LIQUI MOLY түргэн тусламжийн автомашинуудын моторын тосыг үнэгүй сольж өгч байна

Хуучирсан мэдээ: 2020.05.14-нд нийтлэгдсэн

LIQUI MOLY түргэн тусламжийн автомашинуудын моторын тосыг үнэгүй сольж өгч байна

LIQUI MOLY түргэн тусламжийн автомашинуудын моторын тосыг үнэгүй сольж өгч байна

Дэлхий нийтийг хамарсан Covid-19 тахлын аюул дор, энэ хүнд хэцүү цаг үед ачааны хүндийг үүрч байгаа эмнэлгийн байгууллага, эмч мэргэжилтнүүдэд бид талархаад баршгүй. Хүн төрөлхтнийг шалгасан энэ мөчлөгт хүн бүр өөрсдийн чадах юу л байна түүгээрээ нэг нэгнээ дэмжиж туслах нь зүй ёсны асуудал мөн. Тийм ч учраас манай Liqui Moly хэмээх нэгэн өрх айлын зүгээс шинэ корона вирусийн тархалтын эсрэг тэмцэлд өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.

Эрүүл мэндийн байгууллагууд, эрүүл мэндийн тогтолцоо тэр чигтээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа энэ үед зөвхөн халдварт өвчинтэй тэмцэх алба мэргэжилтнүүдээс гадна бусад эмнэлгийн тусламж үйлчилгээ тахлын шууд бус нөлөөнд өртөөд байгаа билээ. Иймд хүний амь нас, эрүүл мэндийг аврахад нэн тэргүүний чухал үүрэг гүйцэтгэдэг түргэн тусламжийн албаны автомашинуудын хөдөлгүүрийн тосыг үнэгүй сольж өгөх үйлчилгээг бид санал болгож байгаа юм.

Манай Монголын эрс тэс нөхцөлд төгс зохицсон, найдвартай, хамгийн гол нь маш удаан хугацаанд чанараа хадгалдаг тосыг хийснээр түргэний тэргүүд ойр ойрхон сервис орж үйлчилгээ хийлгэх шаардлагагүй болно. Энэ нь түргэн шуурхай байдлыг шаарддаг түргэн тусламжийн албанд амин чухал бөгөөд үүргээ гүйцэтгэж явахад нь тээврийн хэрэгслийн найдвартай, аюулгүй байдлыг хангаж өгөх юм.

Анх манай компаний зүгээс 20 түргэний машинд үнэгүй үйлчилгээ хийхээр төлөвлөж, энэ тухайгаа өөрсдийн “Liqui Moly – Mongolia” фэйсбүүк хуудсаар зарласан. Гэвч нөхцөл байдлыг харгалзан үзэж энэ тоог 50 болгож нэмээд байна.

Өчигдөр буюу 5 сарын 13-ны өдөр бид Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвийн авто баазын гурван машины моторын тосыг сольж өгсөн бол түүнээс өмнө Улаанбаатар хоттой ойролцоо орших орон нутгийн түргэн тусламжийн албаны машинуудын тосыг сольж өгсөн. Цаашдаа нийт 50 машины тосыг солих хүртэл сайн үйлсийн аянаа үргэлжлүүлэх тул манай түргэн тусламжийн автомашинуудын тосыг үнэгүй солих аянд хамрагдах хүсэлтэй эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд манай фэйсбүүк хуудсаар дамжуулан холбогдохыг хүсье.

Хэрэв энэ мэдээг уншиж байгаа таны ойр дотны хүмүүс, эргэн тойрны хүрээлэл дотор эрүүл мэндийн байгууллагад ажилладаг хүн байгаа бол энэхүү мэдээг хуваалцан түгээж, тахлын эсрэг хийж байгаа нийтийн тэмцэлд хувь нэмрээ оруулаарай. Эцэст нь эрдэнэт хүний амийг сахин хамгаалах ариун үүрэгтэй эмч, сувилагч, эрүүл мэндийн байгууллагын бүхий л ажилтан алба хаагчдад талархаад барахгүйг дахин хэлье!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж