Сүлжээ муутай газар ч Facebook-тэй | News.MN

Сүлжээ муутай газар ч Facebook-тэй

Хуучирсан мэдээ: 2015.12.11-нд нийтлэгдсэн

Facebook интернэтийн хурд муу байгаа үед ч News Feed дээр шинэ контент оруулах боломжийг хэрэглэгчдэд олгосон шинэ технологи нэвтрүүлж буйгаа мэдээллээ.

Энэ алхам нь 2G холболтоор интернэтэд арай гэж холбогддог хөгжиж буй орнуудын интернэт хэрэглэгчдийн тоо улам нэмэгдэж буйтай холбоотой юм.

“Бидний зорилго бол хэрэглэгчдээ хамгийн хэрэгтэй мэдээллээр нь хооронд нь холбох. Гэвч интернэтийн сүлжээ удаан байвал бид холбоотой мэдээллийг эхлэл  хуудсан дээр харуулж чадахгүй”  гэж компанийн блог дээр бичсэн байна.

Facebook-ийн эхлэл хуудас болох The News Feed нь тухайн хором мөчид найзууд эсвэл таны дагасан хэрэглэгчээс илгээсэн үг, зураг, видео, холбоос,  болон “лайк”-уудын оочер юм. Хэрэглэгч бүрийн нүүр номын эхлэл хуудас нь түүний сонирхол, найз нөхөд, дагасан хүмүүс, холбооснуудын алгоритмд үндэслэн өөр өөр “оочер” үүсгэнэ.

Facebook компани интернэтийн сүлжээ тасарч, шинэ контент харж чадахгүй болсон үед шинэ контентийг унших програм туршиж байгаа ажээ.  Тиймээс Facebook хэрэглэгчид интернэтийн сүлжээгүй газар байсан ч хэн нэгний хэлсэн үг, оруулсан зураг, видеонд үг дайж үлдээх боломжтой болж байгаа юм.

“Ийм өөрчлөлт нь интернэтийн сүлжээ муу, эсвэл сүлжээ сайн ч үе үе тасалдах үед жишээ нь газар доорх туннель, метро болон олон хүн цугласан үйл явдлын үед хэрэг болно” гэж тус компани үзэж байна.

 Н.ЭНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж