Попуудаар хүрээгээ тэлсэн АН | News.MN

Попуудаар хүрээгээ тэлсэн АН

Попуудаар хүрээгээ тэлсэн АН

Попуудаар хүрээгээ тэлсэн АН

Ж.Батзандан, Л.Болд хоёрыг нэг хэсэг дагаж намирсан УИХ-ын гишүүн С.Жавхлан энэ удаад АН-д гишүүнээр элссэн нь өнөөдрийн улс төрийн бүүм болов. С.Жавхлан С.Эрдэнийн урилга, заллагаар эсвэл өөрийн хүсэл мөрөөдлөөр АН-ыг сонгосон  эсэхийг мэдэхгүй. Гэхдээ Ардчилсан нам зохиолын дуучныг урьж сонгуульд сойх хэмжээний “доошоо” орсонд жирийн гишүүд дэмжигчид нь эгдүүцэж, эсэргүүцэж байна. Намынх  нь үй түмэн горилогч үүд хаалгыг нь сахиж суухад С.Жавхланг урьж авчирч, улаан гэрлээр нэр дэвших квот олгох С.Эрдэнэ АН-ыг алиалагчдаар дүүргэхийг хүсээгүй байлтай.

Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ намдаа үнэнчээр зүтгэж ирсэн гишүүдээсээ илүү нам намын хаалга татаж явсан хүмүүсийг цуглуулж, сонгуульд нэр дэвшүүлж байгааг харахад АН лавтайяа нэг, хоёр суудлаа алдчихлаа гэж хэлэхэд болно. Жишээлбэл, Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөх Г.Уянга байна.  АН-аас гарч, олон намын гишүүнчлэл өвөртөлсөн Г.Уянга эргэн ирснээ зарлахын сацуу Чингэлтэйд даагаа нэхэхээр болсон мэдээлэл ч зэрэгцээд цацагдав. Ерөнхийлөгчийн хүний эрхийн зөвлөхөөр ажилладаг Г.Уянга АН-ын үзэл бодол, үзэл санаатай үргэлж зөрчилдөж ирсэн нь цаазын ялыг сэргээх байр суурь.  АН-аас нэр дэвшүүлсэнгүй гэж удаа дараа С.Эрдэнэ дарга руу дайрсан тэрбээр энэ удаад түүнийг ялсан ч Чингэлтэйд ялж чадна гэсэн үг биш. УИХ-ын 2016 оны сонгуулиар Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар сонгогдож, Чингэлтэйд нэр дэвшсэн ч унасан.  Утсан дээрээсээ Л.Эрдэнэчимэгийн бичлэгийг “алдсан” тэрбээр энэ удаад АН-ын өмнөөс Чингэлтэйд нэр дэвшиж байгаад жирийн гишүүд нь таа муутайхан байх шиг.  Ямар сайндаа Чингэлтэйг Ардын намынханд тавьж өглөө гэсэн шүүмжлэл АН-ын даргыг дагалдаж байна.

 Үүний өмнө парламентад МАХН-ыг төлөөлж байсан ч бараг бие даагч болчихсон О.Баасанхүү Ардчилсан намд элсч, С.Эрдэнээс  Орхон аймагт нэр дэвших эрх авсан билээ.  Энэ мэт хаягдсан, гологдсон, ганцаардсан, тэнэж төөрсөн хүмүүсээр намаа дүүргэж буй С.Эрдэнэ  улс төрийн хувьд  мэдрэмжгүй нүүдэл хийж байна.  С.Жавхлан гэхэд өмнө нь Увс аймагтаа нэр дэвшээд ялалт байгуулж чадаагүй. Г.Уянга Чингэлтэйд даагаа нэхлээ гээд дахиж гишүүн болох магадлал тун муу. О.Баасанхүүг Орхон аймгийнхан төрд төлөөлөх эрхээ дахин өгнө гэсэн баталгаа байхгүй. Тэгэхээр дуулдаг хуурддаг, урвадаг шарвадаг хүмүүсийг намдаа урьж залж, сайн дурын уран сайханчдаар  дүүрч буй АН ахиад дөрвөн жил гудамжинд лааз өшиглөж мэдэх нь ээ. Ийнхүү С.Эрдэнийн нам ирэх сонгуульд попуудыг У.Хүрэлсүх эрдэмтдийг сойж байна

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХахаХаха
12
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-14 202.9.46.34

сосор билүү осор билүү тэрэнд хэзээ аяга хадгаа барих гэж байна.

Avatar

Зочин 2020-05-14 202.9.46.34

Өнгөрсөөн энэ нам Хичнээн жил саналаа өгч дэмжсэн. Ёроол руу гаа явчихлаа даа. BYE

Avatar

Зочин 2020-05-14 64.119.20.142

АН-ыг дэмждэг байлаа. Улам л уруудан доройтоод улам ёс зүйгүй төрд шунаж улайрсан авлигачдын үүр болоод байх юмаа. Өнгөрсөн 30 жилд хэдэн ч олигархи авлигачин луйварчдыг төрүүлж шударга бус явдлыг гааруулж байгааг нь харлаа. Одоо хэзээ ч дэмжихгүй харин уруудан доройтоод жамаараа сөнөж алга болохыг нь харах юм шиг байнаа

Avatar

Зочин 2020-05-14 59.153.112.221

АН хог шааруудын бөөгнөрөл байсан, одоо ч адил, Монголыг сүйдэлж дуусгасан, харин яагаад тараадаггүй, эсхүл өөрсдөө тардаггүй нь парадокс, цөөн ч гэсэн шударга аавын хүүхдүүд байж л байгаа

Avatar

Зочин 2020-05-14 59.153.112.221

АН хүний хогуудын нам байсан, одоо ч адил, Монголыг сүйдэлж дуусгасан даа, яагаад тараадаггүй нь парадокс

Avatar

Зочин 2020-05-14 202.55.188.88

Ардчилсан намын уналтын жилүүд явж байна

Avatar

Bazar 2020-05-14 83.20.250.164

Uhsen bass kkkkkk

Avatar

зочин 2020-05-14 192.82.65.120

МАН-аас жийгдсэн аваргууд, настангуудыг авчих, хэрэг болно шүү.

Avatar

Зочин 2020-05-14 202.9.46.83

Гайгүй монгол ес уламжлал монгол монголоороо гиж бодсон миний сонголт дэмжихгүй

Avatar

Зочин 2020-05-14 64.119.17.32

ёроолдоо хүртэл унах ёстой гэж

Avatar

zochin 2020-05-14 192.82.67.124

ahgvi dee AN iig bodlogoor budaa bolgoj bgaa Erdene dvvd bayar hvrgie

Avatar

зочин 2020-05-14 202.126.89.250

Сонгууль гэж утга учраа алдлаа ах дүү амраг садангуудаа нэр дэвшүүлж эх орноо гэсэн сэтгэлтэй өндөр ёс зүйтэй мэдлэг боловсролтой хүмүүсээ яагаад нэр дэвшүүлэхгүй байнаа нөгөө л хэдэн авгай өвөгчүүл дахиад нэр дэвшиж байна !!! Сонгууль гэж хошин шогийн жүжиг болжээ бүх нам адилхан байна үзээд өгий ч гэсэн сонгох хүн алгаа

Avatar

Зочин 2020-05-14 202.179.26.236

За яахав. Ц.Нямдорж гэх мундаг хуульчаас лав дээр.

Avatar

Зочин 2020-05-14 60.126.73.28

Уянга бол зүгээр амны фигүр сайтай нэгэн. Хүн чанаргүй эмэгтэй төрд гараад яахав дээ.

Avatar

ДОРЖ 2020-05-14 64.119.24.174

ХҮРЭЛСҮХИЙН ЭРДЭМТЭД ГЭЖ ДЭЭ. СОНИН СОНИН ГАРУУД БАЙНА ЛЭЭ Ш ДЭЭ. ТЭРНИЙ ОРОНД ЖАВХЛАН БААСАНХҮҮ НАР ХАМААГҮЙ ДЭЭР. ЯДАЖ 4 ЖИЛ СУУГААД ЦОЧРОО НЬ ГАРСАН ТЭР ЭРДЭМТЭД ГЭДЭГ НЬ ДАНДАА МЭДРЭЛИЙН ГАЦААНУУД БАЙНА ЛЭЭ.

Avatar

ZOCHIN 2020-05-14 124.189.180.93

JAVHLAN ,UYNGA HOERIIG DEMJIJ BNA. UCHIR N TED HEZEE CH AVILGALD OROLTCDOGGUI.AVILGACHID BOLON TCAGAAN ZAHTANGUUDIIG L BITGII SONGO.

Avatar

Лхагваа 2020-05-14 202.9.46.19

Жавхланг дэмжиж байна. Жинхэнэ ясны эх оронч шүү. Баянзүрхээс найдвартай гарна.

Avatar

mgl 2020-05-14 202.9.40.36

Hurelsuh mini shildeg humuusiig l devshuulne shuu. Tegvel shuud 100% yalna. Erdene iimerhuu mayagaar yavaad nam unana.

Avatar

Тайван 2020-05-14 150.129.142.86

Одоо Осоржамаагаа аваач Эрдэнээ гахай минь

Avatar

ЗОЧИН 2020-05-14 59.153.115.120

МОНГОЛЧУУДАА ЮУН НААДАМ ЦАГААН САР ЁСТОЙ САЙХАН ЮМЫГ ҮЗЭХНЭЭ ХЭН НЬ ДАЛААРАА ЦЭВЭР ТАВИУЛЖ УЙЛАХ БОЛ ЭНЭ БҮХНИЙГ ХАРАХ САЙХАН БАЙНАА. МОНГОЛЫН ЭРҮҮЛ БУС ГАЛЗУУЧУУДААР ДҮҮРСЭН УЛС ТӨР ЭЦСИЙН УДАА АРД ТҮМЭНД ДЭЛХИЙД БАЙХГҮЙ САЙХАН ШОУ ҮЗҮҮЛЭХНЭЭ. ҮЗЭЦГЭЭЕ БАЯСАЦГААЯА. БИЕ ДААГЧ НАР ГЭЖ ЁСТОЙ САЙХАН УЛСУУД БАЙНАА .МӨНГӨ ДУУДАГЧ САРАНДАВААГ ШУУД СОНГООД МӨНГӨ ДУУДУУЛААД ЭНЭ БҮХ ӨРНӨӨСӨӨ САЛЦГААЯА. ОСОРЖАМААГ ХААНААС ДЭВШҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА ЯСАР САЙХАН СОНГУУЛЬ ВЭ? ЭРДЭНЭ ДАРГАДАА БАЯРАЛЛАА

Avatar

зочин 2020-05-14 202.21.120.66

аварга А.Сүхбат бас АН-с дэвшинэ гэсэн үнэн үү

Avatar

Зочин 2020-05-14 49.181.153.241

Түгжил Унгаа түгжилдэж байгаад дааганаас унасан. Баасан-Галзуу Эрдэнэтийнхнийг одоо ч хуурч чадахгүй дээ. Жижигхэн болжмор жиргэж байг кэ кэ.

Avatar

zochin 2020-05-14 202.9.40.29

АН, нэг хүний компани болсон нь энэ үйл явдлаар нотлогдож байна.
Ингэтлээ доошоо орох ч гэж дээ. Хог шаар, гологдолоор дүүрчээ.

Avatar

Sonnen 2020-05-14 203.217.139.225

АН энд тэндэхийн хог шавхруунаас "бэр" буулгаж байна даа.

Avatar

зочин 2020-05-14 202.179.24.205

инженер, эрдэмтэн, эмч, багш гээд улс орны хөгжилд хувь нэмэр оруулах, бодлогын чанартай үг дуугарах, мэдлэг боловсролтой хүнийг УИХ-д нэр дэвшүүлэх хэрэгтэй. Ямар наадам зохион байгуулах гэж байгаа биш дуучин, бөхчүүдээ болимоор юмаа.

Avatar

Зочин 2020-05-14 122.201.19.99

tiim shuu demgig bna.

Avatar

ххххх 2020-05-14 202.21.97.30

Энэ Б.БАТ гэж нэрээ бичсэн нөхөр нь худлаа нэр ашигладаг байхаа.

Avatar

зочин 2020-05-14 103.57.92.198

Жавхлан Эрдэнийн дэргэд зогсож байгаа нь хөөрхөн харагдаж байна шд.
Юугий нь гоочолдийн.

Avatar

Зочин 2020-05-14 169.253.162.4

Gehdee Javkhlan gishuun uneheer ard tumnee gesen chin setgeltei bas tumnii tuluu um hiideg uuriinkh ni toirogt ner devshuulsen humuus ni am bardam helnedee. Jinhene ard tumniihee dotor tumenteigee amidarch bgaa ni Javkhlan Erdenchimeg 2 shuu. Ihenk gishuud ard tumnii dotor oroh bitgii amidral yamar badgiig ch medehgui am heleeree l yarikhaas oortsgui . Gishuudiin ehenkh ni talh mah suunii une medehgui shuudee.

Avatar

Зочин 2020-05-14 202.131.225.197

ха ха

Avatar

Зочин 2020-05-14 211.36.158.117

Яг үнэн, АН УИХ-д бүлэг л байгуулж чадвал их юм боллоо. Эрдэнэ үнэхээр улс төрийн, ард түмний юу хүсэж байгаа талаар мэдрэмж алга байна. Ийм утгагүй хүмүүсээр улсаа удирдуулж байсан дорвол МАН-д өгсөн нь арай дээр харагдаж байна даа. Эрдэнэ өөрөө ч сонгогдож чадахгүй байхыг үгүйсгэхгүй. Үнэхээр чадваргүй гишүүдээр дүүрсэн байна.

Avatar

Зочин 2020-05-14 202.126.89.46

samrahaar orj baigaamaa zugeerei , sain sain , erdene-s zarimn daijij , zarimn samrahaar orj bgaamaa sanaa zovoltgui

Avatar

Зочин 2020-05-14 211.36.158.117

Хаха… АН-ыг угаасаа устгаж татан буулгах зорилготой юм шиг байна. Тэгсэн нь дээрдээ. Толгой сайтай олон хүн АН-д бий, тэд холбоогоороо дахин өөр нам байгуулаад явсан нь дээр юм шиг байна. Ядаж Эрдэнэ АН-аас гарвал ард түмэн буцаад АН-д итгэл нь сэргэх байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж