Кино театрууд дотоод хяналт сайн байвал нээх боломжтой гэв | News.MN

Кино театрууд дотоод хяналт сайн байвал нээх боломжтой гэв

Кино театрууд дотоод хяналт сайн байвал нээх боломжтой гэв

Кино театрууд дотоод хяналт сайн байвал нээх боломжтой гэв

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XXXIII хуралдаан өнөөдөр /2020.05.14/  болж буй. Дээрх хуралдаанаар  шинэ төрлийн коронавурисийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг сонсож, тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх юм. Тэгвэл энэ үеэр үзвэр үйлчилгээний байгууллагууд  үйл ажиллагаа явуулах боломжтой эсэх талаар хэлэлцжээ.  Монгол Улсад бүртгэгдсэн 61 тохиолдлууд бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд цар тахлыг дотооддоо алдаагүй цөөн улсын тоонд монгол  багтаж байгаа юм.

 Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын /НМХГ/ дэд дарга С.ДАВААСҮРЭН:

-Үзвэр үйлчилгээний байгууллагууд эхлээд  заалны зохион байгуулалт болон хүн хоорондын зайгаа барих, үзвэрийнхээ цагийг зөрүүлэх гэхчлэн зөвлөмжүүдийг мөрдөж ажиллана гэдэг хүсэлтээ Соёл урлагийн газарт тавих ёстой. Улмаар Соёл урлагийн газраар дамжуулан Засаг даргад танилцуулж, дэмжигдэх юм бол НМХГ-аас үүнд хяналт тавьж ажиллана. Хамгийн гол нь байгууллагуудын дотоод хяналт сайн  байвал НМХГ-ын  улсын байцаагч нарыг томилоод тусгай заавар зөвлөмжийг өгөөд ажиллахад бэлэн” гэв.

Үйл ажиллагааг нь зогсоогоод буй соёл, урлагийн  42 байгууллага бий. Үүнд кино театрууд, Улсын драмын эрдмийн театр, Улаанбаатар чуулга,  тоглоомын төвүүд,  Спортын төв ордон, Монгол бөхийн өргөө, тусгаар тогтнолын ордон болон бусад газрууд багтаж байгаа юм. 

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга,  ИТХ-ын төлөөлөгч Ч.ГАНТУЛГА:

-Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол нь нийслэлийн зургаан дүүргийг  хамарсан тогтоол байсан. 2019 оны тавдугаар сарын 15-аас хойш түүхий нүүрс нэвтрүүлэхгүй тухайн бүсчлэлд түүхий нүүрс хэрэглэхгүй байх тогтоолд нэмэлт өөрчлөлт орж байгаа. Ингэснээр нийслэлийн зургаан дүүрэгт хамаарагдаж байсан бүсчлэлийг нэмж Налайх дүүргийг оруулах  төсөл яригдаж байна.  Мөн Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12,13,14 хороог агаарын чанарыг сайжруулах бүсэд нэмж оруулахаар болсон.  Өнгөрсөн өвөл таван хороод түүхий нүүрсийг түлж хэрэглэж байсан бол 2020 оны тавдугаар сарын 15-аас эхлэн түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглэхгүй байх заалт нэмэгдэж орж байна. Тэгснээр нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн бүх хороод 100 хувь хамрагдаж байна гэсэн үг" гэв. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-05-14 202.179.8.4

Нээгээд үзэх хэрэгтэй, эргүүнүүдэд зориулсан баарыг нээж үзэж болоод байхад

Avatar

Зочин 2020-05-14 66.181.190.43

Ихэнх PC нууцаар ажиллаад л байгаашт

Avatar

зочин 2020-05-14 66.181.186.181

лобби л яваад байгаа юм аа даа, тэрнээс кино театруудыг нээх хэрэг юу байна, тэгээд ч одоо хэн кино театрт очиж кино үзэх вэ дээ, гэртээ үзсэн нь дээр ш дээ

Avatar

Зочин 2020-05-14 192.82.69.22

Нээгээчээ! Бизнес алга мунгу алга

Avatar

Зочин 2020-05-14 103.26.193.162

98 блчлоо ш дээ п***а

Avatar

Зочин 2020-05-14 202.21.108.250

Дотооддоо тараагүй байхад кинотеатр нээж болно штээ: Гол нь гаднаас ирэх хүмүүсээ сайн хянах, тусгаарлах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-05-14 150.129.142.208

Одоо дотроо тархаахаар шийдсэн юм байлгүй дээ цаг хугацааны асуудал гээд байсан 98 болсон байхад олноор цуглах газруудаа нээж болно гэж тооцоолсон юм байхдаа цаг нь болсон юм байлгүй

Avatar

зочин 2020-05-14 66.181.181.70

СУРГУУЛИА НЭЭ

Avatar

Зочин 2020-05-14 64.119.19.24

ДОТООД ХЯНАЛТ ГЭЖ ЮУГАА ЯРИАД БАЙГАА ЮМ . НЭЭНЭ ХААНА ГЭЖ Л БАЙГАА ,

Avatar

Зочин 2020-05-14 66.181.182.199

Кино театр, писи 2г нээх болоогүй ээээ!!!!!

Avatar

Зочин 2020-05-14 202.131.228.167

юу вэ наад ирсэн оюутан залуус чинь эх орондоо ирсэн гд найз нөхөдтэйгээ уулзаад ууж идээд кино үзээд баларнашдээ

Avatar

z 2020-05-14 103.57.94.51

neej ogt bolohgui

Avatar

zochin 2020-05-14 66.181.179.207

zugaa tsenglee bodood baih ym surguuliudaa neegeechdee uhaantaihan baiwal hesegchilj bas shatalj neewel oyutan suragchid maani hohirhoorgui hcheel nomoo uzeed ywj bolno.

Avatar

Зочин 2020-05-14 100.14.202.201

Зугаа цэнгэл гэхээсээ илүү эдийн засгаа л бодож байгаа юм л даа.

Avatar

сургуулиа нээе ээ 2020-05-14 104.232.37.132

тэрний оронд сургуулиа нээгээч ээ

Avatar

Зочин 2020-05-14 202.55.188.38

Tsengeenii gazar shig ym bolovhiivee

Avatar

gamer 2020-05-14 202.170.80.25

PC гээ НЭЭЭЭЭ !!!!!

Avatar

z 2020-05-14 202.170.80.25

hezee ch hyanalt tawij chadahgui irged ta nar uilchilgeenee gazar bzdee geed l amruu n algdana shdee humuusiinhee uhamsart taaruulsan shiidwer gargah heregtei

Avatar

citizen 2020-05-14 202.131.247.254

odoohondoo demii sh dee hyn oroh ch ygyi

Avatar

Zochin 2020-05-14 64.119.23.139

Teatruudaa neeh heregguieee!1

Avatar

Зочин 2020-05-14 192.82.72.12

кино театр яг кино гарч байх үеэр хүмүүс маскаа авчаад сууж байгаад ханиаж найтаах зэрэгт хяналт тавьж чадах уу? кинон дундуур хүмүүс ярьж хүүхдүүд босч суугаад чанга яриад байхад хяналт тавьдаггүйг анзаарсан. киноны дундуур хянагч байдаггүй л юм шиг бсан. ялангуяа хүүхдүүд бол маскаа тайлчаад хэнэг ч үгүй ханиагаад суух байхдаа.

Avatar

Гэрэл 2020-05-14 192.82.72.39

Тайван байцгаа сонгууль өнгөртөл нээхгүй ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж