Улсын өр зургаан их наяд хүрлээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Улсын өр зургаан их наяд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2015.12.11-нд нийтлэгдсэн

Улсын өр зургаан их наяд хүрлээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр 2015 оны эхний 11 сарын улс орны эдийн засгийн тоон үзүүлэлтийн талаар мэдээлэл хийлээ.  Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт энэ оны 11 дүгээр сарын эцэст 9.8 их наяд төгрөг болж өмнөх сарынхаас 91.2 тэрбум төгрөгөөр, өнгөрсөн оны мөн үеийнхээс 119 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар буурчээ. Гүйлгээнд гарсан бэлэн мөнгө 710.5 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 29.2 тэрбум төгрөгөөр, 2014 оны 11 дүгээр сарын эцэстэй харьцуулахад 58.4 тэрбум төгрөгөөр буурсан байна. Харин аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 11.9 их наяд төгрөгт хүрчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 899.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 454.9 тэрбум төгрөг буюу хоёр дахин өссөн байна. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 849.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оноос 229.8 тэрбум төгрөг буюу 37.1 хувиар  өсжээ. Улсын зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ зургаан их наяд 132.4 тэрбум төгрөг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл  нэг их наяд 102.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого энэ оны эхний есдүгээр сарын байдлаар 937 мянга, зарлага 936.6 мянган төгрөг болж, өнгөрсөн оныхоос 24 мянган төгрөгөөр буурчээ. Ингэж нэг өрхийн орлого багассан нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого буурсантай холбоотой гэж шинжээч тайлбарлалаа. Өнгөрсөн 11 дүгээр сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сарынхаас 0.2 хувь, оны эхнээс 2.1 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 2.9 хувиар өсчээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэд 31.3 мянга болж, өнгөрсөн оны энэ үеэс 4600 хүн буюу 12.8 хувиар буурчээ. Ажил хайсан иргэдийн 56 хувь буюу 17.5 мянган нь эмэгтэйчүүд байна. Уул уурхайн салбар дахь гадаад шууд хөрөнгө оруулалт зогссон нь ажилгүй иргэдийн тоог нэмэх нэг шалтгаан болсныг шинжээчид тодотголоо. Мөн улсын эдийн засаг саармагжиж, аж ахуйн нэгжүүд орон тооны цомхотгол явуулсан нь ажилгүй иргэдийн тоог нэмжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт нүүрс, цайрын баяжмал, хайлуур жонш, төмрийн хүдэр, бутармал чулуу зэрэг бүтээгдэхүүний олборлолт 2-46 хувиар буурчээ. Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарт цемент, хивс, төмөр бетон эдлэл, вакуум цонх, хаалга, тамхи, металл бэлдэц, ган төмөр хийц зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.9-64 хувиар буурсан байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-11 202.70.46.215

Ардчисан Намын хvчээр ажил хийхгvй амьдраад байх боломжтой болсон чинь багадаа юу?! Комунист vед яадаг байлаа!? Бvх хvнийг заавал ажил хийлгэж дарамталдаг байсныг мартсан уу?

Зочин 2015-12-11 202.179.28.103

N Enhbayariig erunhii said bolgohgui bol AN urneese salahguin

Зочин 2015-12-11 103.57.95.79

AH-iin gai. Ungursun 70 jil MAH-iin baiguulj bosgoson Ulaanbaatar Erdenet Darxan Baganuur zereg xotuud 18 aimgiin tub 350 sumiig baiguulsnaas xed daxin ikh munguur zam zassan nereer ene AH garaa ugaaj bidniig Ikhiin Ikh urund oruullaa. Ene bol turiinii buus AH-g Turd garsasnii mash tom Gai

MONGOL ULSAD 2015-12-11 172.101.82.153

3 yanziin etgeeduud bayajij baina. 1) turiin alband, tomoohon alban tushaal hashij baigaa etgeeduud. tednii tsalin ni busdiin jishgeer l bgaa bolovch ted l hamgiin unetei umsuj, hamgiin unetei mashin unaj, hamgiin unetei gazar "zoog barij" bna. 2) bankniihan bayajij bna, ted alban tushaaltnuud bolood barilgiinhan havsaadaj asar undur huutei zeel olgoj, undsen zeeleesee ch hed dahin ih huu avch, irgediig shulj bna. ene bol jinhene luivar. 3) barilgiinhan bna. ted mun l undur albaniihan bolood bankniihantai havsdaadaj irgediig degeedej unagaaj bna. bank ni odoo irgediin umchiig ul margah jurmaar zartsuulah erhtei baih gej UNDSEN HUULIIN TSETS tesi eregchin emegchinee uzeltsaj bna.

Зочин 2015-12-11 172.101.82.153

AH sain ajillalaa, bayar hurgehee uur yahav, alban tushaaltnuud bugd bayajaad duuslaa, irged ni yaduuraad delhii deerh hamgiin yaduu ornuudiin neg bolj baidag, odoo yana daa.

Зочин 2015-12-11 122.201.24.65

НЭГ ИЙМ БОЛГОСНЫ ДАРАА ЭНХБАЯР Л НЭГ УЧИРЫГ НЬ ОЛДОГ ЮМ ДАА АНХНЫ ХЭРЭГ БИШ

Зочин 2015-12-11 122.201.22.217

21 тэрбум долларын өртэй гээд яриад байсан чинь 30 тэрбум долларын өртэй болж байх шив дээ. Хүн нэг бүр 10 мянган ам.долларын буюу 20 сая төгрөгийн өртэй болжээ. Дан ганц АН руу бурууг чихэж болохгүй, МАН тун чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ 2 нам ажил хийхгүйгээр ашиг хүртэж болдог юм байна гэсэн аймшигт вирусжсэн ойлголтыг нийгэмд халдварлуулан тархаасан бузар нүгэлтэй. Энэ нүгэлд үхэх ял ч багадна

Хэлэх ч үг алга 2015-12-11 122.201.21.143

АН хэдхэн жилд үнэхээр баатарлаг гавьяа байгуулжээ, бидний хүүхдүүд л хөөрхий, статистикийн дараад дараад ийм өр гэж бодохоор

Зочин 2015-12-11 202.179.26.123

Ажилгүй иргэдийн тоо улам л өссөн байх ёстой. Уул уурхайнхан бараг ихэнх нь ажилгүй байгаа биз дээ.

Зочин 2015-12-11 202.131.226.133

Энэ хэнийг гавьяа вэ ? Таны сонголтын гавьяа! Дараа нь доллар 2000 мянга хүрэсний гавьяа хүлээж байгаа

Зочин 2015-12-11 93.219.77.42

EDIIN ZASAG UNEHEER MASH AYULTAI HEMJEEND OCHITLOO HUNDREED BAINA. YADAHNAA ZASGIIN GAZRAAS E/Z-N SETGEHUIN MANAGEMENT HIIJ NIIGEMT ZUV MESSAGE UGUH ZAILSHGUI SHAARDLAGATAI BAINA. GETEL 10000 BARILGIIN ZEREG CH GEH SHIG MUNGU L CHAVCHIH YUMAA OLON NIITED ZARLAJ ULAM BUHIMDUULNA. DEER N ENHBAYARIIG SHADAR SAID BOLGONO CH GEH SHIG.....IIM L MAHAN TOLGOINUUD DEER SUUJ BAINA

чбуц 2015-12-11 202.9.41.20

эрх баригчид хамаатан садан, хамсаануудтайгаа элбэн баахан сууц, хөрөнгө зээл нэрээр авч зувчуулчихаад ,нөгөө зээлээ чанаргүй хэмээн зарлаж хөрөнгө олон арван тэр бумаар нь зүгээр хүртддэг жишиг тогтов. Баригдах брл өршөөлийн хууль гаргаж сэм мултарна. ҮҮНИЙГ АРДЧИЛСАН ЗАСАГ ТӨР гэнэ

Богинохон онигоо 2015-12-11 49.0.161.250

Ажилгүй иргэдийн тоо буурчээ

av***** 2015-12-11 103.9.89.210

ungursun jiluuded zasgiin gazart ajil uilchilgee niiluulsen humuusiin mungiig uguuchee

Өвгөн 2015-12-11 103.57.95.191

Өр 6 тэрбум байтугай 10 ч байж болно. Гол нь эргэн төлөлтийн тухай асуудал шүү дээ. Энэ мөнгийг чухам юунд зарав түүнээс орох ашиг нь хэдийд хэд хэчнээнээр вэ гэдэг асуудал л чухал. Түүнээс өр төвьж хөгжөөгүй улс орон энэ ховоод ховор. Гол нь зарцуулалтын үр ашиг шүү дээ. Хэрэв ирээдүйд үр өгөөжтөй зөв хөрөнгө оруулалтад зарцуулсан бол нэмээд авсанч яадаг юм.

Sonin l yum bna. 2015-12-11 202.5.195.125

Mongol ulsiin ur hereesee ali hediin hetersen shuu dee. Ene statistikiin horoog tatan buulgaad ene ajliig huviin hevshild shiljuuleh heregtei. Gargasan medeelel ni dandaa hudlaa yamar ch unemshil bhgui. Uls turchdudiin gar hul bolson hudlaa shaagchid. Mongol ulsiig hudlaa toogoor ballah aa boli

10 сард өгч байсан зөвлөгөө 2015-12-11 122.201.22.87

Төрийн өндөр албан тушаалтнуудын албан тушаалын сарын цалинг түр бууруулах гэх мэт арга хэмжээ нэг их үр дүн өгөхгүй дээ.Асуудлыг том цар хүрээнд авч үзэх нь зөв дөө.Одоо улс орны эдийн засгийн аюулгүй байдлын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээрээ ойрын үед яаралтай хэлэлцэх нь зүйтэй биш үү. Үүний тулд хараат бус шинжээчдээс бүрдсэн багаар судалгаа хийлгэх хэрэгтэй. Бас СЯ ч судалгаа хийж таарна. Тэндээс л гарц олдоно. Тэгээд ойрын үед авах арга хэмжээ, мөн урт хугацаанд баримтлах бодлогоо тогтох хэрэгтэй байна.Хэрэв судалгаагаар МУ дахиж өр тавих боломжгүй болжээ гэсэн дүгнэлт гарвал бүтээн байгуулалт нэрээр өрийн бичиг гаргах, хөнгөлөлттэй нэртэй аваад байгаа зээлүүдээ түр хугацаанд зогсоолдоо.Даацтай арга хэмжээ авах хэрэгтэй байна. Түүнээс бус төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг түр багасгах гэх мэт нь өөрсдийгөө хуурсан, үнэндээ ач холбогдол багатай зүйл.Энэ ажлын хүрээнд манай улс өрийнхөө асуудлыг нэг сайн авч үзэх хэрэгтэй байна.Өрийн бичиг, зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд авсан мөнгөө ЮУНД ЗАРЦУУЛАВ, үүний дотор авсан мөнгөө эргүүлж төлөх нь хэд байнав, хэдэн хувь нь зам барих гэх мэт нийтийн гал тогоонд орчихов гэх мэтээр ялгаад, тэгээд өр төлөх графикаа он оноор гаргаад, эх үүсвэрийг нь тогтоовол ядахдаа чиг баримжаатай болохсон.Надад тодорхой мэдээлэл алга. Гэхдээ энэ их мөнгө нийтийн гал тогоонд орчихлоо гэж бодоод байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, төсвөөс төлнө гэсэн үг. Гэтэл ийм боломж хязгаарлагдмал. Дахиж зээл авч таарна.Манай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүн дотооддоо жаахан тогтож ажиллаж, эдийн засгийн аюулгүй байдал гэх мэт улс орны өмнө тулгараад байгаа тулгамдсан асуудлаа шийдвэл зүгээр байна даа.Улс орны өмнө тулгарч байгаа энэ мэт асуудлыг ИЖ БҮРЭН, ДАЛАЙЦТАЙ шийдвэрлэх хэрэгтэй байна шүү дээ. Улс орны эдийн засгийн байдал хүндэрсэн өнөөгийн нөхцөлд төр засгаас авах арга хэмжээ хүн бүхний таашаалд нийцээд байх боломжгүй.Ийм арга хэмжээ авчихвал ирэх оны сонгуульд яачих бол гээд л бодоод байвал ямар ч ирээдүйтэй ажил хийж чадахгүй сонгуультай залгана шүү.Одоо ихэнх хүмүүс өөрөө тэтгэврийн зээл, цалингийн зээл, орон сууцны зээл гэх мэт өртэй, бас дээр нь улс орон маань дааж давшгүй өртэй, муусайн хүүхэд, ач зээ нарын маань ирээдүйн амьдрал яаж эргэдэг болдоо хөөрхий гэсэн ирээдүйдээ санаа зовсон байдал сүүлийн жилүүдэд зонхилчихлоо. Энэ бол их муу үзэгдэл шүү.Улс орон гэдэг бол том айл гэсэн үг.Өртэй айл өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй гэсэн хуучны үг ч учиртай үг байх шүү.Зах зээлийн нийгэмд улс ч, айл өрх ч өртэй байх нь байх зүйл гэж үзэж болох ч хэмжээ, даац нь хэтэрвэл улс орон ч, айл өрхийн амьдрал ч дампуурна шүү гэдгийг л хэлэх гээд байгаа юм.Ер нь манай холбогдох байгууллагуудад энэ талын нарийн тооцоо судалгаа алга даг шүү. Төрийн албаны хараат бус шинжээч Ш.Раднаа

jiriin irgen 2015-12-11 122.201.24.215

Zugeer yavj baigaad өrөnd orchih yum bnaldaa, ter zeelnees ni nadad neg tugrug ch naaldaagui

ZEEL 2015-12-11 202.21.115.82

ZEEL AVCH ERGEED MUNGU OLOH UILDVER BARIDAG BOLOHOOS MANAIH SHIG ZAM ZASAAD BAIDAGGUI L BAIH

далай 2015-12-11 43.242.242.59

засийн газар өртэй байж болно.гол нь юу хийх гэж тависан өр вэ?өр тавиад ямар үйлдвэр босох вэ?хэдэн ажлын байр нэмэгдэх вэ?энэ л чухал.энэ тухай мэдээлэл бичих чадалтай сэтгүүлч,нийтлэгч байна уу?

хммм 2015-12-11 122.201.21.143

Засгийн газрын өрөө оруулаачээ, үл бүтэх хүмүүс шүү.