Ханхүү Уильям хэр баян бэ? | News.MN

Ханхүү Уильям хэр баян бэ?

Ханхүү Уильям хэр баян бэ?

Ханхүү Уильям хэр баян бэ?

Их Британийн угсаа залгамжлах хунтайж, ханхүү Уильям баян ч удахгүй бүр илүү баян болох гэнэ. Тэрбээр угсаа залгамжлагчийн хувиар гэр бүлийн хөрөнгийг өвлөн авах эрхтэй аж. Уилльям элэнц эх буюу хатан хаан II Элизабетагийн ээжээс итгэлийн санг нь өвлөн авчээ. Хатан хаан II Элизабетагийн ээж 1994 онд хөрөнгийнхөө гуравны хоёр буюу 19 сая фунт-стерлингийг итгэлийн санд гуч нартаа зориулан байршуулсан аж.

“The Guardian” сайтад мэдээлснээр ханхүү Уильям, Харри нар 21 нас хүрэхдээ зургаан сая фунт-стерлингийг хувааж авсан байна. Тухайн үед, хатан эмээ нь Харрид Уилльямаас арай илүү их мөнгө хуваарилан өгчээ. Учир нь ханхүү Харри хаан ширээг залгамжлахгүй учраас нөхөн төлбөр болгон өгсөн аж. Тэгвэл хан хөвүүд 40 нас хүрэхээрээ дахин найман сая фунт-стерлингийг хуваан авах гэнэ. Тус итгэлийн сангийн үлдсэн зургаан сая фунт-стерлингийг хан хөвүүдийн аав, хунтайж Чарльзад очих ёстой аж.

Үүнээс гадна Диана гүнж 36 насандаа ослоор нас барахдаа хөвгүүддээ татвар суутгагдаад 10 сая ам.долларыг өвлүүлэн үлдээжээ. Үүнээс Уильям ханхүү 25 наснаасаа хойш жил бүр 450 мянган ам.долларын ногдол ашиг хүртдэг юм. Эзэн хааны гэр бүлийнхний албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотой гарсан зардлыг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг. Тиймээс түүнд мөнгөө үрээд байх шаардлага бараг л байхгүй.

Ханхүү Харри, түүний эхнэр Меган Маркл нар хаан угсааны албан үүргийг гүйцэтгэж байхад өнгөрсөн онд орлогынх нь 95 хувь буюу 21,6 сая фунт-стерлинг нь Корнуоллын гүнгийн сангаас ирдэг байжээ. Тэгвэл ханхүү Уилльям хаан ширээнд сууснаар Корнуоллын гүнгийн санг өвлөж авна.

Уильям хаан ширээнд суусныхаа дараа хатан хааны мөнгийг өвлөж авна. Гэхдээ түүний өмнө аав Чарльз бий. “Forbes” сэтгүүлийн тооцоолсноор тэрбээр Их Британийн хатан хааны эзэмшлийн 10 тэрбум ам.долларын өртөгтэй Эзэн хааны урлагийн цуглуулгыг өвлөж авна. Мөн Засгийн газраас жил бүр 12,9 сая ам.долларын тэтгэлэг олгоно. Хатан хааны хувийн цэвэр ашиг нь 500 сая ам.доллар гэж үнэлэгддэг. Үүнд, түүний үнэт эдлэлийн цуглуулга, үл хөдлөх хөрөнгө, ферм зэрэг багтдаг.

Одоогоор Уильм ханхүүгийн нийт хөрөнгийн хэмжээ 40 сая ам.доллар аж.

ЭХ СУРВАЛЖ: COSMOPOLITAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-05-14 202.21.109.78

Өөрөө хөдөлмөрлөж/оюуны,биеийн/хөлс хүчгүй их мөнгийг өвлөж аваад хэрэггүй .Улсынхаа сайн зүйлийн төлөө зарцуулах нь зөв.Хөөрхий дөө ээжийг нь өрөвдөөд байдаг юм.Үнэндээ өнчин өссөн хүүхдүүд шүү дээ.Одоо сайхан л амьдарч байна.Үүнээс илүү яахав дээ.

Avatar

ee hoorhiii 2020-05-14 202.9.40.11

tiimvv shvvv hetsvvldee bas

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж