Майк Тайсон, Майкл Жорданыг зодохыг хүссэн

Хуучирсан мэдээ: 2020.05.14-нд нийтлэгдсэн

Майк Тайсон, Майкл Жорданыг зодохыг хүссэн

Майк Тайсон, Майкл Жорданыг зодохыг хүссэн

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга асан, домогт Майк Тайсон сагсан бөмбөгийн домог Майкл Жорданыг зодохыг хүсч байсан тухай Майк Тайсоны менежер асан Рори Холлавэй ил болгожээ. Энэхүү үйл явдал нь 1988 онд Ричард Дент хэмээх хөлбөмбөгийн тоглогчийн төрсөн өдрийн үдэшлэг дээр болсон бөгөөд тухайн үед согтуу Майк Тайсон, Майкл Жорданыг өөрийнх нь эхнэр Робин Гивенстэй болздог байсан тухай сонсоод түүнийг зодохыг хүссэн аж.

Майк Тайсон, Робин Гивенс нар 1988 онд хуримлаж, 1989 салцгаасан юм

Рори Холлавэйн "Тайсоны багийн өгүүлээгүй түүхүүд" номон дээр “ Майк Тайсон тэр үдэшлэг дээр уугаад л байсан. Тэгэхээр нь би зөөгчид түүний уух зүйлийг бага өгөөрэй гэж захисан л даа. Учир нь би юу болохыг таамаглаж байсан юм. Гэтэл Тайсон шууд л Жорданы ширээ рүү ширтэж байгаад “Хөөе залуу минь, чи намайг тэнэг гэж бодоо юу. Би чамайг эхнэртэй минь болздог байсан тухай мэднэ. Одоо надаа чи хэлэх л болж дээ” хэмээжээ.

Харин тэр үед Майкл Жордан яг л сүнс харсан юм шиг болж, гараад гүйхэд бэлэн байжээ. Гэтэл Тайсон Дитка хэмээх цагаан арьст хөлбөмбөгийн дасгалжуулагч руу харан “ Залуу минь, чиний ярьж байгаа арьс өнгөний ялгаварлаас айна гэж бодоо юу. Чам шиг цагаан залуугаас хэн ч айхгүй. Чи хэн ч биш” хэмээн агсам тавьжээ.

Майк Тайсон тэр орой хүн бүхэнд Майкл Жорданы өгзгийг нь өшиглөнө хэмээн ярьж байсан тухай түүний менежер Рори Холлавэй номондоо бичсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж