зүрх судасны өвчтэй, дөрөвдүгээр шатны хорт хавдартай, цусанд халдвар орсон зэрэг хавсарсан өвчтэй байж байгаад нас барсан хүмүүсийн мэдээлийг covid-19-өөр нас барагсдын бүртгэлд оруулаагүй байна.

Иймээс тус улсад коронавирус тусаад нас барсан хүний тоо бодит байдал дээр одоогийн албан ёсны статистик дээрхээс даруй 60 хувиар илүү гэсэн үг юм.

Эх сурвалж: MOSCOWTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж